Д.Тайвансайхан: Хүн махан бодио алж боллоо гэхэд сүнсээ харин алж болдоггүй

2017 оны 08-р сар 16-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Гарма Гаржуд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба лам Д.Тайвансайхантай нийгэмд гарч буй зарим сөрөг үзэгдэл, түүнээс хэрхэн сэрэмжилж болох талаар Бурханы шашинд юу гэж заасан байдаг, ялангуяа одоо цагт манай хүүхэд залуучууд юуг онцгойлон анхаарч явбал муу зүйлд авталгүй, сайн сайхан явж болох талаар ярилцсанаа толилуулъя.  

-Энэ нийгэмд амиа хорлох, хорлохыг завдах үзэгдэл мэр сэр гарсаар байна. Амиа хорлох явдлыг Бурханы номонд ер нь юу гэж заасан байдаг юм бэ?

Амиа хорлох явдал бол дээдийн дээд нүгэлд тооцогддог. Дээхэн үед ийм асуудал гарч байгаагүй. Ийм асуудал ховор гардаг, гарлаа гэхэд оршуулах газар хүртэл олддоггүй байлаа ш дээ. Хүн амиа хорлосон нутаг уснаас хүмүүс дайжаад, муу юм шүглэсэн газар гэж хэдэн үеэрээ цэрвэдэг байсан. Энэ нь амиа егүүтгэсэн хүний сүнсэнд хойд төрөл олддоггүйгээс муу сүнснүүдтэй нийлж өнгөрсөн газраараа эргэлдэх, бусдад муу зүйл хийдгээс улбаатай.

Сүүлийн үед уламжлалт бус бусдын шашны нөлөө ихэсч, үзэж буй кино, уншиж буй ном зохиолоосоо хүртэл амиа хорлох сэдэл авдаг боллоо. Христос бурханыг шүтэгчид жишээ нь “Ертөнцийн эзэнтэйгээ эртхэн уулзах”-ын тулд ”явчихсан” тохиолдол зөндөө л байдаг юм билээ. Лалын шашинтай улсуудад "амиа золиослогч – алан хядагч" байсаар байгаагийн учир нь тэд Аллах бурханыхаа төлөө хийсэн гавьяагаа хойд насандаа үнэлүүлж жаргана гэдэг философитой.

Ийм учраас өсвөр насныхныгаа бид гадны үзэл суртал, шашны нөлөөнөөс ангид байлгаж, зааж сургах үүрэгтэй.

-Хүүхэд залуучуудыг ийм үйлдэл хийхэд юу нөлөөлж байна, таныхаар?

Бид дэлхийд амиа хорлолтоороо тэргүүлдэг Солонгос улсын киног бүх сувгаар шахуу үзүүлж байна. Нүүр ам, үс зүс, хувцаснаасаа эхлээд зан ааш аягийг нь хүртэл манай залуус дуурайх болж. Харж байхад ер нь муу талын баатраа ч юм уу, аль нэг муу хүн нь далайд живэх, аваарт орох ч юм уу, ямар нэгэн байдлаар амиа хорлоод дуусаад байгаа харагдах юм. Бас уурлаж бухимдахаараа л амиа хорлоно гээд гүйгээд байгаа тийм тал тэр кинонуудад байна. Энэ нь манай нийгмийн өөрийнх нь мөн чанар биш бусдын соёл, амьдралын хэв маяг нөлөөлөөд хүүхэд залуучууд болохгүй бүтэхгүй зүйлийг нь тусгаад дагаад байна гэж ойлгож болно. Иймд энэ асуудал дээр монгол төрийн бодлого илт үгүйлэгдэж байгаа юм.

