Умард Солонгостой хил дээрхи цэргийнхээ тоог нэмэгдүүлэв

2016 оны 01-р сар 09-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Пеньян цөмийн туршилт явуулсны хариуд Сөүлийн эрх баригчид чанга яригчаар явуулдаг суртал ухуулгаа дахин сэргээхээр болсноо мэдэгдсэний дараа Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгостой залгаа хил дээр байрладаг тэргүүн анги нэгтгэлүүдийнхээ цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлжээ.

Ёнхап агентлагийн  мэдээлснээр, Өмнөд Солонгосын эрх баригчид ч мөн суртал ухуулга явуулдаг чанга яригчуудаа байрлуулсан газруудад байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлсэн байна.

Умард Солонгосын эрх баригчид устөрөгчийн бөмбөг анх удаа туршсанаа нэгдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.