Тархи яагаад хамгийн муухай дурсамжийг тань сэргээдэг вэ?

Twitter Print
2019 оны 05-р сар 05-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Нэгэн сонирхолтой дасгал хийцгээе. Таны санааг үргэлж зовоосоор байдаг, үргэлж таны дотор байдаг тэр зүйл юу вэ? Та өөрт байдаг хамгийн муухай дурсамжаа бодоод үзээрэй. Таны оюун санаанд түүний ямар ямар жижиг бүрдэл хэсгүүд орж ирж байна? Ямар үнэр, дуу чимээ, мэдрэмж таныг тэр цаг хугацаанд буцаан аваачиж байна вэ? Түүнтэй шууд холбоогүй ямар зүйлс таны дурсамжинд хутгалдан орж ирж байна вэ?

Амьдралд нь муу муухай зүйл тохиолдсон хэн ч үүнийг ямар санагддагийг мэднэ. Хэзээ ч дурсахыг хүсдэггүй тэр хуучин дурсамжийн сул утсан холбоог тархи татаж буй мэт байх нь та хичнээн эсэргүүцсэн ч танд маш их уй гашуу, зовлон, гуниг, гутрал учруулсан тэр мөчид буцаан аваачих мэт мэдрэгдэнэ. 

Өнгөрсний танил үнэр, танил амт таныг буцаан аваачина. Тэр дурсамж нь эерэг, сөрөг эсэхээс үл хамааран тухайн цаг мөчийн сэтгэл хөдлөл танд тод томруун мэдрэгдэнэ. Хуучин дурсамжийг сэргээн санах үед тархинд бодитойгоор болж буй зүйл нь шинжлэх ухааны хувьд ч тайлбарлахад хялбар биш юм. Түүнчлэн ой санамжид аливаа зүйлс хэрхэн хадгалагддаг, хэрхэн биднээс нуугддаг, хэрхэн сэргээн санагддаг нь тодорхой биш байсаар байна.

Дурсамжийг бий болгох, сэргээн санах нь тархинд үүсэх холбоосуудтай холбоотой. Холбоос зөвхөн нэг удаа бий болоход оньс таны ой санамжийг тайлах хэмжээнд хүртэл хүчтэй хариу үйлдэл танд бий болгохгүй. Харин тэрхүү холбоос дахин дахин үргэлжилвэл нэг зүйлээс нөгөө зүйлийн оньсыг тайлахад танаас  ямар нэг хичээл зүтгэл гарахгүйгээр санаанд тань бууна. Ой санамж оньсны гогцоогоор тайлагдах нь тархинд илүү бат бөх холбоос үүссэнийг илтгэнэ.

“Эволюцийн ухаалаг байдал нь амьдрахад маш чухал юм. Хэрэв хүмүүс таныг муугаар жигшин доромжилвол та түүнийг амьдарлынхаа туршид санадаг. Энэ бол биднийг амьд байлгадаг эволюцийн нэгэн гол үүрэг юм” хэмээн Торонто Их Сургуулийн профессор Мин Жоу хэлжээ.

“Бидэнд хэн сайн биш вэ гэдгийг бид санадаг. Харин бидэнд сайн байдаг хүмүүс бидний оршин тогтнохуйн тайван байдлыг алдагдуулдаггүй учир тэр хүмүүсийг бид бараг л санадаггүй” гэж тэрээр үргэлжлүүлэн тайлбарласан байна.

Жоугийн үзсэнээр суралцахуйн ой тогтоолтод өргөнөөр ашиглагддаг механизм болох урт хугацааны чадавхийн талаарх судалгаанд тархи нь хэрхэн мэдээллийг хадгалж, сэргээн санадаг тухай илүү ойлгомжтой харагддаг. “Та ном уншдаг, их сургуульд явдаг, тэр бүх мэдлэг нь суралцахуйн ой тогтоолтын нэг хэсэг юм”.

Урт хугацааны чадавхи нь мэдрэлийн эсүүд хоорондох синапсийг урт хугацаанд батжуулдаг бөгөөд илүү хүчтэй мэдрэлийн эсийн дамжуулалт нь илүү хүчтэй ой санамжийг бий болгодог. “Биеийн болон сэтгэл хөдлөлд учирсан хор хохирол нь урт хугацааны чадавхийн гол механизм болж болдог. Тийм учраас хүн бүрт урт хугацааны айдас, түгшүүр байдаг ба сэтгэл хөдлөлд үндэслэгдсэн ой санамж үргэлж хүчтэй мэдрэгддэг.

Хүнд, хэцүү дурсамжид нэвтрэх нь ямар нэг хичээл зүтгэлгүйгээр болдог үл ухамсарлагдах рефлекс юм. Түүнээс ангижрахын тулд шинэ холбоос үүсгэх хэрэгтэй. Тухайлбал танд тодорхой нэг хөгжим танил хүнийг тань, эсвэл тодорхой нэг үеийг санагдуулдаг уу? 

Тэгвэл та тэр хөгжмийн уйтгартай хэсгийг хамгийн баяртай үйл явдлынхаа үеэр сонсоод үзээрэй. Мэдээж ярих нь хийхээс амар, түүнчлэн сэтгэл хөдлөлөө хянах нь тийм ч амар зүйл биш гэдгийг ч бас анхаараарай. Тархи бол маш цогц системтэй бөгөөд бүрэн гүйцэд тайлагдаагүй учир тодорхой нэг нөхцөл байдал, юмс үзэгдэл хүнд хэрхэн их, бага хэмжээнд тусах талаар тодорхой нотолгоо байхгүй. Таны сэтгэлийг зовоох зүйл бусдад адилхан байхгүй учир бусад хүн хэзээ ч таны тархинд болж буй нууц дайныг мэдэж чадахгүй.

www.setgel.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.