Хамгийн гол нь Бурханы номонд зааснаар амиа хорлох гэдэг нь хамгийн том нүгэл бөгөөд хойд насандаа асар их цөвтэй. Цаг бусаар амиа егүүтгэгчид хойд төрөл нь олддоггүй. Төрлөө олохгүй зовж зүдрээд хэсээд, өөрийгөө алъя гэвч сүнсийг харин алж болдоггүй, махан биеийг бол алж болдог байх нь. Тэгэхээр энэ хорвоод хүн биенд төрөөд зовж зүдрээд, амьдрахын аргагүй болоод өөрийгөө хороож чадаж байгаа бол зөвхөн махан биеэ хороож байгаа, зовж зүдэрсэн сүнсээ харин алж чадахгүй учраас нас бараад бүр их зовох нь ээ гэдгийг хүн болгон сайн ойлгох хэрэгтэй. Амьтан алахыг дээд зэргийн нүгэл гээд мэддэг, сургадаг мөртлөө өөрөө өөрийгөө егүүтгэнэ гэдэг дээд зэргийн том нүгэл гэдгийг ойлгодоггүй.

-Амиа егүүтгэсэн хүмүүс үлдэгсэддээ асар их гай зовлон авчирдаг гэдэг?

-Тийм. Амиа егүүтгэх нь үлдсэн хүмүүстээ сүнс нь хоргодож, айлгаж ичээх, янз бүрийн байдлаар амар тайван байлгадаггүй. Үргэлж зүүд нойронд нь ирж, эцэг эхээ, үлдэж байгаа бүхнээ насан үүрд амар заяа үл үзэх зовлонд учруулдаг ийм хорлонтой. Иймд хүнд ямар ч хэцүү байсан даван туулах хэрэгтэй. Хорвоо дээр дандаа зовлонтой, дандаа жаргалтай хүн байдаггүй. Жаргал зовлон ээлжлэн байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Өнөөдөр зовж байвал жаргах цаг ирнээ гэж эерүүлэн бодож байх ёстой.

Эрдэнэт хүний биеийг олж төрнө гэдэг үнэхээрийн ховор нандин заяа. Төрүүлж өсгөх, хүний зэрэгтэй болгох гэж эцэг эх маань асар их зовж, сэтгэлээ чилээж байдаг. Иймд өөрийн биеийг дээд зэргээр хайрлаж, өвдөж бэртэхээс хүртэл хямгадаж байх ёстой. Хальтирч унах, хөлдөх, хөл гараа хугалах, цаг бусын өвчин зовлон, үхэлд оруулахгүйн төлөө энэ биеэ энхрийлэн хайрлаж байгууштай. Яагаад гэвэл үхлийн шалтгаан асар их байдаг. Цаг бусын үхлээс хүн өөрөө өөрийгөө ямагт хамгаалж явах ёстой. Гэтэл зарим хүн амьдрал утга алгаа гээд гунихраад явж байдаг. Юу гэсэн үг вэ, амьдрахын төлөө л ирсэн шүү дээ.

-Тэгэхээр амиа хорлосон хүний сүнс их зовох нь ээ?

-Хүн нас бараад 49 хоногийн дотор үлдэгсэдийн үйлдсэн буян, барьсан зулын гэрэл, өөрийн хийсэн сайн үйлийн үрийн хүчинд хойд төрлөө хурдан олдог. Харин өөрийгөө егүүтгэсэн хүний сүнс өчнөөн хэсч тэнүүчлээд, гэмээ ухамсарлаад ч хойд төрөл оноогддоггүй. Иймд муу сүнснүүдтнй нэгдэж хорлол хийж явдаг.

Хүн нас барсны дараа “Бодийг хөтлөх” гэдэг ном уншдаг. Манайхан “бодийг хөтлөнө” гэдгийг ална шүү гэсэн буруу утгаар хэрэглэдэг. Гэтэл энэхүү ном нь нас барсан хүний сүнсийг дараагийн төрөлд нь номын ёсоор таслахгүй аваачих, саадгүй хүргэж өгөх Бурханы ном байх нь. Бид хойтохыг даатгана гэж ярьдаг даа. Энэ номыг маш эрдэм чадалтай лам нар уншдаг. Надад бол миний аав их олон жилийн өмнө зааж сургаж, цээжлүүлсэн.

