Иранд авсан хориг цуцлагдлаа

Twitter Print
2016 оны 01-р сар 18-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Ираны цөмийн хөтөлбөрийн улмаас тус улсын эсрэг авсан эдийн засгийн болон санхүүгийн хориг арга хэмжээг цуцлах тухай Европын Холбооны шийдвэр нэгдүгээр сарын 16-наас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг албан ёсоор мэдэгджээ.

Тегеран цөмийн цөмийн хөтөлбөрөө хязгаарлах тухай гэрээг биелүүлж байгаатай холбоотойгоор Иранд авсан эдийн засгийн болон санхүүгийн хориг арга хэмжээг цуцлах тухай баримт бичгийг ЕХ-ны Зөвлөлөөс 2015 оны аравдугаар гаргаад байсан бол Тегеран гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх өдөр хүртэл хойшлуулжээ. Уг гэрээнд хүлээсэн үүргээ Иран биелүүлж буйг МАГАТЭ бямба гарагт мэдээлж, гэрээ хэрэгжиж эхэлснийг мэдэгдсэн байна.

Түүнчлэн Иранд авсан хоригийг цуцлах тухай хэд хэдэн гэрээнд гарын үсэг цурсныг АНУ-ын Төрийн нарийг бичгийн дарга Жон Керри бямба гарагт мэдээлжээ.

Иран улс гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн хариуд АНУ болон ЕХ тус улсын ард түмний хувьд боломжийг нь нэмэгдүүлэн Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой хориг арга хэмжээг нэн даруй цуцалж байна. Энэ асуудлаар би хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан” гэж тэрбээр Вена хотноо хэлжээ.

Иранд авсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зуржээ. Цагаан ордноос мэдээлснээр, ийм шийдвэрийг Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнх нь тухай гэрээг хэрэгжүүлэх урьдчилсан үүргээ биелүүлсэнтэй холбоотойгоор гаргасан байна.   

“Иран улс үүргээ биелүүлж байгаа эсэхийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ шалгасан бөгөөд энэ нь тус улсын цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад томоохон ахиц дэвшил болсон” гэж Обама Конгресст хүргүүлсэн илгээлтэйй онцлон дурджээ. Үүнтэй холбоотойгооор Иранд авсан хориг арга хэмжээний тухай Ерөнхийлөгчийн өмнөх хэд хэдэн зарлиг хүчингүй болж байгааг АНУ-ын төрийн тэргүүн мэдээлсэн байна. АНУ Ирантай байгуулсан гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу ийм алхам хийснийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Иран болон “зургаа”-гийн /НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн болон Герман/ хооронд 2015 оны долдугаар сард гэрээ байгуулсан билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.