Леонардо Ди Каприо Алтан хүнийг гартаа атгалаа

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Холливудын од Леонардо Ди Каприо “The Revenant” киногоороо Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж дэлхий даяар энэхүү өдрийг тэсэн ядан хүлээсэн дэмжигчдийнхээ хөөр бахархалыг хүргэлээ. 

Хэдий Оскарын шагналд таван удаа нэр дэвшсэн ч өнөө хүртэл Алтан хүнийг гартаа атгаж чадаагүйдээ заримдаа "азгүй" гэж цолуулдаг байсан ч ийнхүү өнөөдөр "түүний өдөр" боллоо. "Түүний өдрөөр барахгүй дэлхий даяар олон сая хүн түүний амжилтыг тэмдэглэн, баяр хөөрийг хамтдаа хуваалцах биз ээ.

Тэрээр анх 1994 онд “What’s Eating Gilbert Grape” киноны сэтгэцийн өвчтэй хүний дүрээр эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшиж байжээ. Гэвч Джин Хэкмен “Unforgiven” киногоороо түрүүлж байв. 

2005 онд “The Aviator” кинонд Ховард Хьюсын дүрийг бүтээж шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн ч Джейми Фокс “Ray” киногоор Оскарын эзэн болсон байна. Түүнээс хоёр жилийн дараа Ди Каприо “Blood Diamond” киногоор дахин шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшиж, “The Last King of Scotland” киноны од Форест Уитакерт алдаж байжээ. 

2014 онд найруулагч Мартин Скорсезитэй хамтран продюссерлэж бүтээсэн “Wolf of Wall Street” киногоор шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн нь саяхан. Гэвч мөн л “Dallas Buyers’ Club” киногоор Мэттью Макконахи-д ялагдсан билээ. Харин энэ удаа тэрээр зөвхөн сайн жүжиглэлтийнхээ чадвараар бус баавгайн халдлагад өртөж хүнд бэртэл авсан учир амь тэмцэх шинэ сорилттой тулгардаг анчингийн дүрийг бүтээснээрээ олны анхаарлыг маш ихээр татсан юм.

"The Revenant" 

Өмнөдөд 135 сая доллар үрэн байж Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярриту бүтээлээрээ ашиг олох боломжоо бараг алдсан. Өндөр өртгөөр бүтсэн ийм төрлийн кинонууд зардлаа нөхөх нь ховор ч Леонардо ДиКаприо нарын алдартай жүжигчдийг тоглуулсан байгаа нь асар их боломжийг авчирсан байна. Гэхдээ “The Revenant”-ийн хувьд жүжигчин Леонардо ДиКаприод хүсэн хүлээсэн “Оскар”-ыг нь авч ирэх боломжийг ийнхүү олголоо.

Киноны тухайд, XIX зууны эхээр Америкт амьдарч байсан, баавгайтай тааралдаж хүнд шархадсны улмаас хамт явж байсан хүмүүсдээ хаягдан эзгүй балар өвлийн ойд хоцорсон анчин, судлаач Хью Гласс хэмээх бодит хүний дүрийг дэлгэцнээ амьдруулсан юм. Киноны нэрнээс л харахад Гласс амьд гарсан /тэр буу зэвсэг, хоол хүнсгүй, хүнд шархтайгаар зургаан долоо хоног явж байж хүн амьдардаг суурин хүрсэн/ гэдэг нь мэдэгдэж байгаа бөгөөд урвагчдаас өшөөгөө авдаг байна.

Эх сурвалж: CNN агентлаг 

Орчуулагч: О.Иш, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kristanna

      (188.143.232.32) 2016-12-21 15:23
      • 0
      • 0

      And to think I was going to talk to somonee in person about this.

      Хариулах