Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 01-р сар 11-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Хонь

Энэ долоо хоногийн эхээр ажил мэргэжлийн талбарт явуулах үйл ажиллагаа нь энгийн үеийнхээс илүү их хүч чадлыг гаргахыг шаардана. Аливаа алдаа эндэгдэл нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой ажиллагсад онцгой анхааралтай ажиллахыг анхааруулж байна. Долоо хоногийн дундуур амжилтын гол чухал эх үндэс нь өндөр мэдлэгтэй, чадварлаг, мэргэшсэн байх явдал юм. Томоохон бизнесмэнүүд мөн хувийн жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид гарын үсэг зурах, ирээдүйн хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцох зэрэгт туйлын анхааралтай бай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөр эсвэл эцэг эхийгээ гомдоох сэтгэлийг нь гонсойлгохгүйн тулд биеэ барихыг сануулж байна. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байх вий.

Үхэр

Долоо хоногийн эхээр шургуу тэвчээртэй байдал илэрнэ. Мэдлэг эзэмшихийн зэрэгцээ хувь хүний хувьд өөрчлөгдөнө. Шинэ дүр төрх мөн шийдэмгий онцгой шийдвэр гаргахыг тань хүлээнэ. Долоо хоногийн дундуур танд амжилт ирнэ. Та ямар ч их ажилтай байсан үр хүүхэддээ цаг зав гаргаарай. Бүтээлч тархиа бодит зүйл руу хөрвүүлэх боломжоо бүү алдаарай. Эрч хүч, бүтээлч, сексийн хүч нэмэгдэнэ. Ядуус болон ахмадуудад буян сайн үйлдэх хэрэгтэйг одод танд онцгойлон сануулж байна. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндээ энэ хэвээрээ хадгалъя гэвэл хэт олон цагаар биеийн тамираар хичээллэх хэрэггүй. Гэнэтийн олон зүйлс таныг хүлээж байна.

Ихэр

Долоо хоногийн эхээр гэнэтийн мэдээ тайван байдлыг тань алдагдуулж, сэтгэл хөдлөлд оруулж, биеийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ямар нэг үйлдэл хийхээс өмнө танд шаардлагатай бүх мэдээлэл бүрэн байгаа эсэхийг сайтар нягталж шалгахыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур жижиг сажиг зүйлд сатааралгүй таны хувьд хамгийн чухал гэж бодсон тэр ажлаа хамгийн түрүүнд хийж дуусга. Бодит байдалд хандах хандлагаа өөрчилж чадвал аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Өөрийнхөө ур чадварыг өндрөөр үнэлэх нь тийм ч муу зүйл биш ч гэсэн бүх хүмүүст авьяас чадвар тэгш заяадаггүй гэдгийг сана. Долоо хоногийн сүүлээр таны өмнө маш олон боломж байна. Гэхдээ маш няхуур болгоомжтой байх хэрэгтэй. Хүмүүстэй шинээр холбоо тогтоосноор таны танилын хүрээ тэлж, үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэнэ.

Мэлхий

Долоо хоногийн эхээр даралт багатай хүмүүс биеийн болон сэтгэл санааны ачааллаас зайлсхий. Ажил хэрэгт бүтээлчээр хандах нь хамгаас чухал байна. Уран бүтээл бизнесийн талаар харицлагатай шийдвэр бүү гарга. Ойр дотны хүмүүст тэсвэр тэвчээртэй, халамжтай ханд, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа онцгой анхаараарай. Долоо хоногийн дундуур азгүй байдлын үндсэн шалтгаанууд нь таны өөрийн хэт итгэлтэй, хэт шүтэн бишрэгч чанарууд юм. Зугаа цэнгэлээс барагтай татгалзаж чаддаггүй замбараагүй байдал чинь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Долоо хоногийн сүүлээр хамгийн таагүй муу зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айхгүй байхаас гадна тайван амарлингуй байдлыг харагдуулах хэрэгтэй.Танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөрөх үгүйгээ сайтар тунгаан бодох хэрэгтэй бөгөөд магадгүй эрсдэл хаана ч хэдийд ч гараад ирж болдогийг санаарай.