-Ер нь хүнд амиа хорлох ч гэдэг юм уу, тийм муу ёрын сэдэл төрүүлэхгүй, муу зүйлд оруулахгүй байхын тулд яах ёстой юм?

-Амиа хорлосон, амьд ахуйдаа муу зүйл хийж байсан гээд олон хүний сүнс хойд төрлөө авч чадахгүй хэрэн хэсэж, элдэв муу зүйл хийж байдаг. Жишээ нь, машин барьж яваад л түр зуур зүүрмэглэхэд л аваар осолд ордог. Гэтэл орохгүй ч амиа аваад гарчихдаг, муу зүйлээс түр хэн зуур холдуулаад аваад гарчихдаг тохиолдол байдаг. Бид үүнийг азтай байлаа, азгүй байлаа гэж ярьдаг. Гэтэл энэ нь уншуулсан номын хүч, хийлгэсэн заслын үр байх жишээтэй.

Хүмүүс Бурханы номд эргэлзэх, тээнэгэлзэх сэтгэлээр хандаж болохгүй. Сэтгэлээрээ итгэж байж номын хүч үйлчилдэг хуультай. Муу сүнснүүд, газрын гүйдэл гэх мэтийг номын хүчээр дарж байна гэсэн үг.

Ер нь хүн заавал хол замд явахдаа гэлтгүй аян замын ерөөл уншуулж байх хэрэгтэй. Энэ нь зам мөрийг чинь тэгшилж зассан учраас муу бүхнээс холдуулж байдаг. Машинтай хүмүүс бол ихэвчлэн “Сандуйн жүд” гэдэг номыг машин тэргэндээ авч явдаг болжээ. Аян замын ерөөлийг түвдээр Чогжу Мүнсэл гэдэг. Арван зүгийн гай барцадыг арилгах гэсэн утгатай. Энэ хоёр ном гай барцадаас холдуулж байдаг. Жишээ нь, зам дээр явж байсан машины жолоочийг дээрээс нь төмөр унаад алчихлаа л гэдэг. Тэр хүн “Сандуйн жүд”-тэй явсан бол тийм явдал тохиолдох ч үгүй. Машин дээр нь цохиод ч юм уу өөр тийшээ үсрээд л явчихна.

-Хүүхэд, залуучуудад сэрэмжлүүлж хэлэхээр өөр юу байна?

Хүүхэд залуучууд чихэвч зүүж, дуу сонсоод орчны дуу чимээнээс өөрийгөө таг ангижруулаад гадаа, замын хөдөлгөөнд оролцох, гарцаар гарах зэргээр явж байна. Гэтэл орчны дуу чимээ гэдэг тэр чигээрээ хүнд сэрэмж өгч байдаг. Ядаж нэг юм унаад ирлээ л гэхэд хүн сонсох эрхтнээрээ мэдэрнэ, адаглаад “хүүе” гээд л хашгирахад хүн сэрэмжилж чадна. Тэр зүйл нь байхгүй болчихоор болгоомж, сэрэмжээ алдаад гэнэтийн осол, эндэгдэлд орж байна. Энэ тухай эцэг эхчүүд сайн зааж сургаж, зөвлөж байх хэрэгтэй.

Өсвөр насны 18-тай хүүхдүүд хий настайгаа 19-тэйдөө мэнгэ нь голлож аливаа зүйлд өртөмтхий болдог. Энэ нь 9 жилийн давтамжтай явдаг гай барцад нүүрэлдэг үе. Иймд эцэг эхчүүд мэнгэний заслыг заавал хийлгэж, хүүхдүүдээ амьдралд нь хөл тавиулж байх хэрэгтэй. Энэ засал нь их амархан. Нуруугаар нь арчиж, ном уншдаг засал л даа. Судсаар дамжуулаад хүний хамаг л муу зүйлийг уншлага номын хүчээр төвлөрүүлээд аваад гаргачихдаг тийм л засал. Тэгээд дөрвөн муу зүгт нь хаяулдаг. Хорлолын дөрвөн муу зүг, дөрвөн сайн зүг гэж байдаг. Тэгээд ч тухайн хүний сэтгэлд ч сайнаар нөлөөлдөг. Заслаа хийлгэчихсэн, муу зүйлээ зайлуулчихлаа, одоо алзахгүй гэсэн итгэл үнэмшил, өөдрөг сэтгэл нь хүнийг аварч, ивээж байдаг.

