Тун ашигтай зөвлөгөө /Цуврал 9/

Twitter Print
2018 оны 08-р сар 29-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр хөнгөвчилсөн, урьд өмнө хэзээ ч толгойд орж ирж байгаагүй хачин сайхан мэргэн санаа оноо энэ хорвоо ертөнцөөр нэг байдаг. Гэхдээ цагаа тулахад олддогүй нь хяслантай. Тиймээс хэзээд санаж явахад илүүдэхгүй тун ашигтай санал зөвлөгөөг цувралаар хүргэж байна.

Ойр дотныхондоо ч дуулгахад тааламжтай. Ингээд эхэнд нь ууттай цайг эцэст нь хүртэл яаж ашиглах зөвлөгөө орж байна. Манайхан нойтон салфеткаар эхлээд гараа арчаад дараа нь хувцас хунараа цэвэрлээд, эцэст нь гутлаа арчдаг гэдэг шиг.

Зарим хоббитой хүмүүс шад пад хийтэл дуугаргаад байдаг бөмбөлөгтэй хальс өвлийн улиралд цонх дулаалахэд сайн талтай. Усаар шүршээд л наачих нь байна. Их хялбархан.

Төрсөн өдөр, тэмдэглэлт баяр ёслолоор өгсөн сарнайн баглааг хэрхэн удаан "амьдруулах" вэ? Ишийг нь гоожуурын усанд барьж байгаад 45 градусын өнцгөөр тайрах хэрэгтэй. Ингэхэд цэцгийн ишинд агаар бус ус орох болохоор удаан амьдрах болно.

 

 

 

Хээр хөдөө аялал зугаалгаар явж байх үед хэрвээ майхан дотор гэрэл дутвал толгойд зүүдэг чийдэнгээ савтай усанд бэхлэхэд тэр чигтээ гэрэлтээд ирнэ. 

Сарнайн баглааг солонгорсон өвөрмөц сайхан өнгөтэй болгох нэг ийм арга байна.

1. Тэмдэглэлт баяр ёслолоос хоёр өдрийн өмнө зөвхөн цагаан өнгийн сарнай худалдаж авах хэрэгтэй. 

2. Өндөр шилэн саванд ус дүүргэж, санаандаа таарсан өнгийн будаг уусга. Барилгын материалын дэлгүүрүүдэд өнгө өнгийн сайхан будгууд зөндөө бий. Харин усанд ууссан будаг аль болохоор өтгөн байвал зүгээр. Гэхдээ зууралдсан жонхуу шиг юм байж болохгүй.

3. Сарнай цэцгийн ишийг ташуу хэрчээд будагтай усанд хийнэ. Дараа нь харанхуй сэрүүн газар тавьчих хэрэгтэй. Угаалгын өрөө, зоорь харанхуй өрөө зэрэг газар тохирно.  

4. Сарнайн дэлбээ бүрэн өнгөө авч дуустал 17-20 цаг шаардагдана. Хэрвээ цэцгийн дэлбээний зөвхөн үзүүр хэсгийг "будахыг" хүсвэл 5-8 байхад л хангалттай. Хэрвээ цэцэг хийсэн усанд ширхэг ёотон хийчихвэл будаг авах нь улам хурдан байдаг. Харин цагаан сарнайн дэлбээн дээр будаг илүү тод ялгардаг, туршаад үзэх хэрэгтэй. Мөн шар сарнай худалдаж аваад гүн улаан өнөгтэй усанл хийгээд үзээрэй.  Өөр ямар ч өнгө холилдуулан будаж болно.

Хааяа нэг салхинд гарахдаа шорлог хийх бэлэн зуух байхгүй бол ингэсхийгээд болгочихдог юм шүү.

