Эрдэмтэд багтраа өвчнийг нам дарах арга олжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 05-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Астма буюу амьсгалын замын багтраа өвчтэй хүн амандаа цацдаг сальбутамол хэмээх шингэнээс салж чаддаггүй. Их Британийн Уэльс дэх Кардиффын их сургуулийн эрдэмтэд харин багтраа өвчний учир шалтгааныг олж тогтоосон байна. Тэдний хийсэн нээлт ойрын таван жилийн хугацаанд эмчилгээний цоо шинэ арга бий болгох боломжтой аж.

Эрдэмтэд, хулганы болон багтраа өвчтэй, мөн эрүүл хүмүүсийн уушигны эдээс авч хийсэн туршилтаар кальци мэдрэг  рецептор (calcium sensing receptor (CASR) өвчин үүсгэгч болхыг тогтоосон байна. Багтраа өвчтэй хүмүүсийн CASR маш өндөр байдаг тул амьсгалын зам боогдож, амьсгал дутагдахад хүргэдэг аж. Энэ үед хүн ханиалгаж, хахаж цацан амьсгал нь шуухитнан сонсогддог бөгөөд дараа нь амьсгал давчдан дутагдалд ордог байна. Харин амьсгал боогдуулан агшиж байгаа булчинг тавируулах үйлчилгээ хийсний дараа өвчтөн тайвширч байгаа тул кальцилитик болон ясны эд төлжүүлэхийн эсрэг үйлчилгээтэй антагонист кальци багтраа өвчний үндсэн суурь болдгийг эрдэмтэд туршилтаар тогтоожээ.

"Хэрвээ бид хүний уушиганд шууд кальцилитик хийхэд аюулгүйг тогтоож чадвал таван жилийн дотор багтраа өвчнийг эмчлээд зогсохгүй өвчний анхны шинж тэмдэг илэрсэн даруй бүрмөсөн зогсоож чадах эмчилгээ гаргаж авсан байх болно" гэж судалгааг тэргүүлсэн профессор Даниэл Риккарди ярьсан байна.

АНУ-д гэхэд 25 сая хүн багтраа өвчнөөр шаналж байдаг бол тэднээс  5 хувь нь эмчилгээ огт авч чаддаггүй болсон байдаг аж. Хэрвээ эрдэмтдийн судалгааны ажил амжилттай дуусвал энэ өвчнөөр шаналж ирсэн олон сая хүнд хамгийн баяртай мэдээ болох бизээ.

Эх сурвалж: http://www.countryliving.com/

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.