Хийморь, сүлд сайн явж байж л хүн үндсэндээ сайн явж байгаа юм. Хийморь дорой явсан хүн л бас муу муухай зүйлд орооцолддог. Иймд хийморио сайн сэргээж байх ёстой. Тухайн жилдээ эрхшээсэн ямар мэнгэ, суудлын засал байна тэрнийгээ хийлгээд явахад хүн алзахгүй.

Нэг сэтгүүлч надаас асууж байсан. Нийгмийн даатгалд даатгуулах, Бурханд даатгуулах хоёр ямар ялгаатай юм бэ гэж. Би хэлсэн. Нийгмийн даатгал бол өнгөрсөн хойно чинь, эндсэн, өвдсөн хойно чинь нөхөн төлбөр маягаар ирдэг, Бурханы даатгал бол өвчин зовлон, бэрхшээл, үхэл, золгүй явдлаас урьдчилан авран хамгаалж байдаг юмаа гэж. Лам хүний бусдын тусын тулд ном уншиж байхдаа нэгэн агшин өөрөө Бурхан болж уншиж байгаа учраас Бурханы ном тийм хүчтэй байдаг. Уншуулж байгаа хүн ч үнэн сэтгэлээсээ сүсэлж чадвал хоёулаа нийлээд бүр хүчтэй болдог.

Хүн шүтлэггүй байна гэдэг байж болшгүй зүйл. Шүтлэгтэй байж л энэ ертөнц даяараа оршин тогтнож байгаа. Юунд ч итгэдэггүй бол хүн төрөлхтөн оршин тогтнох үндэсгүй юм. Жишээ нь, барууны оронд хэрэв эмч нь шүтлэггүй хүн байвал өвчтөн эмчлүүлэхээс татгалздаг. Яагаад гэвэл шүтлэггүй хүнд үнэт зүйл гэж байдаггүй. Шүтнэ гэдэг шүтэн барилдлагааг мэднэ гэсэн үг, ертөнцийн мөн чанарыг мэднэ, ойлгоно гэсэн үг.

Ертөнцийн шүтэн барилдлагаа, мөн чанарыг ойлгох тусмаа хүмүүн эелдэг, зөөлөн, уур уцааргүй болдог. Сургуулиуд лам нар, сэтгэл зүйчдийг урьж хүүхдүүдэд лекц уншуулж байх хэрэгтэй. Бурхан шашин, ёс заншлаа багаасаа сайн мэдэж байх хэрэгтэй. Манай нийгэмд атаа жөтөө муу сэтгэл их байна. Бүгд л амьдрах гэж яваа, сайхан амьдрах гэж яваа. Нохой хүртэл хоолоо олж идээд амьдрах гэж яваа. Гэтэл өөрт нь ямар ч гэмгүй яс хэмлэж зогсоо нохойг очоод өшиглөөд хөөж байх жишээтэй. Хүүхэд, нохой хооллоно гэдэг асар их буян байдаг.

-Нохой гэж ярьснаас “сайн нохой дараагийн төрөлдөө хүн болно” ч бил үү нэг яриа байдаг даа. Тийм юм байх уу?