Бид банана гээд сурчихсан гадилны хальсыг ер тоодоггүй, хаях л ёстой зүйл гэж ойлгодог. Хаяж л байдаг, хүн дээр нь хальт гишгээд савж л байдаг. Тэгвэл бидний огт тоодоггүй энэ хальс олон зүйл тус болдог аж. Жишээ нь гутлын тос дуучихсан, сандрахад гадил жимсний хальс л ганц тус болох эд байдаг аж. Дотор талынх нь зөөлөн эдээр гутлаа сайн арчаад дараа нь зөөлөн даавуу, цаасан салфеткаар зүлгэж өнгөлөхөд гутлын тосоор тосолсон юм шиг гялалздаг байна. Алт мөнгө, арьсан эдлэл, тавилга зэргийг цэвэрлэж өнгөлдөг энэ шидтэй хальсаар шарласан шүдийг хүртэл цайруулж болдог. Үүний тулд шүдээ хальсны дотор хэсгээр 2-3 минут хэртэй тойрог хэлбэрээр үрэх хэрэгтэй. Харин хэдэн долоо хоногийн дараа таны шүд цав цагаан өнгөтэй болсныг мэднэ. 

Тэрчлэн түлэгдэлт, гэмтэж бэртсэн үед ч гадил жимсний хальс тавьж боох хэрэгтэй. Гадил жимсний хальсанд өвдөлт намдаадаг тос агуулагддаг байна. Гадил жимсний хальсаар мөн жин (компресс) тавихад гар хөлд ургасан эвэр болоод өргөс, тэр байтугай арьсанд гүн шигдсэн хачгийг хүртэл суга татаж болдог байна. 

Амттай, шүүслэг мах шарахад бас гадилын хальс хэрэгтэй. Хэрвээ зүсэм махыг хальсаар бүрж, утсаар бэхэлвэл хачин сайхан амттай болно. Мах шарахдаа хүртэл гадил жимсний хальс хийвэл махыг зөөлрүүлээд зогсохгүй, сайхан амттай болгодог аж. 

"Жаран чавганцын ажил" амжуулдаг жаахан "садаа" танайд бий юу, ийм нэг элдэвтэй зүйл хийгээд өгчихөд санаа амарна дөө. Амар зүгээр ийшээ тийшээ мөлхөөд явчихгүй. Хашир хүмүүс гэхдээ хэзээ ч анхаарал сулруулдаггүй.


Вот это игрушка. И в доме стало тихо

Вот это игрушка. И в доме стало тихо

Хачин сайн төмөртэй сейфэндээ итгэдэггүй хүмүүс бас байдаг. Тэгвэл ийм нэг арга байна...


Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Как оборудовать тайник в двери

Хээр, хөдөө хаа ч явсан гал ноцоож, гол зогоох, юм буцалгаад идчих бас ийм нэг арга байдаг юм.

Мини-горелка своими руками

Мини-горелка своими руками

Мини-горелка своими руками

Мини-горелка своими руками

Мини-горелка своими руками

Мини-горелка своими руками

Урин дулаан цаг ч ирлээ, уснаас харин шумуул гарах цаг ойртож. Харин тэр үед шумуул ойртуулахгүй байх ийм нэг арга байдаг. Гэртээ болон шөнө унтахаар орондоо орохдоо дэргэдээ нимбэг зүсэж тавиад дээр нь гвоздика буюу хадаасан цэцэг хэмээх ахилуун ургамалын үр хатгачихвал шумуул ойртоно гэж хэзээч байдаггүй аж.

Зурагт, хөгжим энээ тэр гээд удирдлагуудад ганц зай хийчихэд л хангалттай.

Зайдасыг ингэж шардаг юм.

Холбоотой мэдээ - Тун ашигтай зөвлөгөө

Цуврал 1 - http://mongolcom.mn/read/16731

Цуврал 2 - http://mongolcom.mn/read/16846

Цуврал 3 - http://mongolcom.mn/read/19629

Цуврал 4 - 

Цуврал 5 - 

Цуврал 6 - http://mongolcom.mn/read/19639

Цуврал 7 - http://mongolcom.mn/read/19784

Цуврал 8 - http://mongolcom.mn/read/27300

Цуврал 9 - http://mongolcom.mn/read/32338

Цуврал 10 - http://www.mongolcom.mn/entertainment/id/35268

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.