Ангижруулагчийг ашиглаж болох 7 арга

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Үс ангижруулагч зөвхөн үсийг уян зөөлөн болгоод зогсохгүй гэр ахуй, гоо сайхны олон зүйлд тустай гэдгийг та дараах зөвлөгөөг уншаад мэдэх болно.

Хувцас эдлэлийг зөөлрүүлнэ  

Хувцас эдлэлээ зөөлрүүлж, сайхан үнэртэй болгохын тулд заавал тусгай бодисыг нь худалдан авах шаардлагагүй. Хувцас зөөлрүүлэгчийн тал үнээр авдаг үсний ангижруулагч яг ижилхэн үр дүн үзүүлнэ.

Нүүрээ цэвэрлэж болно

Хэрэв нүүр цэвэрлэх шаардлага гарсан үед тохиромжтой гоо сайхны бүтээгдэхүүн байхгүй бол ангижруулагч нэг удаадаа таныг аварна. Зөөлөн даавуунд шингээж нүүрээ арчиж цэвэрлэсний дараа усаар зайлаарай.

Соронзодсон үсийг хэвэнд оруулна

Буржийсан эсвэл соронздож босоод байгаа үсийг багахан ангижруулагч гартаа түрхээд хоёр алгаараа үрж байгаад үсэндээ хөнгөхөн түрхвэл хэвэнд орно.

Үсний орооцолдоо гаргана

Үс орооцолдоод самнахаас ч айж байгаа үедээ цацруулагчтай саванд ус, бага хэмжээний ангижруулагч хийж сайтар сэгсрээд цац. Гэхдээ цацахаас өмнө норгох хэрэгтэй.

Хувцасны цахилгаанаа зас

Хэрэв хувцасны тань цахилгаан хөшөөд, задраад байвал ангижруулагчаасаа түрхчих. Тэр дороо зөөлөрч засагдах болно.

Үсээ хусахдаа ч ашигла

Үс хусах үед зориулалтын тос, хөөс байхгүй бол ангижруулагч түрхээд үз. Илүү нарийн авахаас гадна арьсыг чийгшүүлж өгдөг. Тэгээд бас хямд.

Эх сурвалж: Cosmopolitan.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.