Монгол Мажар хоёр үндэстний угсаатны зүйн хэдэн адилтгал

2016 оны 01-р сар 09-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Унгар-Монгол хоёр үндэстэн хэдийгээр хоёр биенээсээ алс хол оршдог хэдий ч Евроазийн эртний нүүдлийн соёл иргэншилт ард түмнүүд харилцан бие биедээ эрт үеэс, өвөг дээдэсийн оюуны болон эдийн соёлын уламлалаар харилцан бие биенээсээ авсан асар их өв соёлыг өдгөө хүртэл хадгалсаар байгаа бөгөөд хоорондоо ижил төстэй угсаатны зүйн ёс заншил, уламжлал талаар маш ихг төстэй зүйлүүд нилээд байна. Харамсалтай нь энэхүү сэдвийг урьд өмнө нь хэн нэгэн нь дэлгэрүүлэн авч үзсэнгүй, зөвхөн хэл шинжлэл, дуу хөгжим хоёрыг харьцуулан үзэх замаар эрдэм шинжилгээний судалгаа хийсээр байжээ. Унгарын нэрт дорно дахиныг судлаач нар XIX зууны дундуур уг хоёр үндэстний хэл, ярианд байгаа ижил төстэй шинжийг эртний Хүннүгийн өв соёлоос уламжлагдан хадгалагдсан гэж үздэг байсан, цаашдаа зарим судлаач нар, тэдний саналыг “жадлан” эсэргүүцэж, унгар монгол хоёр хэлэнд байгаа адилтгал нь зөвхөн түрэг хэлээр дамжин Унгар хэлэнд орсон бололтой хэмээн таамаглал бичиж ирсэн. Гэвч энэ саналыг дэвшүүлсэн хүмүүс түрэг монгол хэлэнд байгаа төстэй болон ялгаатай жишээ баримтыг харуулж чадаагүй юм. Унгар болон монголын соёл иргэншилийг харьцуулан судлах судалгаа одоо ч хүртэл хийгдээгүй орхигдож ирсэнийг, нэн яаралтай залруулан, хоёр талын эрдэмтэдийг оролцуулан байнгын тогтмол үйл ажиллагаатай судалгаануудыг хийсээр байх явдал нэн чухал учраас үүнийг тодруулахад, Монгол-Унгарын хамтарсан түүх, археологи, угсаатны зүйн иж бүрэн судалгааг явуулах шаардлагтай байна.

Сүүлийн зуун жилд бага хэмжээгээр боловч, нэрт унгарын угсаатны зүйч Монголын тухай бага зэрэг судалгаа хийсээр байсан. Жишээ нь: Унгарын ардын үлгэр, эртний ардын дуу, хөгжим зэргийг түрэг, перс, орос, монгол зэрэг угсаатантай хэрхэн харьцаж, унгарын уламжлалт соёл ёс, заншилд үлдээсэн зүйлүүд, өдгөөгийн нүүдлийн соёлт монголтой маш ойрхон гэгдийг тогтоожээ. Ялангуа унгар ардын дуу Өвөр Монголын эртний ардын дуутай тун төстэй байдлыг 1930 оны үед Саболчи Бенце хэмээх судлаач баримтаар гарган үзүүлэв.

Харамсалтай нь хоёр ард түмний угсаатны зүй, түүний ёс заншилыг бусад талын эрдэмтэд сайн судлаагуй учир, уг хоёр улсын угсаатны зүй судалгаа шинжилгээний талаар хамтарсан судалгаа шинжилгээний ажил хэзээ ч хийгээгүй, цаашдаа тэр их шаардлагатай учраас Унгарын угсаатны зуйч манай маш олон эртний зан үйлийн угсаа гарвалыг сайн мэдэхгүйгээр, эртний Унгарын угсаатаны зүйн соёлын өвийг голдуу герман болон слав гаралтай хэмээн ү гэж үздэг боловч, тэд нар түүнийгээ батлан харуулж чадаагүй юм. Төв-Азийн нүүдлийн соёл иргэншлийн үндсэн гол цөм нь өдгөөгийн Монгол угсаатны зүйн ёс заншил, соёл мөн болно. Жишээ нь: Умар-Унгарын шинэ жилийн мэндчилгээг “мендикалаш” гэдэг. Тэр үг нь өдгөөгийн монголчуудын мэнд, мэндчилгээний үгтэй төстэй. Гэвч Унгарын нэгэн хэсэг угсаатны зүйчид үүнийг слав үгээр тайлбарлахыг оролдож байна.

Миний бие хэдэн жилийн турш өдгөөгийн монголын угсаатны зан үйлийг, унгарын угсаатны зүйн ёс заншилтай харьцуулан авч үзэх явцад маш олон ижил төстэй адилтгалуудыг олсон. Цаашдаа ч ийм төстэй, нэг соёлын үндэстэй зүйлүүд мэр сэр нэмэгдэх нь тодорхой байна. Энэ удаагийн илтгэлдээ би зарим жишээ баримтуудыг үзүүлнэ. Гадаадын болон Монголын эрдэмтэд аль аль нь унгар-монгол хэлэнд ижил төстэй үг байна гэж мэддэг боловч чухам хэдэн үг, ямар утга агуулгаар адил байгаа бүрэн тогоор мэдэхгүй байна.

Унгарын нэрт монголч эрдэмтэн Балинт Габор XIX зууны сүүлчээр 1200 ижил утгатай үг байна гэж тогтоосон бол, энэхүү судалгаанд тулгуурлан судалгаа хийсэн Кара Гьөргь 300 ижил төстэй үг олж тэмдэглэсэн бол Өвөрмонголын профессор Учралт 2000 оны дундуур Унгарт очихдоо бас нилээд хэдэн ижил төстэй үг буйг олж тогтоосон байна. Сүүлийн гурван жилд Цегдели Каталин гэдэг хэл зүйч туркийн эрдэмтэнтэй би хамтран ажилласнаар Балинт Габорын тодорхойлсон 1200 үгнээс зөв, бурууг нь нятглан дээрхээс илүү 300-400 үг буйг олж тодорхойлов. Тэдгээр үгсийн нэг хэсэг нь XI зууны үеийн турк хэлэнд ч байна. Зарим үгс нь зөвхөн монгол хэлний үгийн сангаас тайлбарлаж болох үгс ч байна. Би Хөх хотод ирснээс хойг санамсаргүй 20-25 шинэ үгнүүдийг унгар, монгол хэлэнд адил байгааг олж тогтоосон бөгөөд манай хоёр хэлний зүйн дүрэм ч бас адилхан байна. Улмаар манай хоёр орны өвөрмөц хэллэгний нийтлэг тал нь эртний нүүдэлчдийн соёлоос улбаатай нь шууд харагдаж байна. Дээрх маш олон өвөрмөц хэллэг зөвхөн хүний нэг тал биш харин амьдралын бүхий л салбар хамрагдаж байна. Үүнд жишээбэл : мал маллах, газар тариалан, байшин сав барих, мэргэ төлгө тавих, бичгийн соёл, дуу хөгжим, бөө мөргөл зэрэг олон заншилаар бидний өвөг дээдсээс байгалийн араншинг таниж, мал мал аж ахуйгаа өндөр түвшинд хөгжүүлэн ирсэн үр дүн харуулж байна.

