Өмнөговь аймагт 467.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулжээ

2016 оны 01-р сар 12-нд 08:44 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймагт "Цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлэхээр 467.8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар гардуулжээ.

  • Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт 74 сая төгрөгийн өртөг бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмж,
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвд  383,8 сая төгрөгийн өртөг бүхий  23 нэр төрлийн тоног төхөөрөмж,
  • ЗӨСҮТ-д 10 сая төгрөгийн  өртөг бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулжээ.

Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэл чирэгдлийг бууруулах давуу талтай юм.

Цахим эрүүл мэнд төсөл нь нийтдээ 18,9 сая ам.долларын өртөгтэй бөгөөд нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлэх юм.

Энэ тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Хуавэй компани нийлүүлж байгаа бөгөөд, дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.