Ажлын ярилцлаганд орохдоо гаргадаг нийтлэг алдаанууд

Twitter Print
2018 оны 08-р сар 03-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

2500 гаруй ажил олгогч нар болон хүний нөөцийн менежерүүдээс авсан санал асуулгаар тэд тухайн хүнийг ажилд авах эсэх шийдвэрээ эхний 5 минутанд л гаргасан байдаг бөгөөд үүнд мэдээж таны биеийн хэлэмж асар их үүрэг гүйцэтгэдэг байна.

Судалгаанаас харахад дараах биеийн хэлэмжүүд нь таны ажилд орох магадлалыг асар их бууруулдаг байна /хувиар үзүүлэв/:

-Нүд рүү эгцэлж харахгүй байх: 67 хувь

-Инээмсэглэхгүй байх: 39 хувь

-Ширээн дээр байгаа ямар нэг зүйлээр оролдох: 33 хувь

-Эвгүй байрлалаар суух: 30 хувь

-Суудал дээрээ хавчганах: 30 хувь

Тиймээс ярилцлагын үеэр маш тайван байж биеэ сул тавьж байх хэрэгтэй, гэхдээ мэдээж хэтрүүлж болохгүй. Хэдийгээр хүн бүр өөрийгөө 100 хувь хянаж чадахгүй ч ядаж л ярилцлаганд орох хэдхэн минутын турш инээмсэглэж, цэх сууж, гараараа ямар нэг юм оролдохгүй сууж яагаад чадахгүй гэж.

Мөн дээр дурдсан ажлын ярилцлаганд хоригловол зохих биеийн хэлэмжүүдээс гадна элгээ тэвэрч суух, нүүрэндээ хэт их хүрэх гэх мэт хөдөлгөөнүүд нь мөн ажлын ярилцлаганд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Энэхүү дүрмийг видео ярилцлага хийж байх үед ч анхаарч байх ёстой бөгөөд ажил олгогч хэдий тантай нэг өрөөнд байхгүй ч таныг харж байгаа гэдгийг үргэлж санаарай.

Эх үүсвэр: Lifehacker

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.