Тахианы цээж мах, амтат чинжүүтэй нийслэл салат

Twitter Print
2017 оны 06-р сар 18-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Сар шинэ дөхөж байна. Тиймээс та бүхэнтэйгээ үнэхээрийн сайхан амттай нийслэл салатныхаа жорыг хуваалцъя. Би амтыг төсөөлж бодож хийх их дуртай. Анх 2003 онд энэхүү салатаа утсан хиамтай хийж байлаа. 2006 оноос хойш хиамнаас бага багаар татгалзсаар 2009 оноос салатандаа огт хиам хийхээ больсон юм даа. Та нар минь ч бас татгалзаад миний жорын дагуу хийгээд үзээрэй.

Орц:

-Төмс 1 кг 200 гр

-Лууван 400 гр

-Амтат чинжүү (улаан-1, ногоон-1/2, шар-1/2 ширхэг)

-Ногоон өргөст хэмх 1 ширхэг (дунд зэргийн хэмжээтэй)

-Ногоон сонгино 50 гр

-Эрдэнэ шиш 1 лааз

-Тахианы цээж мах 500 гр

-Майонез 500 гр

-Давс

Хийх арга:

Тахианы цээж махыг бага зэрэг давстай усанд чанаж болгоод хөргөнө. Сайхан салатны нууц нь төмсөө маш гоё амттай чанахад байдаг. Төмс, луувангаа арилгаад шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоод шүүж хөргөнө. Салатны төмсийг хэзээ ч хүйтэн усанд сойж болохгүй.

Амтат чинжүүг нимгэн дөрвөлжин хэрчинэ. Яг төмс, лууван шигээ шоо дөрвөлжин хэрчвэл хэт зажилууртай болох тул анхаараарай.

Өргөст хэмх, ногоон сонгино, тахианы махаа төмстэйгээ ижил хэрчээд бүх орцоо нийлүүлээд майонезтай хутгана. Амталгаанд давс хийж болохгүй шүү. Тиймээс анхнаасаа төмс, луувангаа чанахдаа давсаа тааруулаарай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • т

      (112.72.12.19) 2016-02-08 13:05
      • 0
      • 0

      төмсөө халуун усанд чанах уу хүйтэн усанд чанах уу

      Хариулах