-Байна. Бурхан багшийн номонд байгаа. Амьтан байгаад бурхан болох ч боломжтой гэж байгаа. Эсрэгээрээ хүн байгаад ч амьтан болж төрөх боломжтой. Харамч хүн бол нохой болж төрнө. Яагаад гэвэл нохой өөрийнхөө уяаны хирээр газар нутгаа, хоолоо, өөрийн гэсэн юм бүхнээ хамгаалж, харамлаж байдаг. Морийг яагаад уралдуулдаг вэ гэхээр морь хамгийн их атаархуу амьтан гэнэ. Иймд бусдынхаа өмнө орох гээд давхичихдаг. Хүний сэтгэлд байдаг таван хорыг таван амьтнаар төлөөлүүлсэн байдаг. Жишээ нь, сая нэр дурдсан хоёр амьтан дээр нэмээд могой бол хамгийн ууртай. Биедээ хүргүүлсэн бол яахаас ч буцахгүй. Тахиа бол хамгийн тачаангуй гэдэг. Зүгээр байж байгаад л хавьтсан хавьтаагүй өндөглөж байдаг. Гахай бол мунхаг байдаг. Мунхагийн харгуйгаар баасаа ч хамаагүй иддэг. Юу л бол юу олдсоноо л иднэ. Гэхдээ энэ амьтнаар хүний сэтгэлийн таван хорыг төлөөлдүүлдэг ч ийм жилд төрсөн хүнтэй энэ ямар ч холбоогүй юм. Мөн эдгээр амьтанд бас сайн зүйлийг төлөөлдөг чанарууд ч байдаг. Жишээ нь, нохой үнэнч, морь итгэлтэй, могой үзэсгэлэнтэй, тахиа эртэч, гахай сайхан сэтгэлтэй ч гэдэг юм уу. Энэ сэтгэлийн таван хор буюу харамч, атаархуу, уур, тачъяадах, мунхаг байх зэргийг сайн дарж явах хэрэгтэй.

-Манай нийгэмд хүмүүс их бухимдалтай, бие биеэ хүндлэхгүйгээс хүйтэн харьцаа үүсгэж байгаа нь үнэн. Үүнээс зайлсхийх ямар боломж байна?

-Манай монголчууд их хүртээмжтэй. Хаа хол өөрт нь бараг хамаарахгүй юманд уурлаж бухимдаж, үсчиж, харааж зүхэж явдаг. Тэр хэрээрээ нүгэл хурааж, өөрийгөө зовоож яваа юм. Жишээ нь, бүгдээрээ улс төрд оролцох, улс төрчдийг шүүмжлэх хоббитой. Гэтэл тэнд чинь бид шиг л аавтай, ээжтэй, махан бодид төрсөн, нэгнийх нь аав, ээж, ах эгч, хүү ийм л хүмүүс байгаа ш дээ. Тэгээд ч сонголтоо бид л хийсэн. Төр лүүгээ ингэж их дайрч, доромжлох нь сайны ёр биш. Бид хүндэтгэж л хандах ёстой. Энэ улс орныг сайн сайхан болгох гээд зүтгэж, ухаанаа зориулж буй хүмүүсээ шүүмжилж чаддаг шигээ бас хийсэн бүтээснийг нь хүлээн зөвшөөрч урам өгч байх хэрэгтэй ш дээ, бид. Улс орон маань нүдэн дээр л хөгжиж өөрчлөгдөж байна. Сохор хүн шиг байж болохгүй, бид. Гэтэл бусад орнуудад яаж байна. Өөртөө оногдсон урдах ажлаа л сайн хийгээд, хаа хол юманд бухимдалүй амар амгалан аж төрж байна. Хөрштөйгөө мэндлээд л, тарьсан модоо услаад л, зам талбайгаа шүүрдээд л, ажлынхаа дараа дэмий улс төр ярьж архидаж бухимдаж суухын оронд ээж ааваа асрах, уул хаданд авирах, спортоор хичээллэх, юм үзэж харах гээд энэ сайхан бие сэтгэлийг баясгах, зугаацуулах зүйл хорвоо дээр зөндөө байна. Мөнгөгүй байсан ч хийж болох зөндөө зүйл байна.

