Казахстан улс хямралд бэлтгэж эхэллээ

Twitter Print
2016 оны 01-р сар 15-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Казахстан улс эдийн засгийн хямралын үед авах арга хэмжээний жилийн төлөвлөгөө гаргасан байна. Дэлхий дахины эдийн засгийг нөмөрсөн хямралын  үед хөгжлийн шинэ чиг шугам баримталж, гарах арга зам эрж хайх, бүр хямрал суларсан үед ч баримтлах чиг бодлогоо Астана тодорхойлсон байна.

Казахстаны ерөнхийлөгч хямралын цар хүрээг дүгнэж, улс орны эдийн засагт анхаарах онцгой салбаруудад үүрэг даалгавар өгсөн бол түүний захирамж дагуу аль 2008 онд Казахстаны эдийн засгийн сул газруудыг тодорхойлж, хямралын эсрэг төлөвлөгөө гаргаад байсан аж.

Нурсултан Назарбаев эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хямрал гэхээсээ асар өргөн боломж гэж харахыг уриалсан байна. Гадаадын хөрөнгө оруулалтад онцгой анхаарал хандуулах ёстой тэрээр тэмдэглээд, "Үндэстэн дамнасан корпорациудын хувийн хөрөнгө оруулалтыг татахад анхаарч, адармаатай хөрөнгө оруулалтад ч тааламжтай нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Үүний тулд энэ онд олон улсын санхүүгийн "Астана" төв байгуулах шийдвэр гаргасан. Цаашид хөрөнгө оруулалтын уур амьсгалыг шинэ шатанд гаргахад чиглэсэн шинэчлэлт хийж, Олон улсын Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагатай болон эдийн засаг санхүүгийн бусад хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах болно" гэж Назарбаев мэдэгдсэн байна.

Казахстаны төрийн тэргүүн хөрөнгө оруулалтын нөхцөлийг гурван сарын дотор эрс шинэчлэх үүрэг даалгаварыг засгийн газартаа өгсөн бөгөөд Казахстаны хямралын эсрэг

стратегийг  "Нурлы жол" хөтөлбөрөөс эхлүүлэн хэрэгжүүлж эхлэхийг уриалсан байна.

Казахстаны эдийн засгийн хөгжлийн шинэ хөтөлбөр болох "Нурлы жол", Торгоны зам эдийн засгийн бүс хөгжүүлэх төсөл, ЕвроАзийн эдийн засгийн холбооны хөтөлбөрт  тулгуурлаж байгаа бол Астана хотод байгуулах санхүүгийн төв Төв Азийг Дубайн санхүүгийн төвийн хэмжээний хөгжилд хүргэх нэг үндэс болох ёстой аж.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.