Нум сумтай холбоотой хэдэн домог яриа

Эртний Хятадын “Ши жи” хэмээх түүхэн сурвалж бичигт Хүннүгийн эзэн хаан Модун буюу Баатарын тухай нэгэн өгүүлэлд юежи-г дарсны дараа тэрээр сур харваач улсуудыг нийлүүлжээ. Энэ нь морьтон нүүдэлчдийн гол үндсэн зэр зэвсэг нь нум сум байснгы харуулж байна. Түүнээс гадна нум сум нь тэдний хувьд төрийн томоохон бэлгэдэлийн нэг юм. Энэхүү уламжлалыг Европынхон скифиэр дамжуулан хүннү нар буюу Аттилагаас дамжаад Чингис хааны үеийг хүртэл уламжлагджээ. Хамгийн сонирхолтой нэгэн домог бол скифчүүдийн өвөг дээдэс Хераклес, түүний нум сум татах чадвартай хүүд төрийн жолоо атгуулсан гэдэг домог юм. Нум сумын домог яриа арай элбэгтэй учраас би нэгэн жижигхэн хэсгийг үзүүлнэ. Уг домог эртний Грекийн шаазанд дээр ихээр үзэгдэж байна. Үүнд скифичүүдийн нум, сумыг бас зуржээ.

Монголчууд болон монгол хэлийг сурч байгаа гадаад оюутнууд бүр тарвага яагаад дөрвөн хуруутай болсон домгийг сайн мэднэ. Үүнтэй төстэй нь илүү Нарыг харвасан эртний хятадын Йи мэргэний домог бас байна. Тэр хүн шилдэг харваач болон анчин байж сүүлээр нь хааны оронд сууж, ван зэрэгтэй болов. Энэ үлгэр нь Кавказын уулсын цаана талын хүрэл зэвсгийн үед амьдарч байсан Нимрудтай харьцуулж болно. Тэр ч алдарт анчин болон том хаан байж нэгэн өдөрт түүний дайсны бурханыг, дээд тэнгэрээс нум сумаар буулгахаар түүний ард түмнээр том цамцаг бариулж түүнээс харвааж санаатай байв. Энэ цамцагыг Ариун номонд Бабелын цамцаг гэж нэрлэгдэв. Тэндээс уг бурханы харваж амжаагуй учраас нэгэн тусгай тэргийг бариулж тэд нарыг дөрвөн шидэт амьтан симург буюу грифин татаж ийм аргаар агаарт нисч тэндээс дээшээ харваажээ. Хераклес нь үйл явдлыгаа грек хэлээр тэмдэглэж түүнд дэлхийн 12 хамгийн хэцуу үйлийг бүтээхээр явч байхдаа нэгэн өдөрт Нар их шатан Хераклес уурлаад нум сумаа авч Нарыг харвасан гэдэг домог юм. Нимруд нь эртний унгарын судар бичигт унгарчуудын өөрийн өвөө байж үүнийг хэдэн унгар эрдэмтэн грек домгийн баатар Хераклес буюу эртний нүүдэлчин овогтоны өвөг дээдэстэй харьцуулж дээрх үлгэр эртний нүүдлийн угсаатны нэгэн гайхамшилт үйл байсан бололтой гэсэн.

Нүүдэлчин улсууд нус сумаар мэргэ төлгө ч хийж, тэд нарын эртний бөө шашны ойлголтоор харвасан сумны туссан газар нь зөв замыг үзүүлэхээс гадна, хүслийг ч биелүүлнэ гэнэ. Жишээвэл манай нэгэн том хаан Аттила хааны удмаас гарсан Ласло хаан XI зууны II хагаст, заримдаа Унгарт очих дээрэмчин турк угсаатантай тэмцэлдэх цагт түүний цэрэгт халдварт өвчин тарж, олон шадар хүмүүс нь өвчинтэй болж, уг хаан Тэнгэр Бурханд мөргөж, нум сумаар харван, халдварын эм өгч тусална уу хэмээн гуйхад харвасан сум нь нэгэн ургамалд тусч, тэр ургамал нь үнэхээр өвчтэй цэргүүдийг нь аварчээ. Уг ургамалыг унгарчууд Ласло хааны өвс гэдэг. Манай ардын үлгэрт хаан хүүгээ дэлхийг үзэхээр гадагшаа явуулахдаа хүү нар аль чиглэлээр явах эсвэл зөв замаа олохоор шийд гаргахдаа нум, сумаа харвааж асуудаг байна. Үүнээс гадна дундад зууны үед унгарчуудын угсаатан тариалан, ой модыг нийтээр хэрэглэж тэд нарын дотор нэгэн тодорхой хугацаагаар хэн аль хэсгийг ашигласныг сумын харваа цаашдаа сумын зэвийн татахаар шийдвэрлэсэн. Монголын хувьд би хоёр жишээ тэмдэглэж хэлмээр байна. Үүний нэг нь Хубилай хаан одоогийн Бээжингийн ордныг суурийг товлохдоо нум сум харваж тогтоож байсан домог. XIX зуунд Говийн ноён хутагт Данзан Равжаа булаг олохоор сүм хийдийн нум сумаар харвахад, сум туссан газар нь аршаан ус дэлгэрсэн нь хожим тэр нь гэдэсийн өвчинд сайн гэдэг.

