Д.Ганбат гэгч буянтан

Twitter Print
2016 оны 01-р сар 15-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Хуульзүйн байнгын хороон дарга Д.Ганбат гэгч яван чангарч байгаа нэг товариш бий. Анх УИХ-д орж ирээд гайхаж балмагтан, бүтэн жил бүлтэгнэн дуугүй суусныхаа төлөөсөнд “Хэлгүй Королия” нэртэй болж байсан мань хашир сүүлийн хоёр жил огцом дуу орж, өнөөдөр гэвэл энэ парламентын “Төмөр хоолой” Ц.Нямдоржийг хүртэл байсхийгээд л загнаж, зандран өөрийнхөө толгойлдог Хууль зүйн байнгын хорооноос хөөж туугаад байх болсон. Ер нь энэ удаагийн парламентад Д.Ганбат шиг тэсрэлт хийж, цоо шинээр өөрийгөө дахин төрүүлсэн эрхэм байхгүй. Хуульзүйн байнгын хорооны хурлыг эрхэм дарга Д.Ганбат тун сүрхий захиргаадалтын аргаар удирддаг нь өнөөдөр хэвийн үзэгдэл болж. Гишүүдийн гаргасан горимын санал эрхэм Д.Ганбат даргад таалагдахгүй бол “Та зайлж болно шүү. Бид ажлаа хиймээр байна. Таныг энд гуйж оруулж ирээгүй шүү” гээд цамнаж өгнө. Тэрхүү зандарсан, загнасан үгэнд нь өнөөх л Ц.Нямдоржоос эхлээд О.Баасанхүү, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин, Х.Тэмүүжин гээд байнгын хорооны бараг л бүх гишүүд нь хамрагдчихна.

Мань эр ч “Энд би хаан” гэх аятай дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх шиг л болно. Тэгтэл өчигдөрхөн УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг таван хувьд шилжүүлэх тухай анхны хэлэлцүүлэг болох үеэр эрхэм Д.Ганбат дарга төрөл арилжиж, ард түмэндээ жигтэйхэн хайртай “Буянтан”-ы дүрд чадамгай сайн хувирдаг юм байна. Хоёр үг хэлээд л “Орон сууцны зээлийн найман хувийн хүүг таван хувь, бүр хоёр хувь ч болгох боломжтой. Энэ бол ард түмэндээ хийж байгаа их том буян шүү дээ. Буян буян буян” хэмээн шогшроод унасан.

Жигтэйхэн сайхан амны бэлэгтэй, байсхийгээд л “Буян” амласан Д.Ганбат дарга ирэх сонгуульд сурснаараа “Женко”-тойгоо хөтлөлцөөд Баянхонгорчуудад “Буян” амлаж, бидон сав тараасаар торойгоод гараад ирнэ гэж тооцоолж яваа. Түүнийхээр Сонгуулийн  тухай хуулийг санаатайгаар зөрчиж, сурталчилгааны хугацаа эхлэх яагаа ч үгүй байхад “Буян” амласаар бидон, сав суулга тараах нь “Амьдын хар нүгэл” биш “Асар нигүүлсэнгүй буян” бололтой юм.

Одоо эрхэм Д.Ганбат дарга зургаан сарын турш “Буян”-ы уншлага дүнгэнүүлэн унших нь тодорхой. Бас хажуугаар нь Хуульзүйн байнгын хорооны хурлыг дээрэнгүйлэн удирдаж “Хэлгүй хүн нэг хэл орвол яажшуухан чангардгийг та нарт үзүүлээд өгнө өө” хэмээн шазуур зууж байж ч болзошгүй. Ямартай ч журмын нөхөр Ш.Түвдэндоржийг хоёр ч удаа мөргөж унаган УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тамгыг өвөртлөсөн эрхэм Д.Ганбат дарга гэдэг мундашгүй буянтантай болсон нь энэ удаагийн парламентын мөн ч том ололт, үсрэнгүй дэвшил ажгуу.

З.Энхболд дарга ч дэргэдээ ийм сүрхий буянтантай болж, зарим нэг ажлыг нь хэнээр ч заалгалгүй шүүрэн авч хийгээд байгаад сүрхий талархалтай байгаа нь ажиглагдаж эхэлсэн. Харин Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Ө.Энхтүвшин зэрэг өөрөөс нь толгой өндөр хуульчдийг загнаж зандран хөөж туухаа түр азнавал эрхэм Д.Ганбат даргын ирээдүйд сайнаар нөлөөх нигууртай.

Нөгөө талаар УИХ-ын туршлагатай гишүүдийн зүгээс “Нэг жилийн настай” гэгдсэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг байдаг хүчээрээ зүтгүүлж, зарим үед цээжээрээ хамгаалсаар батлуулж дөнгөсөн шигээ зөв бурууг сайтар тунгаалгүй мугуйдлан зүтгээд байвал ирэх сонгуульд ялалт байгуулж “Буян”-ы ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, зүгээр л нэгэн “Хэлгүй Королия” болон хувирах магадлал бий гэдгийг байнга бодолцож, үг хэл, үйл явдлаа цэнэж, байнгын хорооны даргын буурь суухгүй бол горьгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Ийм л нэгэн “Буян”-тан УИХ-д тодрон гарч, төрийн ажил, түмний итгэлийг аргацааж явна, та минь ээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (112.72.12.19) 2016-01-15 17:37
      • 0
      • 0

      za ard tumen min ym ugwul duugui awaad bai awaad bai.songuulia uguhduu l hariutslagtai songolt hiichih ingejchadwal l bidnii amjilt shuude.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.167) 2016-01-15 15:00
      • 0
      • 0

      umhii har gai.ymarch medleg bolovsrol bhgui munguur gishuun bolson archaagui novsh.chinii ter sulalsan aluurchid chin bur davraad hohiroliin munguu ugch chadhgui namaig ta nar yah yum be/ene ter gej doromjilood bna.chi sulalsanaaraa uuruu tuluurei.3-n hunii ami nas hohirooson aluurchin chin gantshan jil suuj urshuugdchihuud tegj am asuuj bna.hohirogchidiig bodoj aldaatai zavharsan huulia zasch arga hemjee avaachee.

      Хариулах

    • Losol

      (103.229.123.12) 2016-01-15 12:50
      • 0
      • 0

      Taggyi taviin bidon chamaig tooj daxij songoloo yu. buyan yildej bidonoo taraaj yavbal barav

      Хариулах

    • mmm

      (59.153.112.29) 2016-01-15 12:19
      • 0
      • 0

      Нэг настай ургамал л гэсэн уг.

      Хариулах