Захидал задалж мөнгө хулгайлдаг Орос эмэгтэй баригджээ

Twitter Print
2016 оны 01-р сар 11-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Их Британий шүүхээс Надя Оутс хэмээх нэгэн орос эмэгтэйг найман сар баривчлах шийдвэр гаргажээ. Энэ нь уг эмэгтэйд оноож буй бүрэн дүүрэн шийтгэл аж.

Уг эмэгтэй Британийн шуудан харилцааны нэгэн салбарт ердөө зургаан сар ажиллах хугацаандаа бусдын захидлыг задалж, дотор нь байсан мөнгө, бэлгийн карт, сертификат зэргийг нь хоосолж авдаг байсан бөгөөд олсон мөнгөөрөө бэлэг дурсгалын зүйлс авч  Орос руу төрөл садандаа явуулдаг байсан байна. Үүгээрээ тэрээр баян тансаг, боломжийн амьдардгаа харуулах гэж хичээсэн гэнэ.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг шуудангийн салбарт ажиллах хугацаандаа байнга энэ мэт энэ маягаар хулгай хийж байсныг баримтаар тогтож чадсаныг Daily Mail онцолсон байна.

Хэрэгтэн эмэгтэй шүүхэд мэдүүлсэнээс үзэхэд, тэрээр анх удаа санаандгүйгээр хулгай хийж эхэлсэн бөгөөд захидлын багц дундаас бэлгийн купон унаж ирсэн явдал түүнийг их хэмжээний ашиг олох буруу замд түлхжээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр гурван мянган фунт стерлинг энэ маягаар олж авсан байна.

Орос эмэгтэйн булай хулгайг нэгэн хүн 40 фунтын бэлгийн картаар дэлгүүрт үйлчлүүлэх гээд чадаагүйн улмаас мөрдөн шалгаж илчилсэн аж. Мөрдөгчид эмэгтэйн хурууны хээг задалсан захидлын дугтуйнаас олж илрүүлсэнээр Беркширт алдагдсан бүх захидлын учир тодорхой болсон байна.

Nadia Oates 

Эх сурвалж: DailyMail 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.