Лалын дайчдын цалин хөлс хоёр дахин хорогдох боллоо

2016 оны 01-р сар 19-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

"Лалын улс" бүлэглэлийн дайчид энэ сараас эхлэн хоёр дахин бага цалин хөлс авахаар болж байгаа аж. Тус бүлэглэлийн нийслэл гэгддэг Ракка хотод энэ тухай мэдэгдэл тараасн бөгөөд Aleppo24 цахим хуудсанд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтлэгдсэн байна. Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, лалын дайчид одоо "онцгой байдал"-ын улмаас зэрэг дэв харгалзахгүйгээр 50% хассан цалин авна гэжээ.

Араб хэл дээр нийтэлсэн уг захирамж, мэдэгдлийг Ойрхи Дорнодын форумын эрдэм шинжилгээний ажилтан Айменн Жавад Аль-Тамими бүрэн эхээр нь орчуулсан бөгөөд захирамжид Коран судраас ишлэж тушаал буулгахдаа жихадын замналыг олсон хэн боловч өөрийн сэтгэлийг дээдлэхээс бус лалын шашны удирдагчдын шйидвэрийг шүүмжлэх ёсгүй, Мухаммед элчийн номлолыг ёсчлон мөрдөх ёстой гэдгийг онцолсон байна.

Albawaba цахим хуудсанд тэмдэглэснээр, “Лалын улс”-ын удирдлагууд, зөвхөн буруу номтнуудын эсрэг тэмцэлд сүсэг бишрэлээ зориулаад зогсохгүй, нөхцөл байдалд зохицож, цалин санхүүгийн хувьд үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгийг онцолж байгаа гэнэ. 

"Тийм учраас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хэнд ч ялгаагүй цалин, тэтгэмжийг хоёр дахин хорогдуулна" гэж "сайд" Абу Мухаммад аль-Мухажирын гарын үсэг зурсан захирамжид тэмдэглэсэн байна.

Хэвлэл мэдээллүүдэд тэимдэглэж буйгаар, уг баримт бичиг бодитой эсэх нь нотлогдоогүй ч өнөөгийн нөхцөл байдалтай уялдаа холбоотой нь үнэн учир олон улсын цэргийн хүчний үйл ажиллагаа амжилтад хүрсэн нь эргэлзээгүй аж.

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.