Хакүхо М.Даваажаргал Китаноүмигийн 951 даваатай тэнцлээ

Twitter Print
2016 оны 01-р сар 18-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башё Японы нийслэл Токио хотноо 7 дахь өдрөө боллоо. Бямба гаригийн барилдаанд их аварга Хакүхо Ичиножёог, ёкоүна Харүмафүжи сэкивакэ Ёшиказэг, ёкозүна Какүрюү комүсүби Точиношинг тус тус давлаа. Мөн озэки Котошёогикү Аойямагаар 7 дахь даваагаа авсан бол озэки Гоэйдо Шёохозанд унажээ. Башёг их аварга Хакүхо, озэки Котошёогикү нар бөхчүүд нэг ч унаагүй тэргүүлж байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал бямба гаригт даваа авснаар сүмогийн холбооны ерөнхийлөгч асан Китаноүмигийн 951 даваатай тэнцлээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.