Нарны мэндчилгээ

Эрт үеэс одон гаригийн шинжилгээ дэлхийн олон угсаатнууды дунд үзэгдэж байсан болно. гэвч Нар Сарны шүтээн голдуу Евразийн хээрийн нүүдэлчдийн нэгэн өвөрмөц шинж гэж ярьж болно. Хүннү болон тэд нарын залгамжлагч нар Нар Сар хоёр Тэнгэр болон Этүгэн буюу дэлхийн нэгтэж байдлын бэлгэдэл байжээ. Ийм улсын бэлгэдэл Ар Монголын хүннүгийн булшнаас гарч цаашдаа монголчууд ч хэрэглэж нэгэн жишээ нь Дэй Сэцэний зүүдэлд үзэгдэж буй Нар Сарыг агтах цагаан шонхор. Энэ улсын бэлгэдэл Аттила хааны удмын Арпадын угсаатан хааны дунд ч хэрэглэж хааны тамганд Нар Сар хоёр үзэгдэж байна. Одоогийн байдлаар секелуудийн үүд хаалганд байнга Нар Сар хоёрыг зэрэгцүүлэн тавьсан байгааг харж болно.

Нар Сар хоёр гариг нь өвөрмөц шүтлэгтэй байж хүннү эзэнт хаан өглөө бүр Нарны орой Сарны мөргөлийн тухай хятадын Ши Жи тодорхой мэдээ тэмдэглэв. Энэ зан үйл алга болоогуй цаашдын сурвалжид үл мөр уншигдаж улмаар одоогийн нүүдэлчдийн улсуудын дундуур явагдаж байна. Нэгэн жишээ нь Чигнис хаан Бурхан Халдунд үзүүлсэн өдөр тутмын тахилга, үүний тухай “Монголын Нууц Товчоо-“-нд тэмдэглэн бичсэн бий.

Унгарчууд энэхүү эртний зан үйлийг ч хадгалж ХХ зууны үед Унгарын зүүн талын малчид өглөө бүр Нарны өмнө сөгдөн мөргөдөг байв. Үүнтэй адилхан зан үйл унгарын чанго ундэстэн хийж тэд нар нь Нар мандах жаргахыг өвөрмөц хүндэтгэл үгээр нэрлэдэг. Одоогийн унгарчуудын хамгийн том баяр нь Чикшомёгийн 5-6 сарт болох том шашшны мөргөл нь, үүний эхэнд залбирагчид шөнийн цагт ууланд гарч үүр цайлахын үед Нарын мэндчилгээ хийнэ. Умард Унгарын Бень гэдэг эртний газарт 8-р сарын дундуур яг дээрх дурдсан мэндчилгээ хийж байдаг. Үүнээс гадна Кавказын Азербайжанд эртний нүүдэлчдийн нэгэн газар нутагт байгаа Баба Даг ууланд ч 7-8 сарт унгартай төстэй мөргөл хийж байна.

Зарим өвөрмөц мэргэ

Монголын бөө болон лам нар 41 чулууг ашиглан хийх мэргийг дорно дахины судлаачид сайн мэдэж байна. Энэ аргыг Төв Азиас гадна унгарын зүүн чанго үндэстэн ч бас хэрэглэж байна. Гэвч тэд нар чулуугаар биш, харин 41 эрдэнэ шиш буюу борцогоор миэргэ төлгө тавьдаг байна. 2012 онд бид нар хэдүүлээ-унгар, монгол судлаач нар, нэгэн тува бөөтэй хамт чангогийн мэргийг үзэж чанго болон тувагийн мэргийн аргыг харьцуулж үзээд бид нар бүгдээрээ тэд хоёр нь маш их адилхан гэж тогтоов.

Өөр тусгай мэргийн арга нь амтьны яснаар ирээдуйг унших нь үүнийг орчим үеийн зан үйлд үзэгдэж болно. Монголчуудын нэгэн өвөрмөц мэргэ нь далаар ирээдүйг шинжих ёс мөн. Эртний нүүдэлчид үүнийг өргөн хэрэглэж байжээ. Торгоны зам дагуухи нутгаас гарсан археологийн олдворууд нилээд гарч, заримынх үсэг ч байж тэр үеийн хүмүүс ирээдүйгээ мэдэх гэсэн нэг арга нь болж байв.. Амьтны ясаар мэргэ хийх арга унгарчуудын дунд бас байжээ. Үүний зарим жишээ одоо ч мэдэгдэж байна. 11-р сарын 11-нд манайд Мартон христийн сахиусын өдрийг тэмдэглэдэг, тэр баярын өдөрт унгарчууд, голдуу галууны махыг зориулж чанаж хэрэглэдэг. Энэ үедээ галууны ясыг шинжиж дараа жилийн цаг агаарын шинж байдлыг үзэж мэргэ хийдэг. Үүнтэй төстэй эртний мэргийг 12-р сарны 21- ний өдөр бас унгарчууд гахайн элэгийг харж, мэргэ хийж дараа жилийн цаг агаар, төлөв шинж байдлыг мэддэг байна.

Монголчууд шагайгаар ч мэргэ хийдэг. Одоогийн байдлаар унгарчууд шагайн мэргэ хийдэг эсэхийг тодруулаагүй, гэвч манайд 50 жилийн өмнөх хүүхэд ийм тоглоомоор тоглож, түүнийг манай унгарчууд “чига” гэдэг ба тэр нь монголын шагай гэсэнтэй төстэй үг байна. Зарим дурсгалт манай Угсаатны Зүйн Музейд хадгалж байна. Үүнээс гадна Унгарын дундад зууны үеийн булшнаас нилээд тооны шагайн яс гарч ирж байна. Гэвч үүний ач холбогдол, уг сурвалжыг манай судлаачид нарийн судлаагүй орхисон байна.

Аттила хааны “хөшиг”

Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн зохиолд одоогийн бурхан шашны нэгэн тусгай тахилганы зан үйлд хэрэглэдэг хадаг, төвд гаралтай гэж үздэг. Зарим эртний тэмдэглэлд байгаа буюу Зүүн Европын зан үйлэнд ч хадаг шиг бөс бараа хэрэглэдэг учраас энэ сэдэв миний анхаарлыг татаж, хожим нь тэр нь төвдийн биш харин хадаг бол нүүдэлчдийн зан үйлийн нэн эртний уламжлал гэгдийг би дүгнэж байна. Хадагийн нэгэн хамгийн эртний тэмдэглэл нь 449 онд Аттила хааны ордонд очсон Византин элч Прискус ретурын бичигт, үүнд Аттила хааны ордонд суугаа эмэгтэйчүүд, түүнийг угтаж хөшиг шиг урт нарийхан эдлэлийг гартаа аван мэндэлсэн гэв. Энэ бол хадагны тухай хамгийн эртний түүхэн тэмдэглэл байна. Гэвч энэ зан үйлийг барууны эрдэмтэд дорно дахин соёл иргэншил, соёлыг мэдэхгүйн гайгаар сайн тайлбар хийгээгүй, мэдэхгүйн улмаас энэ зан үйлийг ойлгоогүй орхисон байна. Өөр эртний баримт нь Ар Монголын Завхан аймагт ажилласан Орос-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бүлэг илрүүлэн олсон түрэгийн үеийн хүн чулуу юм. Үүний талаар Оросын эрдэмтэн Юрий Ожередов ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон олон улсын иэрдэм шинжилгээний хурал дээр илтгэл тавьсан юм. Түүний үзлээр нэгэн эмэгтэй хүн дүрсэлсэн, энэ хүн чулуу хөшөөнд, гартаа хадаг барьж буй эмэгтэйг дүрсэлсэн байсан байна. Уг хоёр жишээ Төвдийн өндөрлөгөөс алс хол байна бас бурхан шашинтай ямар ч холбоо байхгүй. Үүнээс гадна Европын зүүн хэсэгт нүүдэлчин гаралтай буюу тэд нарын соёлын хүрээнд орсон улсууд бас уртхан бөсөөр хийсэн хадаг шиг алчуурыг хэрэглэдэг. Унгарчууд үүнийг “кэндө” гэдэг Цегледи Каталин хэл зүйчийн үзлээр тэр үг монголын хадагтай яг таарч байна. Түүний хэрэгцээ хадагтай яг төстэй, Үүнийг сүй тавихдаа өгч, хайртай хүмүүс үүнийг хоорондоо солилцдог, дээр үед бэлэг дурсалыг үүнд боож өгч байв. Унгарын чанго үндэстэн нь байрын тустай өрөөний хананд өвөг дээдэсийн зургийн хажууд тавьдаг. Одоогийн Украйнд унгарчууд болон тэд нартай хамтран сууж байгаа цөөн үндэстэн буюу рүтэнүүд бөсөөр хийсэн ардын хээ чимэглэлтэй хадаг шиг эдлэлийг рүшник гэдэг, тэд нар хүндэт зочиныг үүгээр угтадаг. Ийм ёс Ижил мөрний дунд хэсэгт суугаа татаруудын дунд ч үзэгдэж байна. Гэвч тэд нар монголын Алтан Ордтой холбоотой зүйл хэрэглэж байна уу? эсвэл унгар шиг эртний хүннүгийн зан үйлийг хадгалаж уу? үүнийг маш нарийнаар судлах ёстой.

Рүни бичгийн асуудал

Нүүдэлчин соёл иргэншилт ард түмний судлахад нэгэн хэцүү асуудал нь XIX зууны барууны эрдэмтэдийн бичсэн арвин алдаатай үзэл нь, эртний нүүдэлчид бичиг үсэг байхгүй гэж үздэг явдал юм. Зарим судлаачид үүнийг хятад сурвалжид үндэслэн тунхалагдаг боловч, уг хятад сурвалжид бичигг үсэгийн талаар биш, нүүдэлчид эрт дээр үед өргөнөөр хэрэглэж байсан “рүни таяг ” буюу малчдын дансын тухай энэхүү өгүүлбэр бичсэн байхыг профессорУчралт таамаглаж байна. Рүни таяг нь эртний малчдын гол үндсэн хэрэгсэл, түүхэн дурсгалт зүйл байж болох бололтой. Гэвч тэр нь Төв Азид алга болж зөвхөн нэгэн Талас хөндийн олдворт харагдан үлджээ. Харин Унгарын малчид “руни таяг”-ыг малын данс бүртгэл болгон ашиглассар байжээ. Ар Монголын судлаач нарын үзлээр, манай эрины YI зууны үед Монгол нутагт оршин байсан Түрэг улс гүрэн рүни бичгийг уг газар нутагт сууж байхдаа хожуу хүннүгээс авсан бололтой гэж үздэг, тэр явц яг XIII зууны үед монголчууд уйгаржин бичиг үсгийг Согдоор дамжуулан авахтай төстэй үлй явц болсон. Чингис хаан шинэ үсэг биш харин түрүүнд, Хэрэйд, Найманаар өргөнөөр хэрэглэж байсан уйгаржин бичиг үсгийг авчээ.

Унгарын хэдэн нэрт рүни бичиг судлаачдын үзэж байгаар Евразын тал нутагт хэдэн төрлийн рүни үсгийн бичиг үүсч, нэгэн бүлэг руни бичиг нь VI-YIII зууны үед мэдэгдэж байгаа түрэг руни, бусад нь Дорно Европ, Умарт Кавказын руни гэдэг бөгөөд тэдгээр нь хоорондоо цөөхөн зүйлээр адил байна. Зарим нь эрт үеийн руни үсгийн дурсгалыг түрэг хэлээр биш харин монгол унгар хоёр хэлээр уншигдаж болно, нэгэн эртний жишээ нь Франц улсаас гарсан нэгэн хүннү дуулганы дотор талд байгаа богино руни үсгийн дурсгал бий. Түүнийг түрэгээр биш зөвхөн монголоор уншиж болно. Унгараас гарсан эртний IY-YI зууны үеийн руни үсгийн олдворууд унгар хэлээр бичигдсэн байна. Жишээ нь : Унгарын Ладаньбене нэртэй тосгоноос гарч ирсэн шаазан ваар, руни үсэгтэй бугуйвч болон бүсийн арал байна. Бас нэгэн нэртэй олдворууд нь Надьсентмиклуш газраас гарсан алтан эдлэлүүд үүнд хэд хэдэн руни үсэг унгар хэлээр уншиж болно.Үүний цаг хугацаа тодорхой биш боловч, зарим судлаач нар Аттила хааны эдлэл мөн гэдэг. Бусад нь хүннүгийн нэгэн хойч үеийн овог болох аваруудтай холбоотой гэж үздэг. Археологийн малтлагнаас гарсан эртний руни үсгийн тоо нь 6 гаруй байна, христосын сүмүүдэд дундад зууны үеийнхэн 40 гаруй руни бичгийн тэмдэглэл байна. XIY зууны унгарын түүхэн сударт унгарын секелчүүд блак угсаатны үсгийг хүлээн авч хэрэглэдэг байжээ. Өөр сурвалжид секелчүүд эртний хүннү үсэг хадгалагдаж байна гэдэг. Унгарын судлаач Радули Янушын үзлээр Унгарт олон төрлийн янзын руни үсэг хэрэглэдэг байсан, жишээлбэл хожуу хүннү түрэг, булгар буюу блак, тэд нарнаас зарим алга болж, одоогийн байдлаар зөвхөн секелчууд руни бичиг хэрэглэдэг болжээ.