Бас жишээ нь, багшийгаа хүүхдүүд багш, биднийг сайн зүйлд хөтлөж байгаа ачтай тустай хүн гэдэг талаас нь л нь харах ёстой. Багшийн тарган туранхай, муу хувцастай, эсвэл тахир дутуу байх хүүхдүүдэд ерөөсөө хамаагүй. Тэр бол гадаад харагдах өнцөг. Сайхныг л мэдэрч, авах ёстой сайн сайхан зүйлээ л авахыг чармайх ёстой. Бурханы номонд алдаагүй, дутагдалгүй, муу талгүй хүн гэж ерөөсөө байхгүй. Нөгөө хүнийхээ сайн талд нүдээ нээж, муу талд нь нүдээ “аних” хэрэгтэй гэж заадаг. Тэгэж байж л хүндлэл, харилцан ойлголцол бий болно. Бид хайртай хүнийхээ сайхныг дагаад, мууг нь өршөөж, уучлаад, засч залруулаад хорвоог хамт туулдаг биз дээ. Хэрвээ өө, энэ ийм муу хүн гээд л нэг муу талыг нь хэлээд суугаад байвал энэ хорвоо яаж оршин тогтнох юм бэ.

Нэг талаас хүнийг хамгийн их шүүмжилдэг хүмүүс өөрөө хийсэн бүтээснээр шалихгүй л байх жишээтэй. Атаа жөтөө, хар хороо л дарчихвал Монгол орон мандан бадарна. Мөн өөрийн уламжлалт шашинаа дээдлэн хүндлэхгүй, буруу юм дагаж гүйх үзэгдэл их гарч байна. Жишээ нь, тэр Солонгосоос орж ирээд асар их дэлгэрч байгаа Мүүний шашин гэж урсгал байна. Сайн нь орж ирэхгүй, харин муу, ад үзэгдсэн нь орж ирж л байдаг, бид ч алгаа тосоод л авч байдаг. Энэ их буруу. Улаанбаатарт Буддын шашины 20 гаруйхан сүм хийд байхад Мүүний шашины 300-гаад сүм байна гэсэн тоо аймшигтай биз? Гэр хороололд хэд алхаад л хашаанд нэг ийм сүм байна. Зарим нь ядуугаасаа, зарим нь шуналаасаа, зарим нь ашиг завшаан хайж, ядуу сэтгэлгээгээсээ гээд янз янзаар энэ сүмд явж байна. Хөгшин залуугүй бие биенээ уруу татаад. Нэг ийм юм боллоо. Нэг сайхан залуу ирээд ээж маань хонхны дуутай өнгөрөхийг хүссэн юм, та очоод ном уншаад өгөөч, сүүлийнх нь хүслийн биелүүлэх гэсэн юм гэлээ. Яваад очлоо. Гэр дотор Есусийн зураг тавиад тэр шашны бололтой хэдэн хүн байна. Ном унших гэсэн нөгөө хүмүүс босоод гараад явлаа, дүү нар нь уурлаад бөөн хэрүүл дэгдлээ. Мөн золгүй еэ. Тэр ээж яасан азгүй ээж вэ. Хүүхдүүдээ дагаад хэлснээр нь сүмд явчихсан байдаг, үхэхдээ үнэнээ хэлээд хүүгээсээ гуйсан байдаг. Ингээд ээжийгээ сүүлийн замд нь сэтгэл амар хүссэнээр нь үдэж чадахгүйд хүрч байгаа юм.

-Эхийгээ шүү?

-Харин тийм. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэж яагаад Бурханы ном эхэлдэг вэ. Бүх зүйл эхээс эхлэлтэй болохоор тэр. “Эх мэт бүгдийг бод” гэсэн утгатай. Эхээ хайрлаагүй хүн юуг ч хайрлахгүй гэдэг шүү дээ, монголчууд. Энэрэхүй сэтгэл гэж юу вэ гэж нэгэн лам багшаасаа асуужээ. Тэр үед тэр хавьд нэг нохой гүйж явж. Гэтэл нэг саваагүй шавь нь мод бариад нуруун дундуур нь цохиод автал нохой нуруу нь хотос гээд гаслахгүй гүйгээд явчихжээ. Багш нь модоор цохиулж улаан гувдруу болсон нуруугаа шавьдаа үзүүлээд “энэрэхүй сэтгэл гэж энэ шүү дээ” гэсэн байдаг.  Энэрэхүй сэтгэлээр амьтны зовлонг өөр дээрээ авч чадаж байна шүү дээ.

