Өршөөлөөр суллагдсан этгээд найзынхаа амийг хөнөөжээ

2016 оны 01-р сар 13-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Өршөөлийн тухай хуулиар суллагдсан этгээдүүд гэмт хэрэг үйлдэх, бусдын эрх чөлөөнд халдах гэмт хэрэг нэмэгджээ. Тухайлбал он шилжих мөчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан этгээд хамтран амьдрагчаа зодож, улмаар цагдаагийн алба хаагчдыг буудахыг завдсан хэрэг гарсан билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт мөн л Өршөөлийн хуулиар суллагдсан этгээд найзыгаа хоёр удаа хутгалж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хийморь-19” хотхонд өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө тус байрны түр оршин суугч 24 настай Ө-г хоёр удаа хутгалж амийг нь хохироожээ.

Хэрэгтэн Ховд аймгийн Булган сумын харьяат 26 настай Э гэх залуу байсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан нэгэн байсан бөгөөд ийнхүү хар багын дотны найзынхаа аминд хүрчээ. Түүнийг цагдаагийн алба хаагчид шуурхай баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.