Аугаа нэгэн сэтгэлийн түүх

Twitter Print
2018 оны 05-р сар 26-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

1980 оны зургадугаар сар... Канадын нутгаар нэг хөл нь протезтэй, өмссөн богино өмд нь цус болсон нэгэн эр гүйж явах. Энэ хүнийг Фокс гэдэг. 1957 онд Канадад төрсөн, 1977 онд ясны хорт хавдраар өвчилсөн тул баруун хөлөө өвдөгнөөсөө дээгүүр тайруулсан байлаа.

1980 онд тэрээр хавдрын өвчнийг судлах үйлст хандив цуглуулах зорилго өвөрлөн Канадыг нэг захаас нөгөө зах нь хүртэл нь хөндлөн гулд буюу Атлантийн далайгаас Номхон далайн эрэг, Ванкувер хот хүртэлхи алс холын замыг гүйж туулах эр зориг гаргасан түүхтэй эр. Түүний санаачилсан "ИТГЭЛ – НАЙДВАР" холын зайн олон өдрийн гүйлт 1980 оны дөрвөн сараас нийт 143 хоног үргэлжилсэн бол Фокс энэ гүйлтэд амь биеэ нэгмөсөн зориулан эцсийн мөч хүртлээ тэмцсэн юм. 

Эрүүл саруул хүн ч туулахад бэрхшээлтэй холын зайн олон өдрийн энэ гүйлтэнд Фокс өдөр бүр уйгагүй хичээллэн бэлдэж, нөр их хөдөлмөр, тэвчээр, зориг гаргасан байдаг. Тэрээр 1980 оны 4-р сарын 12-нд Атлантын далайн усанд хөлөө дүрж ёслол үйлдээд гараагаа эхэлсэн бөгөөд Номхон далайн Ванкувер хотод барианд орно гэж амлаж байсан бөгөөд Канадын иргэн бүрээс нэг доллар цуглуулан хорт хавдар судлах үйлст зориулна хэмээн төлөвлөсөн байлаа. 

Терри Фокс өдөрт ойролцоогоор 42 км гүйж байлаа. Хэдийгээр түүний өвчин нь сэдэрч, протезтой хөл нь нухаж үрэвсэж өвтгөж байсан ч хорт хавдартай сая сая хүний өвчнийг хөнгөлөх, тэдэнд туслах хүсэл, асар их сэтгэлийн тэнхээ нь түүнийг урагш нь хөдөлгөж байлаа. 

Гэтэл түүний хавдар уушиганд нь үсэрхийлэн 1980 оны есдүгээр сард гүйлтээ зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Тэрээр 143 өдөрт 5373 км замыг амжилттай туулж, Канадын Онтарио мужид гүйлтээ зогсоосон байдаг. Олон муж, хотуудыг дамжин гүйж асар их тэвчээр гаргасан Фокс орь залуу насандаа буюу 23 хүрч амжилгүй насан эцэслэжээ.

1981 оны хоёрдугаар сар гэхэд ойролцоогоор 24 сая доллар санд хуримтлагдсан бөгөөд түүний хамгийн гол гавьяа нь  олон нийт, нийгмийн анхаарлыг хорт хавдрын өвчлөлд хандуулж чадсан явдал байлаа.

Канадад болон дэлхийн 50 гаруй улсад Терри Фоксын нэрэмжит гүйлтийн тэмцээн зохиогдон хавдар судлалын үйлсэд туслах сан үүсгэн хандив өргөдөг уламжлал бий болсон билээ.

Терри Фокс дэлхий дахинд ганц хүний санаачилсан хамгийн том хандив цуглуулах үйл ажиллагаа хэмээн дэлхийн амжилтын Гиннес номонд үйлс нь мөнхөрсөн юм. 

Терри Фоксийн эхлүүлсэн хүчин зүтгэлээр байгуулагдсан ТЕРРИ ФОКС сан өргөжин тэлсээр 25 жилийн дараа хуримтлал нь нийтдээ 360 сая долларт хүрсэн бөгөөд түүний энэрэнгүй сайхан сэтгэл талаар өнгөрөлгүй олон мянган хүнд тусаа үзүүлсээр байгаа билээ. 

Түүний дурсгал, хийсан сайн үйлсийг мөнхөлж Канадын Засгийн газар мөс зүсэгч нэгэн хөлөг онгоцыг ТЕРРИ ФОКС хэмээн нэрлэжээ. 

Орчуулсан: Tүмэн Батбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.55.191.130) 2016-02-26 16:56
      • 0
      • 0

      Ямар агуу сэтгэл, сэтгэлийн тэнхээ, тэвчээр эр зориг вэ ийм мундаг хүний талаар мэдсэндээ маш баяртай байна. Эрүүл саруул бид ч ийм хол зайг ингэж гүйхэд хэцүү шүү дээ, хөл холгоод жаахан шалбархад ямар хэцүү байдаг билээ. Хүн зориод зүтгэвэл агуу үйлсийг бүтээх юм, гэвч хүн бид зөвхөн өөрсдийгөө бодон өрөвдөлтэй амьдардаг юм байна. Үүнийг уншаад би хүмүүсийн сайн сайхны төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуулаа

      Хариулах