Цаазын ялаа хүлээж буй бяцхан охид

Twitter Print
2016 оны 06-р сар 18-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Буруу хэрэг хийсэн, гэмт хэрэг хийсэн хүн ял шийтгэл амсах нь мэдээж. Тэгвэл Ираны хуулиар охидыг 9 наснаас нь эхлэн эрүүгийн хуулиар шийтгэдэг байна. Тэр ч бүү хэл аллага, хар тамхины наймаа, зэвсэглэсэн дээрэм зэрэг хэргийн төлөө цаазаар авах хатуу хуультай. 

Ираны гэрэл зурагчин Садех Сури шоронд хоригдож буй бяцхан охидын эмгэнэлт төрхийг буулгасан цуврал зураг авчээ. Тэдний ихэнх нь 18 нас хүрмэгцээ цаазаар авахуулах ялаа хүлээж байгаа аж.

17 настай Масхе

Өөрийн хайртай хүнтэйгээ гэрлэхийг хүссэн ч эцэг нь зөвшөөрөөгүй. Үүнээс болж маргалдаж охин эцгийгээ хутгалсан байна. Масхийн ах дүү нар түүнийг цаазлахыг шаардаж хийсэн хэргээ өөрийн биеэр эдлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

16 настай Сауган

Охиныг гэртээ ганцаараа байхад нь цагдаа нар ирж нэгжлэг хийж 250 грамм опиум, 30 грамм кокаин, 20 грамм героин олж илрүүлсэн байна. Мансууруулах бодис эцгийнх нь байсан ч гэрт байсан охиныг цагдаа нар баривчилжээ. Хэрэг гарснаас хойш гэр бүлийнхэн нь сураггүй алга болжээ. 

Назанин охин 16 настай

Хагас жилийн өмнө түүнийг 621 грамм кокаин хадгалж байсных нь төлөө баривчилсан. Одоо шүүхийн шийдвэрээ хүлээж байгаа. 

Хоригдол охид хоолоо хүлээж урт дараалалд бүтэн цаг зогсдог.

Хоригдлууд өдөрт хоёр удаа, өглөө оройд салхинд гардаг.

13 настай Хатер

Авга ах нь хүчиндэж охин гэрээсээ оргосон. Долоо хоногийн дараа Тегераны цэцэрлэгт хэсэг залуус бүлэглэн охиныг хүчиндсэн байна. Охин өөрийгөө хамгаалахын тулд цүнхэнд байсан хутгаараа нэгийг нь хутгалж гэмтээжээ. 

Цагдаагийн албаныхан охиныг тэнд ухаангүй байхад нь олсон ч эмчилсний дараа насанд хүрээгүйчүүдийн хүмүүжүүлэх төвд хорьжээ.

17 настай Захра

14 насандаа нөхөрт гарсан Захра хоёр хүүхэдтэй. Тэрээр эмэгтэйчүүдийн шоронд хүүхдээ төрүүлж, одоо хүүхэдтэйгээ хамт хоригдож байна. Түүнийг гар утас хулгайлсны төлөө баривчилжээ. Хулгайн хэргээр гурав дахь удаагаа баривчлагдаад байгаа нь энэ. 

Охид Аллахаас өршөөл хүсч байна

Хоригдлууд дээр өдөр бүр ламтан ирж шоронд охидтой хамт мөргөл үйлддэг. Мэдээж охид Аллахаас өршөөл гуйдаг.

15 настай Шокуфех /Эмээ нь ач охиноо эргэж ирээд байгаа нь/

Шоронд жил гаруй болж байгаа Шокуфех найз залуутайгаа хамт Тегеранд дэлгүүр дээрэмдэх гэж байгаад цагдаад баригджээ. Харин найз залуу нь цагдаа нарыг ирэхэд зугатаж амжсан бол охин тэр дороо баригдсан байна. Одоо түүнийг цаазаар авахаар 18 нас хүрэхийг нь хүлээж байгаа аж. 

15 настай Махсхид

Мөн мансууруулах бодистой холбоотой хэргээр баривчлагдсан. Аз болоход түүний эцэг эх нь хэргийг өөртөө хүлээснээр охин найман сарын дараа суллагдах баярт мэдээг дуулжээ. 

Эх сурвалж: www.mojahedin.org

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мааниа

      (103.50.207.19) 2016-04-14 16:37
      • 0
      • 0

      ёстой шудрага бус юм. Дэндүү дарангуйлагч нийгэм байна.

      Хариулах

    • zochin

      (31.208.17.233) 2016-01-19 21:07
      • 0
      • 0

      bitgii hudlaa medeelel unshaad muuruud baitsgaa iran busad laliinhiig bodvol ohid huuhnuud haritsangui erh huluutei ihemseg amidardgiin bnalee givluurl zuudg bolohoos usa-iin tarhi ugaaltand yum medehgui humuus shuud itgeh yumaa hudalch hundd mongoliin emegteichuudeees iluu erh dartai ih zantai amidargiig bi medne olon iran huuhnuu tanidgiin huvid gej helehed tegeed ch hereg hiigeegui bol shorond horino gej baihguiee ted uursduu har tamhi hergldeg zardag boloodl barisan bgaa huchingiin hergiin huvid hun huchindsen eregteig hereg n notlogdvol tsaazaar avdag huchnduulsen emegteid barag nasaar n ideh tulbur tuluuldeg yahgejhudlaa yum bicheed bgaan undesleltei tarhi ugaanashuu

      Хариулах

    • хм

      (103.229.121.75) 2017-03-08 13:36
      • 0
      • 0

      ИРанд:охид:8:насйтайгаасаа,хөвгүүд:14:настайгаасаа:эрүүгийн:хариуцлага:хүлээдэг:байхад:уу?

      Хариулах

    • АРД

      (202.179.11.107) 2016-01-19 18:36
      • 0
      • 0

      ИЙМ БАЙЖ Л ХУУЛЬ ЦААЗАТ ОРОН БОЛДОГ.

      Хариулах

    • aaa

      (49.0.187.86) 2016-01-19 15:31
      • 0
      • 1

      tim shuu. shan mgl orondoo torsondoo bayrlaj yvah heregtei shuu

      Хариулах

    • аөб

      (112.72.9.22) 2016-01-19 14:48
      • 0
      • 1

      Монголд төрсөндөө маш их баярлаж байна.

      Хариулах

    • Zochin

      (202.131.231.220) 2016-01-19 13:33
      • 0
      • 1

      Uneheer haramsaltai yumaa

      Хариулах