Дөрвөн шимтийн тан буюу хий ядаргаанаас сэргийлж, залуужуулах ясны шөл

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Хайртай дотно хүмүүсээ халамжилж, хий ядаргаанаас сэргийлж, элдэв өвчний эсрэг дархлаа тогтоох гайхалтай үр дүнтэй нэгэн уламжлалт жорыг жорын эзний зөвшөөрөлтэйгөөр та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Ингээд жортой танилцана уу.

''Энэ сайхан өдөр найзууддаа нэг зөвлөмж хүргэе. Монголын уламжлалт анагаах ухаанд "Борви, тойг, далны маяа" гурван ясыг буцалгаж шөлийг нь уухад "Гурван шимтийн тан" гэнэ. Энэ гурав дээр ахар сүүлний ясыг нэмэхэд "Дөрвөн шимтийн тан" болно.

Биеийн хийг дарах, ядаргаа тайлах онцгой чанартай. Чөмөгний химийн найрлагыг Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс судалж гаргаснаар чөмөгний химийн холбоо бэлгийн гормоны химийн холбооноос хоёрхон холбооны зөрүүтэй байдаг нь батлагджээ. Үүнийг манай монголчууд мэддэг байснаас бага насны хүүхдэд "Нусгай болно" гэж чөмөг идүүлдэггүй, харин хөгшид чөмөгний ясаа цайнд чанаж байнга хэрэглэдэг байжээ.

Энэ нь кальци яснаас авах, дархлаа сайн байлгах, залуу байлгах чухал ач холбогдолтой юм. Яснуудыг 10-15 цаг чанаж шөл гаргаж хэрэглэдэг. Ялангуяа хөгшид настайчуулдаа өгөх, эмнэлэгт хэвтсэн хүмүүсээ ийм шөлөөр чанасан цай, хоолоор эргэх тун ч зүгээр.

Чанахдаа жижиг газын плиткан дээр чанаж, буцлангуут галыг багасгаж хамгийн бага дээр тавина. 90 минутаас их хугацаатай чанана.

Нэг жижиг газ ойролцоогоор 5 цаг болдог. Хамаг биений хөлс гарч бие маш сайхан амардаг юм. Удаан буцалгахад доорх зурган дээрх шиг яснууд нь бутраад салдаг.

Ясны химтэй хэсгээс кальци нь тэр чигтээ шөлөндөө уусна.

н.Мөнхзулцацрах, www.1000jor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (103.57.92.38) 2017-03-15 14:24
      • 0
      • 0

      шөлөө хэр хэмжээгээр хийх вэ,ширгэхээр нь ус нэмээд байх уу,???

      Хариулах

    • хадаа

      (202.179.24.255) 2017-03-14 18:43
      • 0
      • 0

      Ясыг удаан буцалгахад ясанд агуулагдаж буй усанд уусдаг бүх амин-хүчлүүд шөл рүүгээ ордог учраас ядаргаа тайлах, тамиржуулах, залуужуулах нөлөө үзүүлдэг болмой. Амин-хүчил бол хүний уургийг нөхөн төлжүүлдэг үндсэн материал юм.

      Хариулах

    • unshigch

      (122.201.24.197) 2016-10-04 08:21
      • 0
      • 0

      setgegdliig ni unshih gesn aldaatai bolohoor oilgodoggui, bolomjtoi bol zasaad dahiad oruulaarai. 68.194.57.29

      Хариулах

    • mongol

      (68.194.57.29) 2016-06-06 00:30
      • 0
      • 0

      Dalnii maya gej mahiig heldeg.Dalnii togoo buyu tolgoig avch chanadag.Huuhded chumog iduuldeggui bits arina ch iduuldeg,biyiig ni tosoldog.Shaantnii nariin uzuuriin tos tsartsadgui uchir,hatuu hulihtai chihend tusaadag.Haritnii chumogiig tsartsuu idedgui uchir ni udaan haildag,amarhan tsatsdag.Hugas idvel husgai boldog geed huuhded iduuldeggui.Hugas tarih bol mederliin gol erhten, maliin uvchin hund tarhah magadlaltai.

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.77) 2017-03-15 16:47
      • 0
      • 0

      Yag zub helj bn

      Хариулах