"Талын түмэн адуу" өвлийн баяр болно

Twitter Print
2016 оны 01-р сар 13-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт зан үйлийг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров сумын "Хөхүүр"-ийн талд 01 сарын 15-17-ны өдрүүдэд “ТАЛЫН ТҮМЭН АДУУ” өвлийн баярын арга хэмжээ болох гэж байна.

Өвлийн аялал жуулчлалын томоохон эвэнт болгох зорилготой уг арга хэмжээ нь тал нутгийн малчин түмний өвлийн цагт адуу маллах онцлог, нутаг орныхоо давуу талд түшиглэжээ. ”Талын түмэн адуу” өвлийн баярын үеэр:

  1. “Шургуу - 2016” уран уургач шалгаруулах тэмцээн
  2. “Батноров хийцийн сайхан эмээлтэй хос” шалгаруулах жагсаал
  3. "Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах тэмцээн
  4. “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн
  5. “Торгон Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан
  6. Эвэнтийн үеэр дарсан “Шилдэг гэрэл зураг”-ийн мэргэжлийн, мэргэжлийн бус оролцогчийн тэмцээн
  7. “Талын тайга нохой” тал нутгийн нохойны цэвэр цус, хөтөлгөө, уяа сойлго зэргийг шалгаруулах тэмцээн
  8. “Монголын Зүрх Хэнтий” үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү арга хэмжээг Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сумын ЗДТГ, “Мөнх Харилцаа” Монгол-Хятадын зөвлөл ТББ, Гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд:

- Сумын сургуулийн дотуур байрны нэг өрөөг үзэгчдийн мандатны хураамжаар тохижуулах

- Баяр үргэлжлэх өдрүүдэд сумын Соёлын төвд урлагийн тоглолт, бүжгийн арга хэмжээг зохион байгуулж орлогыг сумын ядуу өрхөд хандивлах

- Баярын үеэр орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.