Дээрхи руни бичиг үсгийн дурсгалуудыг үзүүлж одоо Евразийн хээр тал нутагт таарсан бичиг үсэгтэй холбоотой чухал хэллэг болон эдлэлийн тухай хэдэн жишээ үзүүлье. Эрт дээр үед хүннү сянби хоёр том улс гүрэн бичиг үсэгтэй байхыг хятадын сурвалжид үлдээсэн “бич\пич” язгуурт үгсүүд батлаж байна. Үүнийг унгар хэлэнд бетү гэдэг.”Бич” язгуур үг түрэг хэлэнд ч байна, тэр нь “сийлэх” гэсэн утгатай. Бичиг үгийн нэгэн хамгийн эртний жишээ нь профессорУчралтын сэргээсэн хүннүгийн “пичик” гэдэг үг, яг унгарын –печет” үгтэй утга агуулгаараа ч ижил төстэй байна.

Бичиг хэрэгслийн өөр чухал үг нь унгарын “ру, руваш” түүний үндэсийг буюу “рү” –г гэрманчууд ч авсан өөрсдийн хэлэнд руни болгов. Уг үгийн үндэс хээрийн нүүдэлчдээс гарч, тэд нар Зүүн Европад суухдаа скифи, сармат зэрэг Төв Азийн гаралтай нүүдэлчид түүнд их нөлөө үзүүлсэн. Ру гэдэг үгийг монголын “ира” –тай харьцуулж авч үзэж болно.

Эртний нүүдэлчид бичгийн соёлын нэгэн чухал дурсгал нь адуу малын тамга юм. Үүнийг унгарчууд “бельег” гэдэг тэр нь яг монголын бэлгэтэй төстэй үг. Эрт дээр үеэс нүүдэлчид ийм аргаар адуу малынхаа бие хаа гуяан дээр дарж нэг нэгнээс нь ялгаж чаддаг байхаас гадна өмчийн баталгаа болгон хэрэглэж байжээ. Энэхүү тамга хүрэл зэвсгийн үед ч хэрэглэж байсан. Түүний нэгэн баримт бол Ар Монголын хоёр хадны зурагт болох эртний тамга. Нэгэн гайхамшилт адилтгал нь Ар Монголын Рашаант хадны хадны зурагт байгаа тамга унгарын дундад болох шинэ үеийн малын тамгатай төстэй, уг харьцуулсан судалгааг Х. Пэрлээ гэдэг монголын нэрт археологч хийсэн ба энэ үр дүн нь ном болон хэвлэгдэжээ. Эрт дээр үеэс нүүдэлчид өөрсдийн бэлчээрийн хил хязгаарт байгаа том чулуу, хаданд өөрийн өмчийн тэмдэг болсон тамганы дүрсийг сийлжээ. Унгарчууд нь тариалан болон бэлчээрийн хил хязгаарт орших ийм чулуунд өөрийн овгийн тамгаа сийлж, тэр ёс заншил мөн ч удаан хугацаагаар хадгалагдан өвлөгдсөөр хожуу үеийн унгарчуудын дотор ч маш олон дурсгалт үлджээ. Нэгэн сонин жишээ нь унгар эмэгтэйчүүдийн зан үйл үүнд тэд нар хувцас, гал тогооны алчуур, орны бүтээлэг зэрэг эдлэл дээр өөрийн тамгаа болон цаашдаа тэд нар өөрийн нэрийн эхний үсгийг оёж тавьдаг ба тэр нь яг тамга хэрэглэсэн аргатай төстэй зүйл юм.

Эртний унгарын хөдөөний засаг захиргааны нэгэн өвөрмөц эдлэл нь голдуу XI-XIII зуунд Унгар улсад хэрэглэж байсан биллуг юм. Үүнийг хөдөөд шүүх дуудахдаа хэрэглэж байсан, гэвч уг эдлэлийг унгар эрдэмтэд өрнө дахинаас авсан бололтой гэж үздэг. Энэ дорно дахины түүхийг сайн судлаж үзээгүй судлаачдын дүгнэлт бөгөөд биллуг бол монгол гэрэгэтэй холбоотой болох нь батлагдаж байна. Зарим эртний хятадын сурвалжид тавгач сянби зэрэг улсууд гэрэгэтэй ижил эдлэлийг хэрэглэдэг байж хүннүгийн харъяанд байсан Дундад-Азийн сака (скифи) угсаатан пайзтай элч нарыг пайзаар мордуулж байв. Тавгач нар ч өндөр хөгжилтэй өртөө холбооны сүлжээ байгуулж, үүнтэй холбоотой пүртүгчин нэгэн хэллэг байгаа, тэр нь яг монголын өртөөчин гэсэн үг. Энэхүү паспорт буюу пайз нүүдэлчин соёл иргэншилээс Тан улсад уламжлагджээ. Үүнтэй холбоотой олон олдвор, бичгийн баримт ч байгаа. Ордост Хүннүгийн өв уламжлалыг хүлээн авсан тангад нар дугуй төмөр пайз хэрэглэж байсан. Ийм баримт Өвөр Монголын Музейгээс олдож байна. Монгол хэлтэн Ляо улс ч үүнийг хэрэглэдэг байжээ. Төв Азийн ийм олдворууд арай сайн судлагдсан. Тэр үед засаг захиргааны ажилд уг нутгийн удирдагч нар хаанаас дугуй болон уртавтар гонзгой хэлбэрийн пайзыг замдаа авч явсаар хүрэх газраа хүрч, төрийн төлөөлөгч болохоо нотолдог.

Чингис хаан Их Монгол улс байгуулахдаа элч зарах шинэтгэл хийж, дээд түшмэд хаш чулуу ба алтан пайз авч явах болжээ. Пайзанд барс болон лууны дүрс сийлнэ, дунд зэрэг ноёд мөнгөн пайз авч явдаг байсан. Нутгийн бага зэргийн ахлагч нар модоор хийсэн пайз хэрэглэнэ. Эртний пайзын хэлбэр нь дугуй, харин Чингис хааны үед голдуу уртавтар гонзгой болжээ. Юан улсын үед ч дугуй пайз хэрэглэж байсан. Элч нар пайзаар хаан буюу ноёдын төлөөлөгч болохоо баталдаг. Элч нар өртөөнд очоод пайзаа үзүүлж, үнэгүй үйлчилгээ авах эрхтэй байсан. Цаашдаа буюу XIV зууны үед пайзаар авах үйлчилгээний хэмжээг хан нар тустай зарлигаар тогтоож эхэлжээ.

