Америкийн сонгогчид цагаан арьстныг илүүд үзэх болжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 13-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Америкийн олон нийт сонгуульд цагаан арьстай нэр дэвшигчдийг илүү нэлэх болжээ. Энэ нь эдийн засгийн хямрал болоод улс төр нийгмийн тогтворгүй байдалтай холбоотой болохыг социологчдын судалгаа харуулсан байна. Америкчууд гэхдээ сонголт хийхдээ зорьж бус, өөрийн эрхгүй цагаан арьстан нэр дэвшигчдийг илүүд үзэх болсон гэж социологчид дүгнэжээ.

Социологчид судалгаа хийхийн тулд туршилт явуулсан бөгөөд туршилтдаа  өнгөт арьстан, хоккейчин Жером Игинлийг урьж оролцуулсан байна. Жеромын эцэг нь Нигерээс гаралтай, эх нь Канадын иргэн эмэгтэй бол тамирчны царай зүс хар, цагаан арьстны аль алиных нь арьсны өнгийг тэнцүүхэн авч үлдсэн байдаг аж. 

Тиймээс социологчид түүний зургийг бүдэг болоод тод гэрэлтэй хоёр орчинд авч орон нутгийн парламентийн сонгуульд нэр дэвшигчээр өрсөлдөж буй хүн гэж сонгогч олонд танилцуулсан байна. Харин дараа нь хоёр зургаас алийг нь нэр дэвшигчээр сонгох судалгаа явуулахад цагаан арьстнууд тод гэрэлд авахуулсан "цагаан" Игинлийн зургийг сонгож байхад, африкамерикчууд болон өнгөт арьстнууд бүдэг гэрэлд гарсан "хар бараан" зүстэйг нь сонгож байсан бол нийтдээ "цагаан" хоккейчинг илүүд үзсэн байна. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэж, хүмүүс гарах гарц хайж байгаагийн дохио гэж үзсэн эрдэмтэн судлаачид уг судалгааг сонгуулийн кампанит ажлын явцад нөлөөлнө гэж тэмдэглэжээ.

Мэдээж энэ судалгаа сонгуулийн үйл явцад нөлөөлөх нь тодорхой учраас улс төрийн технологууд уг судалгааг нэн даруй ашиглах ёстой Journal of Personality and Social Psychology сэтгүүл онцолжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.