Арслан

Долоо хоногийн эхээр нийгмийн болон шилжилт хөдөлгөөн хариуцдаг албаны ажилчид, зочид буудлын бизнес эрхэлдэг хүмүүс ажилдаа алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул өнөөдөр маш их хариуцлагатай байх хэрэгтэйг одод анхааруулж байна. Долоо хоногийн дундуур таны ажлын үр дүн гайхамшигтай ялалт, эсвэл сүйрэлд орох болно. Хэрвээ та борлуулалтын ажил хийдэг бол өнөөдөр багагүй хэмжээний борлуулалт хийж магадгүй байна. Таны хийсэн ажлын амжилтыг удахгүй сайшаан дэмжинэ. Долоо хоногийн сүүлээр гол нь аз жаргалын сүүлнээс атгаж чадсан бол түүнийг маш чанга зулгааж хүчээ сулруулахгүй байхыг одод танд зөвлөж байна. Хайр дурлалт хосууд бусдын нөлөөнд автаж бие биенээ гомдооҗ болзошгүй тул сэтгэлээ онгойтол сайн ярилцахыг зөвлөж байна.

Охин

Долоо хоногийн эхээр мэдлэг олох замдаа зөвхөн “хүсч байна" төдийгүй хэрэгтэй шаардлагатай гэсэн үгийг хэрэглэж сур. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Таны сахилга баттай байдал удирдлагад тань таалагдах болно. Мөнгө орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Долоо хоногийн дундуур арилжааны аялалууд амжилттай болно. Гэр бүлийнхээ эсвэл пүүсийнхээ санхүүгийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай. Долоо хоногийн сүүлээр хүүхэддээ эсвэл дотны хайртай хүндээ ямар нэгэн хувийн зүйлсээ ярьснаар өөрийн сэтгэл санааны асуудлууд айдас түгшуүрийн үндсийг олж харж, түүнээс хэрхэн ангижрахаа ойлгоно. Таны аура сул байх тул ужиг өвчин тань сэдрэх болно. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр аливаа үйл явдалд ухаалгаар хандаж, харилцан буулт хийж болох арга замыг эрэлхийлэх нь өлзийтэй байна. Амьдралын эрч хүч, сексийн чадавхи, бусдыг өөртөө татах чадвар, дур булаам байдал тань өндөр түвшинд байна. Долоо хоногийн дундуур найдаж болох найз нөхөд, түншүүдээс сонирхол татсан шинэ ажлын саналыг хүлээн авна. Үйлдвэр, үйлчилгээний салбарын ажилчид муу санаатан болон өрсөлдөгчдийн далд явуулга, бүдүүлэг зан, хууралт мэхлэлтэнд өртөж мэдэх тул анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Долоо хоногийн сүүлээр янз бүрийн осол бэртэл авах магадлал их байгааг анхаар. Хэрэв гарах гарцыг олж чадахгүй бол асуудал нилээн хүндэрч мэдэхээр байна. Гаргаж байгаа үйлдэлдээ хариуцлагаа сайтар ухамсарлаж өөрийгөө хянан биеэ барьж байвал өлзийтэй.

Хилэнц

Долоо хоногийн эхээр хүүхдүүдтэй холбоотой асуудлууд гарна. Дотны хүмүүсийн зүгээс хэт их энхрийлэл халамж тавивал гэр бүлийн бүрэн аз жаргалаар та өөрийгөө дутаж байгааг мэдэрнэ. Долоо хоногийн дундуур олонхи хүмүүст амжилтанд хүрэх суурь үндэсээ тавих болно. Шинээр эхэлсэн ажил ихээхэн хүч шаардана. Сэтгэл санааны хэт ачаалал авах, эрч хүч унах магадлалтай. Хүрээлэн буй хүмүүстэйгээ харьцах харьцаандаа дүгнэлт хий. Долоо хоногийн сүүлээр олон нийтийн арга хэмжээ баяр наадам зохион байгуулвал хүүхдүүдэд төдийгүй томчуудад ч баяр баясгалан авч ирнэ. Толгой эргүүлсэн амжилтууд өөрөө өөрийгөө хуурахад хүргэдэг гэдгийг ямагт санагтун.