Харин Европ тивд хэрэглэдэг байсан пайзыг нарийн сайн судлаагүй, яагаад гэвэл Европын түүхч археологч нар олсон олдвороо дундад зууны Монгол үеийн эдлэлтэй харьцуулан судлаагүй. Хожуу эртний үед Карпатын сав газарт суурьшсан сарматчуудын дунд пайз байсан нь одоо мэдэгдэж байна. Тэд нарын нэгэн хэсэг нь Ромын эзэн хаантай найрамдлын гэрээ байгуулж, сарматын ахлагч нь хаанаас алтаар хийсэн дугуй хэлбэрт пайзыг хүлээж авч байжээ. Тэднийг Европын археологич нар “медалиун” хэмээгээд нарийн учрыг мэдэхгүй байв. Хүннүгийн нэгэн холбоотон ба Сармат одоогийн Украйнд ч ийм пайзтай төстэй зүйл ч байжээ. Судлагч нар тэдгээрийг “знаки” ба “сахиус” гэдэг. Ийм эдлэлүүд X-XII зууны үед ч хэрэглэгдэж байв. Дээр дурдсан зарим эдлэлийг эртний үед ч хэрэглэж байсан, гэвч тэдний тухай баттай мэдээ алга. Харин Чингис хаан ба түүний залгамжлагчдын засаг захиргаа ба дипломат харилцаанд хэрэглэж байсан зүйл ийм судалгаанд маш их тус дөхөм үзүүлэх болно.

Онго амьтны шүтлэг

Эртний нүүдэлчин угсаатан бүр өөр өөрийн өвөрмөц онго амьтан шүтээнтэй байв. Унгарчуудын эртний сурвалжид дагуу хоёр байж нэгэн буга бусад нь шонхор.

“Нэгэн өдөрт Хунор Магур хоёр анд явж нутгаасаа гарч хээр талд тэдний өмнөөс гэнэт нэг марал үргэл гарч ирсэн тэд хоёр үүнийг зугтааж Меотис намаг хүртэл мөртсөн дагуулжээ. Тэдний нүднээс алаг болсон мөрийг хичнээс хайснаас ч олсонгуй. Тэд намагт дуустал явж малын сайн бэлчээр болох гэж үзжээ.” Үүнд шидэт буга манай өвөг дээдэст шинэ нутагт үзүүлсэн гэж утгаатай. Уг сурвалжид Хунор Магор хоёрын ээжийг Энэх үгийг унгарын судлагч нар эм буга буюу үнээгээр тайлбарж байна. Кавказад амдраж байсан нэгэн нүүдэлчин, скифи язгууртан аланууд нь ийм үлгэрийг сайн мэддэг байсан тэд нар христосын шашин авсаар ч үүнийн хадгалснаас гадна үүнийг хритосын шашинт оруулсан. 6-р зууны үэд Ёрданесын тэмдэглэлд Европын хүннүчүүд нь бугыг дагуулан шинэ нутагт хүрээд ирсэн. Хожуу хүннүгийн болгарчууд нь яг ийм домогт үлдэж тэд нар нийтээрээ маш эртний нүүдэлчин соёлыг нарийн хадгалагдсан.

Унгарчууд уг аланчуудыг дагуулж христосын шашны хүлээн авсны дараа бугын шүтлэг хэвээрээ болж буга нь шинэ шашны нэгэн хүндэтгэл амьтан болов. Жишээбэл Имрэ хааны хүү нэгэн удаа Польшад ан хийхээр явсаар нэгэн шидэт бугыг үзэж яг тэр газарт нэгэн сүм байгуулсан. 11-р зууны сүүлээр манай хаан ноёдтойгоо тулалдах цагт нэгэн хааны хүү өмнө нугун шидэт буга илэрхийж тэр тулалдаан ялна гэж мэдсэн. Тэр бас уг газарт бугын зориулан нэгэн том сүм хийд байгуулав. Шидэт бугыг унгарчууд одоо ч хүртэл хүндэтгэж үздэг ба манай шинэ жилийн ерөөлд байнга дурсдаг гол амьтаны нэг юм.

Монголын өндөрлөг дэх эртнийн угсаатнуудын бугыг шүтэжбайсан ба үүний нэг баримт нь эртний хүрэл зэвсэг үеийн буга чулуун хөшөөний дурсгалууд мөн. Судлаачдын үзлээр эртний овог угсаатны бүлэг өөрийн онгон шүтээн бугыг сийлсэн байв. “Монголын Нууц Товчоо”- нд Чингис хааны өндөр өвөг дээдэсийг Гоо Марал гэдэг, тэр нэрлэх нэр нь яг манай унгарын сурвалжтай таарж байна.

Манай унгарчуудын бусад онгон амьтан нь шонхор үүнийг сурвалж бичгүүд турул гэдэг. Энэ үг МНТ-нд байгаа хэрэйд Тоорил ханын нэртэй төстэй шинжийг харуулж байна гэж манай судлаачид үздэг. “Монголын нууц товчоо”-ны 62 дугаар зүйлд: “Есүхэй худ, би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд миний гар дээр буув” гэж зүүдлэв. Нар, сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл нар, сар хоёрыг атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ” гэж тэмдэглэн буй. Дай Сэцэний зүүд, үүнд цагаан шонхор үзэгдэж гартаа Нар Сарыг атгаж, үүгээр удахгүй Борчигин овогтой ямар чухал хэрэг гарч гэж мэдэгдэв. Унгарчуудын түүхэнд ийм шидэт зүүд бас байдаг, тэр нь яг шонхортой холбоотой байв. Зурагт сурвалжад “Елүд нь өөрстөө хүү, Үгэг Скифид нэгэн Өнөдбилиа эмэгтэйгээс хүү төрүүлж, түүнийг Алмуш гэж нэрлэжээ. Яагаад гэвэл ээж нь жирэмсэн байх үед зүүдэндээ нэгэн махчин–түрүл янзын шувуу үзэгдэж хээлнээсээ гараад гадны газар нутагт арилжих гэж хэлсэн.

