Оскарт нэр дэвшсэн "Данийн охин" киног хоригложээ

Twitter Print
2016 оны 01-р сар 15-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Английн жүжигчин Эдди Рэдмаян 2014 онд нээлтээ хийсэн "Амьдралын теором" (The Theory of Everything) кинонд нэрт физикч, Стивен Хокингийн дүрийг бүтээж, "Oscar"-аас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авсан билээ. 

Түүний дараачийн уран бүтээл нь алдарт найруулагч Том Хүүпэрийн "Данийн охин" (The Danish Girl) кинонд хүйсээ сольсон залуугийн дүрийг бүтээсэн нь олон хүний сонирхлыг татаснаас гадна зарим улсын эрх баригчдын дургүйцлыг төрүүлж кино театруудад гаргахыг хориглосон байна.

Энэ долоо хоногийн эхээр Ойрхи Дорнодын зарим улсад албан ёсны нээлтээ хийсэн ч харамсалтай нь уг бүтээлийг Катарын эрх баригчид хориглосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

Катарын Соёлын яам цахим хуудсандаа “Энэхүү уран бүтээлийг үзээд яагаад бид хориг тавьсныг хүмүүс ойлгох болно” хэмээн бичжээ. Энэхүү кинонд хориг тавьсан шалтгаан нь тодорхойгүй ч кинонд трансжендер уран бүтээлчийн тухай өгүүлдэг учраас ийн хориглоход хүргэсэн хэмээн зарим эх сурвалж хэлж байна. 

Уг кино ирэх сард зохион байгуулагдах 88 дахь удаагийн “Оскар”-т нэр дэвшээд байна. Оскарын шагналт Эдди Рэдмаян уг дүрийг бүтээхийн тулд өөр нэгэн найруулагчаас тусламж хүссэн нь найруулагч Лана Вачовский бөгөөд кино урлагийн салбар дахь хамгийн нэр нөлөө бүхий трансжендер хүн юм. Тэрээр Эддигийн дүр бүтээсэн Лили Эллэ хэмээх түүхэн дэх анхны трансжендер хүнийг хэрхэн жүжигчлэлтээрээ зөв гаргаж өгөх талаар зөвлөгөө өгсөн байна. Эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болоход ямар зүйлс даван туулж, юуг мэдэрдэг тухай бүгдийг ойлгуулж өгсөн хэмээн Эдди хэлжээ.  

"Данийн охин" кино ерөнхийдөө Эллэгийн туулж буй амьдралыг харуулах бөгөөд эхнэрийнхээ дэмжлэгтэйгээр хүйс солих хагалгаанд орж амжилттай болсон анхны хүн болох Данийн  алдарт зураач "Einar Wegener"-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (77.92.196.156) 2016-01-15 15:39
      • 0
      • 0

      Neheer sain togloson doo. Oskar ahiad avaasai.

      Хариулах

    • zochin

      (77.92.196.156) 2016-01-15 15:39
      • 0
      • 0

      Neheer sain togloson doo. Oskar ahiad avaasai.

      Хариулах

    • margad

      (112.72.9.22) 2016-01-15 11:42
      • 0
      • 1

      peeee emegtei gj harlaa shd Oscar avchmaar kanu yu ugui yu

      Хариулах