Аргамагийн дээд Арабынх

Араб адуу нь хамгийн эртний үүлдрийн нэг бөгөөд түүний эх нутаг нь Арабын хагас арлын цөл нутаг Африк тивийн умард эрэг. Грекийн түүхчдийн гэрчилж байгаагаар, манай тооллын нэгдүгээр зууны үед арабчууд адуугүй байжээ. Хожим нь манай тооллын VII зууны үед арабууд эзлэн түрэмгийлэх аян дайн олон удаа хийхдээ адууг ихэд үнэлэх болж улмаар  үржүүлэн, гайхамшигтай сайн үүлдрийг бий болгосныг цэвэр цусны үүлдэр гэж нэрлэх болсон юм. 

Араб адуу тэсвэр хатуужилтай, тэжээл ундгүйгээр алс холын замыг туулах чадвартай. Ямар ч уралдаанд араб адуу хурдаараа английн цэвэр цусны уналгын адууг гүйцэхгүй боловч амархан эцэж цуцдаггүй бөгөөд ойрхон зуур амраасны дараа дахин давхих чадвартай байдаг. Иймээс араб адууг алсын унааны адуу гэж үзэх нь олонтаа. Араб адуу том биш боловч чанга чамбай биетэй. Духаараа ергөн хатингар толгойтой, цэх шулуун буюу ялимгүй навтгардуу хамартай, нарийхан хоншоортой, нимгэхэн арьс бүхий өргөн самсаатай. Уртаараа дунд зэрэгт орох хүзүү нь булчинлаг, цэх шулуун байх нь бий.

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Marnie

      (188.143.232.27) 2016-12-21 10:48
      • 0
      • 0

      I love the accidents photos and the weird ones made by bad cameras. You know whats funny, is Ive gone so digital now that Im craving diaplssboe cameras. Weirddddd

      Хариулах