Уг шонхор нь жирийн амьтан биш харин Аттила хаан болон хүннүчүүдийн улс төрийн бэлгэ тэмдэглэл болж, уг зүүдэнд унгарчуудын том хааны сүнс үзэгдэв гэж үздэг бололтой. IX-X зууны унгарын булшнаас маш олон шонхорын дүрс гарч ирсэн тэр шүтлэг унгарчууд христосын шашны авсны дараа ч алга болсонгүй, манай хааны угсааг “Турулын удам”-аар – латин хэлээр de genere Turul- нэрлэгдэв. XII зуунд уг шувуу Герман ханы эхнэр болгож, унгар хааны охины туужад гарч ирсэн. Түүнийг Ержевет гэж тэр эмэгтэй маш зөөлөн зантай болж ядуу хүмүүсийг, ааваасаа авсан мөнгөөр байнга ивээн тэтгэж байсан учраас түүнийг нас барахдаа христосын нэгэн том сахиус болгож түүний оршуулгын үед гэнэт нэгэн том биетэй шонхор шувуу болгон илэрхийлж удаан хугацаагаар уг эмэгтэйн булшын дээр нисч, түүний сүнсийг хамгаалах бололтой. Хожуу үед XYII зууны үед амьдарч байсан нэгэн том ханы амийг нэгэн удаа ийм шонхор шиг шувуу амьтан аврав гэж домог яриа байна. Товчхондоо ярихад манай эртний онгон амьтны шүтлэг олон зуун жилийн турш маш нарийн хадгалагдсан.

Эмэгтэйчүүдийг хүндэтгэх ёс

Нүүдлийн соёлын иргэншилд эмэгтэйчүүдийг хүндэтгэх ёс нь эрчүүдийн нэгэн адил байх бөгөөд эмэгтэйчүүд нь өдөр тутмын ажил төрлөө эрчүүдийн нэгэн адил хийж чаддаг. Тэрнээс гадна эр нөхрийн эзгүйд өөрсдийн гэр, адуу малаа зэр зэвсэг агсан хамгаалж чаддаг байжээ. Энэ нь нүүдэлчдийн дунд нийгмийн харилццан онцгой хэлбэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн асуудал юм. Хожим зарим нүүдэлчид гадаадын шашны авснаас зарим нэг эмэгтэйчүүдтэй харьцах ёс заншил өөрчлөгдсөн боловч уламжлал нь хадгалагдсаар байжээ. Тэгэхдээ хээр талын нүүдэлчид жишээвэл Хар Тэнгисийн эрэг хавиар нутаглаж байсан скифичууд грекчүүдтэй наймаа арилжаа хийн, ойр дөт харилцаа тогтоосны дараа, тэд нар скифийн хэдэн өвөрмөц ёс заншлыг сайн ойлгоогүй учраас нүүдэлчдийн тухай грекийн янз бүрийн худал домог яриа үүсжээ. Үүний нэг нь дайчин эмэгтэйн тусгай “амазун” бүлэг байсан гэх тухай домог мөн. Тэд нарын ойлголтоор скифи эмэгтэйчүүдийн нэгэн хэсэг нь, эрэгтэй хүнтэй хэзээ ч гэрлэхгүй байнга цэрэг дайчны амьдралаар амьдардаг гэж домоглосон байна. Тэр нь үндэс нь нүүдэлчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэгэн адил ан гөрөө хийх, зэр зэвсэг агсан, морио унаж зэр зэвсгээр тэдний нэгэн адил тэмцэлдэж чаддаг байж. Эрчүүд алс холын дайнд явахад эмэгтэйчүүд нь гэртээ үлдэж айл, хот малаа хамгаалдаг байжээ. Грек болон баруун европын улсуудад эмэгтэйчүүдийн ийм эрх чөлөөтэй амьдралыг мэддэггүй, бас ойлгодоггүй. Яагаад гэвэл тэднийхээр гэрлэсэн эмэгтэй гэртээ сууж бүр аав, нөхрийн харьяалалд байнга байх, өөрийн гэсэн эрх чөлөө гэж үгүй байв.

XI зууны эхэнд Унгарын хааны ордонд зочлосон Титмар лам, Унгар хааны ээж яг эрэгтэй хүний ёс заншилаар сууж, хүмүүстэй харьцаж байгааг гайхаж, тэр хатан гэрийн ажил хийх, морь унаж улсын засаг захиргааны үйл хэрэгт асар их нөлөөлж байна хэмээн гайхан бичиж байв. Унгар ламын энэхүү тэмдэглэлийн дагуу уг Шарулт гэдэг эмэгтэй нэгэн удаа их уурлан, нэгэн хууль зөрчсөн хүнийг ч цаазалсан нэгэн. Тэр эмэгтэй барууны хүмүүсийн нүдэнд, маш зэрлэг эр хүн мэт харагдсан байна. Герман хааны сахиус болгосон, нэгэн хааны охин нь гэртээ суухгүй, байнга морио унан явах дуртай, уг морийг эр хүн шиг чадамгай унаж чаддаг гэж тэмдэглэсэн бий. Дээрх тэмдэглэл монголын нүүдэлчин соёл иргэншилт эмэгтэйчүүдийн ёс заншилтай хүртэл таарж байна. Тэд нар ч гэсэн байнга морь унан явж, эрчүүдийн нэгэн адил цэргийн хэргийг чадамгай эзэмшин байжээ. Үүнээс гадна тэд нар улс төрийн асуудалд шийдвэр гаргах түвшинд эрхтэй оролцож байв.

Хэдэн домогт хүчтэй эмэгтэйчүүд, эрчүүдтай тэмцэлдэж, тэдгээр эмэгтэйчүүд түрүүлж байсан домог ч бий. Монголын бөхийн өмсгөлийн тухай домогт өгүүлснээр эрт дээр нэгэн цагт нэгэн маш их хүчтэй эмэгтэй, наадамд эрчүүдтэй зодоглож бүх эрчүүдийг даван түүрлсний дараа, бөхийн өмсгөлийн цээж буюу зодогны урд тал нь задгай болжээ. Үүнтэй төстэй домог ч унгарын дундад зууны үеийн туужинд байна. Тэр домогт Бела хааны нэгэн баатарт хүү байгаагүй учраас хааны ордоны наадамд түүний охин очиж, эрчүүд бүрийг ялсан гэнэ. Үүнтэй төстэй тууж домог эртний Хятадын түүхэнд тэмдэглэсэн Хуа Муланы тууж юм.

