Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог С.Одонтуяа тэргүүлнэ

Twitter Print
2016 оны 01-р сар 19-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган өчигдөр Төрийн ордонд болж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалт 18 цагийн орчимд болж УИХ-ын гишүүн С.Одонтуяа 13 төлөөлөгчийн саналаар Боловсролын дэд сайд асан Б.Ургамалцэцэгээс илүү санал авсан ч сонгуулийн дүн будлиантай болсон гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулж эхэлсэн юм. 

Дахин санал хураалт 22:00 цагийн үед өндөрлөсөн бөгөөлд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэг хүний саналаар илүүрхэж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн боллоо. Харин Б.Ургамалцэцэгийн хувьд түүний хүчтэй өрсөлдөгч байж чадсан юм. Ямартай ч ялалт байгуулсан С.Одонтуяа ирэх сонгуульд АН-аас УИХ-д суух жагсаалтад дээгүүр бичигдэх эрхтэй боллоо. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.