Амны бэлэгтэй бай

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Миний нэг найз байдаг юм. Тэр тийм ч царайлаг бүсгүй биш ч, түүний араас олон сайхан эрчүүд гүйдэг, мөн байгууллагынхаа шилдэг ажилтнуудын нэг. Түүний өмссөн, зүүсэн нь тийм ч чамин ганган, үнэтэй тансаг биш, энгийн нэг нүдээрээ инээсэн сайхан бүсгүй байдаг юм. Гэхдээ түүнийг онцолсон гол шалтгаан нь түүнтэй хамт байхаар яагаад ч юм нэг л сайхан тав тухтай, тайвшралыг олж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

Тэгээд л түүнд ямар нэг нууц байгаа эсэхийг ажиглахаар шийдэж билээ. Миний асуултын хариулт ердөө энгийн байлаа. Танил бүсгүй маань үргэлж инээмсэглэж, сайн сайхан зүйл ярьж, өөрийгөө зөв энергиэр хүрээлүүлдэгт гол учир нь байсан юм. Түүний яриаг ажиглавал тэр муу муухай зүйлийн талаар огт ярихгүй, харин хүсэл мөрөөдлийнхөө тухай, нийгэмд болж буй сайн сайхан зүйл, хэн нэгний амжилт бүтээлийн тухай ярина.

Бүсгүйчүүд олуулаа сууж байх үед хэн нэгнийг муулах үе бишгүй их гардаг. Харин тэр үед найз маань ярианд огт оролцохгүй чив чимээгүй л сууна. Дараа нь түүнээс энэ тухай лавлаж асуухад тэр маш их баярлаж байж билээ. Учир нь чи миний сайн галыг анзаарч харсан байна, баярлалаа. Амны билэгтэй байхаас л бүх зүйл эхэлж байгаа юм даа гээд л сайхан яриагаа үргэлжлүүлж гарсан юм.

Хүмүүс үргэлж л хүсэхгүй байгаа зүйлийнхээ тухай ярьж, түүндээ стрессддэг. Тэр нь эргээд нөгөө хүнээ үл мэдэгдэм байдлаар туйлдуулдаг. Түрийвчин дэх мөнгөө бодож нэг стрессдэнэ. Танихгүй нэгний өмссөн зүйлийг өөлж нэг стрессдэнэ. Хэн нэгэн санамсаргүйгээр мөрийг нь мөрлөх үед чанга хашгичиж стрессдэнэ. Энэ мэтээр алхам тутамдаа өөрийнхөө амьдралыг төвөгтэй болгож, хэрэггүй зүйлд өөрийнхөө сайхан зүйлээр ундарч, арвижиж байх ёстой эрч хүчийг бардаг билээ.

Тэрэнд ямар нэг бэрхшээл тулгарвал арга нь олдоноо л гэж хэлдэг. Арга байгаа болоод л асуудал тулгарч байгаа гэж өөрийгөө зоригжуулна. Тийм ээ, түүнд үнэхээр арга олддог. Асуудлаа аль хэдийн шийдчихсэн гүйж явдаг шүү. Найз маань надад нэг удаа даалгавар өгсөн юм. Тэр нь юу вэ гэхээр “Чи гэрээсээ

гараад ажилдаа очих хүртлээ чамтай зөрөх хүмүүсээс хэд нь инээмсэглэсэн царайтай зөрж өнгөрч байгааг анзаараарай” гэсэн юм.

Ингээд нэг өдөр тоолж гарлаа. Үнэхээр аймшигтай байсан гээч. Бараг бүх хүмүүс урвайсан, ярвайсан, муухай харсан, хөмсөгөө зангидсан байдалтайгаар зөрж өнгөрч билээ. Тэр үед надад аймшигтай санагдсан. Харин тэр дундаас цөөхөн хэдэн хүмүүс л үл мэдэг инээд цацруулан зөрж өнгөрсөн юм. Инээмсэглэн яваа хүн бүр үнэхээр хөөрхөн харагддаг юм билээ. Өөртөө хийсэн энэ бяцхан судалгааны дараа би ч бас инээмсэглэн явдаг хүмүүсийн нэг болсон.

Хүмүүс над руу гайхсан харцаар харсан ч хамаагүй, инээгээд л явах үед надаас ямар нэг гэрэлтэй зүйл эргэн тойрон руу цацраад байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон. Чин сэтгэлийн инээмсэглэл бүхний цаана сайн сайхан бодлууд байдаг. Хүн эхлээд оюундаа тунгааж, бие сэтгэлийн таашаал эдэлж, түүнийхээ хариу үйлдлийг инээмсэглэлээр илэрхийлдэг. Тиймээс сайн зүйл бодож, сайн зүйл ярьж, түүнийхээ хариу үйлдлийг инээмсэглэлээр илэрхийлдэг гэсэн үг.

Ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байдаг найзын маань нууц ердөө л ажил нь бүтэхгүй байхын аргагүй сайхан бодол тээдэг байсных юм билээ. Тэр одоо ч чанга чанга инээмсэглэн, амны билэгээрээ ажил үйлсээ бүтээж, өөрийгөө цэнэглэн гялалзаж явна.

ikhmongol.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • chimgee

      (202.70.46.211) 2017-05-20 12:19
      • 0
      • 0

      Unen shuu

      Хариулах

    • Me

      (66.181.189.223) 2016-10-31 19:35
      • 0
      • 0

      USAdheseg amidarch bgaad nutagtaa ireed gudmand ineemsegleed yavdag blaa, galzuu avgaigaaraa duuduulaad bolison doo.

      Хариулах