Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

Twitter Print
2019 оны 11-р сар 28-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалын талаар ОХУ-ын талаас мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагт ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч дарга, ОХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын дарга Алексей Гордеев “Хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан ирэх арванхоёдугаар сард Москвад болно. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно” гэж мэдэгдсэн байна.  Айлчлалын үеэр хоёр улсын бизнесийн форум болохоос гадна хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа аж.

Хэрвээ У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийвэл нь энэ нь 2010 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдын хойд хөршдөө хийж буй анхны айлчлал болох юм. Түүнээс өмнөх Ерөнхий сайд нар болох Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нар Петербургийн эдийн засгийн форумд оролцох үеэр ОХУ-д ажлын айлчлал хийж байсан юм.

Г.Ганаа 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.