Биеийнхээ галбирт тохируулан юбкаа зөв сонгон өмсөөрэй

Twitter Print
2016 оны 10-р сар 10-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүн бүр л гоё сайхан харагдахыг хүсдэг. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг шиг өөрийн бие галбиртаа тохируулж хувцасласан эмэгтэйчүүд бүхний харцыг булаадаг. Ихэнх бүсгүйчүүд маань хувцасны загварт хэт их анхааран өөртөө зохиж байгаа эсэхийг тэр бүр анзаардаггүй. 

Тэгвэл юбка буюу банзалыг хэрхэн бие галбиртаа тохируулан сонгон өмсөх вэ?

Хүний бие галбирын түгээмэл 5 төрөл байдаг бөгөөд эдгээр төрлүүдээс хамааран банзалаа ч бас зөв сонгох хэрэгтэй.

1. “Гурвалжин” эсвэл “лийр” хэлбэртэй бие

Бие галбирын гол онцлог нь хавчиг мөр, нарийхан бэлхүүс, өргөн тааз.

Ийм галбиртай эмэгтэйчүүд тааз хэсэгтээ чөлөөтэй байхуйц, мөн биеийнхээ онцгүй, таагүй хэсгийг нуун далдлах зорилгоор А хэлбэртэй банзалыг сонгох нь зүйтэй. Дээрх төрлийн банзалыг сонгосноор таны биеийн харьцаа зөв дүр төрхтэй харагдана. Мөн энгийн шулуун загвартай, харандаан хэлбэртэй, урт бөгөөд доод хэсгээрээ өргөн банзал сонгосон ч болно.

2. "Урвуу гурвалжин" хэлбэртэй бие

Бие галбирын гол онцлог нь өргөн мөр, жижиг тааз. Өөрөөр хэлбэл биеийн дээд хэсэг нь доод хэсгээсээ илүү том харагддаг.

Ийм галбиртай эмэгтэйчүүд сайхан харагдахын тулд шулуун, нугалаас хуниас бүхий банзал, трапец хэлбэртэй, хагас дугариг, мөн брюкан банзалыг сонгоорой.

3. "Элсэн цаг" хэлбэртэй бие

Биеийн үндсэн онцлог нь нарийхан бэлхүүс, төгс харьцаатай мөр болон тааз.

Хамгийн зөв, сайхан галбир бөгөөд өндөр суудалтай, харандаан хэлбэртэй эсвэл трапец хэлбэртэй банзал илүү зохидог. Өмсөж буй банзалаа илүү тодотгоё гэвэл өргөн бүс зүүснээр таны нарийнхан бэлхүүсийг улам тодруулж өгнө. Та тэгш, сайхан, урт хөлтэй бол богино банзал өмссөн ч болно.

Аль болох бэлхүүсээ илүү тодотгосон банзал өмсөн, болж өгвөл сул, нивсгэр хэлбэр галбиргүй хувцаснаас татгалзаж байгаарай.

4.“Алим” эсвэл “дугуй” хэлбэртэй бие

Ийм галбирын гол онцлог нь мөрний шугам дугуйрсан, бэлхүүс нь тааз хэсгээ бодвол арай нарийхан байдаг.

Алим хэлбэрийн галбиртай бүсгүйчүүд өргөн бүсэлхийтэй банзал өмссөнөөр гэдэс хэсгийг халхалж илүү эмэгтэйлэг харагдуулдаг. Танд тохирсон хамгийн сайн сонголт бол трапецан хэлбэртэй, мөн доод хормой хэсгээрээ өргөн, дэрэвгэрдүү банзал юм. Мөн хормой нь хагас дэрэвгэр банзал өмссөн ч зохино.

Нэг зүйлийг анхааруулахад харандаа хэлбэртэй банзал болон богино банзал таны биеийн сул тал, өө сэвийг улам тодотгох тул өмсөхгүй байсан нь дээр.

5."Тэгш өнцөгт" хэлбэртэй бие

Бие галбирын гол онцлог нь шувтан мөр, хавчиг тааз, хавтгай өгзөг, бэлхүүс нь ялгарахгүй явдал юм.

Ийм биетэй эмэгтэйчүүд бэлхүүсээ нарийхан харагдуулахын тулд таазаа өргөн болгож харагдуулах шаардлагатай. Ингэхийн тулд тааз хэсгээрээ дэрэвгэр, өргөн, мөн хуниастай банзал эсвэл А хэлбэрийн банзалыг сонгох ёстой.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.