Нум

Долоо хоногийн эхээр өөртөө тааламжтай зүйл хий. Санхүүгийн үйл ажиллагаагаа хөндлөнгийн хүнд бүү даатга. Таны амьдралд цаашид эсрэг нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүстэй бүү танилц. Долоо хоногийн дундуур элдэв хяналтын байгууллагуудтай бүү орооцолд. Эрсдэлтэй санхүүгийн алхам бүү хий. Мөнгө үнэт зүйлээ хямгадаж, авлагаа нэх. долоо хоногийн сүүлээр хүлээцтэй байх нь хэрэггүй маргаанаас зайлсхийх арга бөгөөд зугаа цэнгэлийн өдөр болгоход хилсдэхгүй. Ажил хэрэг санаа бодлоо цэгцлэхэд энэ боломжийг ашигла.

Матар

Долоо хоногийн эхээр санхүүгийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлэлцээрт оролцох, бусадтай харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөе. Чухал асуудал шийдвэрлэхдээ өөрийн зөн билигтээ найд. Долоо хоногийн дундуур ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Удирдлагатайгаа харьцах харьцаа танаас үл хамаарах шалтгаанаар муудах төлөвтэй. Гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарахад тохиромжтой цаг бөгөөд ашиг тусаа өгнө. Долоо хоногийн сүүлээр зорилгодоо хүрэхийн тулд шаргуу, тайван, сахилга баттай байх шаардлагатай. Төлөвлөгдөөгүй зарлагаас болж таны түрийвч нимгэрэх тул арвич хямгач бай.

Хумх

Долоо хоногийн эхээр янз бүрийн эрүүлжүүлэх арга хэмжээг авч өөртөө анхаарал тавь. Сүүлийн үед шинэ технологийн талаар таны хийж буй ажил ихээхэн ашигтай болж та түүнийг магадгүй шинэ албан тушаал дээрээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Долоо хоногийн дундуур дотны хүмүүсийн тань тусламж таныг бусдын хамаарлаас аварч, эргэлзээг тань тайлна. Дотны хүндээ өөрийгөө бууж өгсөн мэт сэтгэгдэл төрүүл. Төрөлхийн тэвчээрээ харуулж, сайн сайханд итгэ. Хэн нэгний гуйлт хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болохгүй. Долоо хоногийн сүүлээр магадгүй дарга, удирдлагатай үл ойлголцол үүсч мэдэх бөгөөд таныг ажлаас халах, аль эсвэл урьдын нөхцлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амрахад тохиромжтой үе боловч санхүүгийн хэмжээгээ мэдэж хөнжлийнхөө хэрээр хөлөө жий.

Загас

Долоо хоногийн эхээр хэрэв танд ирээдүйтэй ажил санал болговол эцсийн шийдвэрийг өнөөдөр бүү гарга. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Долоо хоногийн дундуур согтууруулах ундааг бага хэрэглэ. Эрс түргэн шийдвэр гаргахаас зайлсхий. Санхүүгийн асуудлаа шийдэхэд хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэггүй. Хувийн амьдралдаа бүхнийг мөнгөөр бүү хэмж. Дотны хүндээ урам хайрла. Долоо хоногийн сүүлээр таны өөртөө итгэлтэй байх байдал, ширүүн зан тань бусдыг араасаа дагуулахад хүргэнэ. Настай хамаатнууд амьдралын үнэт зөвлөгөө өгнө.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.