Одоо монголчуудын хайрлах энэрэх сэтгэл өмч хөрөнгөө дагаад өөрчлөгдөж байна. Морь уяач нэг нөхөр хүүхэд мориноос нь уначихсан толгойгоо бариад сууж байхад тоохгүй муухай хараад, харин мориныхоо доголсон хөлийг хараад нулимс дуслуулж байх жишээтэй. Сэтгэлгээний ядуурал гэж энэ. Хүн хүнээ эхлээд хайрлах ёстой. Төрсөн биеэ хүн өөрөө хайрлаж, энхрийлэх ёстой юм.

-Цаг зав гарган хүмүүст хэрэгтэй зүйлийн талаар ярилцлага өгсөнд талархлаа танд.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.72) 2017-08-16 23:09
      • 0
      • 1

      Haana bdag hiid we .

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.11) 2017-08-17 10:27
      • 0
      • 0

      3-р хороолол Ачлал дэлгүүрийн ард санагдаж байна.

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.129) 2017-07-24 23:36
      • 0
      • 2

      Сайтар уншаарай. Бидэнд бодох зүйл их байна. Сайхан ярилцлага, залуучуудад сэрэмжлүүлэг гэж болохоор байна. Монгоком гэгээрүүлэх зүйл их бичиж байна.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.173) 2017-03-20 12:47
      • 0
      • 2

      Унэхээр чадалтай сайн лам шуу. Буян номын ажилд нь амжилт хусье

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.221) 2017-03-19 11:47
      • 0
      • 3

      Хүн морийг уралдуулаагүй бол Хүн нохойг хориогүй бол ханаас нохой харамч морь уралдах вэ дээ гөрмөл зурмал сүргийн сэтэгхүйгээр хорвоог зурахаа боль худал бна

      Хариулах

    • Зочин

      (68.100.62.209) 2017-02-12 06:45
      • 0
      • 2

      Taivansaixan bagsh maani unexeer uxaantai xun . Manai ger bul bagshtai tsug 20 jil saixan muuxai buxnee yriltsan amidarj bna . Tanda bolon ger buld ni ene xorvoogiin saixan buxniig xusen zalbirj bna . Tanida mash ix bayarlaj yvdag bilee manai ger bul

      Хариулах

    • балт

      (139.5.218.73) 2017-02-11 16:33
      • 0
      • 2

      Ямарч хүн ойлгохоор сайхан ярьжээ.Бичээд бгаа хүмүүсээ сайхан тунгааж унш.ойлгохгүй юм уу өөр шашины хүн бол дуугай л байж бай.хэрэгтэй хүндээ хэрэг болог гүйх нохойд гүйхгүй нохой бүү саад бол

      Хариулах

    • Б

      (59.153.115.169) 2016-03-11 20:31
      • 0
      • 1

      Зулын гол болоод байгаа лам нар яах болж байна.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.239) 2016-01-14 19:44
      • 0
      • 5

      Erseg eh, huuhduud bugd l unshaasai. Uurlaj buhimdaj oorsdiigoo zovooj baihaar urdsh urdahaa hiigeed morooroo yavbal hichneen amar ve. Huuhuudee hairlaj zaaj surgay. Ter amia horloson hund hoit torol olddoggui gedeg ni yasan aimaar yum be.

      Хариулах

    • зочин

      (150.129.140.219) 2016-01-14 18:05
      • 0
      • 7

      Үнэхээр бодууштай сайхан ярилцлага байна.Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-01-14 17:25
      • 0
      • 7

      Залуучууд анхаарах хэрэгтэй, авууштай зүйл олон байна.

      Хариулах

    • Zochin

      (202.70.46.216) 2017-07-24 16:32
      • 0
      • 0

      Bayrlala saihan nitlel bn tani ajild amjilt hvsey

      Хариулах