Баруун Европын хаан болон ноёдын ордонд эмэгтэйчүүдийг тоохгүй, тэд нарын амьдрал, хувь заяаны тухай асуудлыг, тэдний эцэг болон нөхөр шийвэрлэн, тэд ямар нэг эрх мэдэл үгүй байлаа. Гэтэл нүүдэлчдийн хувьд эмэгтэйчүүдийн байр суурь, үүний эсрэг нүүдэлчин улсуудын эмэгтэйчүүд нь өвөрмөц эрхтэй байжээ. Европын хүннү, унгар цаашдаа монгол хатад өөрсдийн ордонтой болж, түүнийг хаан болон том тушаалтын бэлэвсэн эхнэр ч авч явах эрхтэй байв. Эртний грек, латин болон унгарын түүх судар бичигт, Аттила хааны, хатны тусгай ордоны тухай тэмдэглэл бичиж энэхүү ордон Аттила хааны дүү Будагийн хатан бэлэвсэн болсны дараа ч хэвээрээ байжээ хэмээн бичсэн нь бий.

Нүүдэлчид бэлэвсэн эмэгтэйг хаягдаггүй, улмаар түүнийг нас барсан нөхрийн ах, дүү хэн нэг нь асран хамгаалах, бас гэрлэх тусгай эрхтэй байжээ. Энэ ёс нь нэг төрлийн хамгаалалт бөгөөд нөхрийн нэгэн дүү түүнийг эхнэр болгож авдаг, үүнийг түүх судалгааны эрдэм шинжилгээний зохиолд левират гэдэг. Энэ ёс заншил маш удаан хугацаагаар хадгалаж ХХ зууны эхэнд унгарын хөдөөний айлд эхнэр нөхрийн дүүг бага нөхөр гэж хэлдэг, тэр нь яг дээр үеийн левират ёсны нэгэн үлдэглэл мөн.
Эмэгтэйчүүдийн хүндэтгэл нь нүүдэлчин угсаатнуудын тусгай эмэгтэй бурхан буюу Этүгэн шашны шүтлэгтэй холбоотой байдаг. Хөрс, мод, ус зэрэг байгалын бүх төрөл нь бөөгийн шашны ойлголтоор эмэгтэй бурханы ивээл доор байна, одоо ч хүртэл монгол ба унгар хэлэнд ч газар шороо хөрстэй холбогдох хэллэгэнд нь эх, ээж гэдэг үгийн үндэс оршино. Жишээлбэл эх орон, эх газар, эх нутаг гэх мэт. Этүгэн зөвхөн байгаль хамгаалагч биш харин нүүдэлчдийн улс гүрний ерөнхий ивээн тэтгэгч байсныг сурвалж бичгээс ил харагдана. Үүний хэдэн эртний жишээ нь Дундад-Азийн нүүдэлчин том улс гүрний нэг нь кушанчууд, тэд нарын мөн гол шүтээн Ардукшу эмэгтэй бурханы шүтлэг нь яг Төв Азийн Этүгэнтэй төстэй шинжийг үзүүлж байна. Дараа нь цагаан хүннүгийн зоосонд ч Этүгэн шиг эмэгтэй бурхан харагдаж байна. Дундуд зууны үед унгарын зоосонд манай эмэгтэй бурханы хөөрөг гарч ирж түүний тусгай цол хэргэм нь Унгар улсын ивээн тэтгэгч Patrona Hungariae гэж өргөмжлөн байв.

Өвөг дээдсийн дурсгал хүн чулуу хөшөө

Чулуугаар хийсэн хүн чулуун хөшөө нь олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд ихэнхидээ түрэгүүдтэй холбоотой гэдэг боловч түүний өмнөх үед ч Евразын хээр талд ч ийм дурсгалууд байж тэд нар эртний нүүдэлчдийн бөө мөргөлийн шүтлэгтэй холбоотой байсаар байжээ. Нэгэн төрөл бол буган чулуун хөшөө юм. Тэр нь хүрэл зэвсгийн үеэс Монгол, Тува, Алтай зэрэг олон газарт босгосоор ирсэн ба тэрхүү хөшөө нь хүнийг дүрсэлж, хүнд зориулан босгож байжээ. Хүн чулууны үүсэл гарвалын хувьд Зүүн Европ, Кавказын цаана нутгын уламжлал хүрэл зэвсгийн үеэс эхэлсэн чулуун хөрөг үлдээжээ. Нэгэн эртний сирийн домог туужийн дагуу хүн чулуу босгох уламжлалыг Нимруд хаан улс гүрний даяар үүсгэн байгуулж уг нүүдэлчин гаралт хаан голдуу Баал бурханыг шүтэж байсан. Үүнээс гадна булган аршааны орчимд цагаан морь шүтлэгийг дэлгэрүүлэв. Өөр сонин жишээ нь эртний грекийн туужанд Атен нэртэй том хотод нэгэн нэр цуутай скифи угсаатан нүүдэлчин эмч амьдрасаар маш олон хүнийг эмчүүлсэн. Нас барахад түүнийг өөрийн нь ёс заншилаар оршуулгын зан үйлийг гүйцэтгэж булшлахдаа, булшин дээр нь нэгэн хүн чулуу босгов. Энэ нь зөвхөн эртний нүүдлийн зан үйл байх ёстой, грекчууд хэзээ ч ийм оршуулгын зан хийдэггүй, мөн хөшөө босгодоггүй байна.
Эртний унгарын түүх сударт хүннүчүүдийн дунд хүн чулуун хөшөө босгох ёс заншлын талаар мэдээ мэр сэр байна. Нэгэн хэсэгт том тулалдаанд амиа алдсан хүннү удирдагч нарыг оршуулж булшин дээр хүн чулуу босгов гэсэн байдаг. Ийм зан үйл Унгарт христосын шашин автал хэрэглэж байсан байх. Яагаад гэвэл XI зууны 60-аад оны үеийн унгарын зарим сурвалж бичигт, эвдэрсэн хүн чулуу хэвтэж буй талаар дэлгэрэнгүй бичсэн баримт байна. Уг сурвалжийг Хөлблинг Тамаш гэдэг унгар түүхч цуглуулан хэвлүүлсэн байдаг. Унгарын нэгэн үндэстэн болох чанго хүн чулууны шүтлэлийг өдгөө хүртэл маш сайн хадгаласан байна. Зам, худгийн хажууд хүн чулуу шиг хөшөө чулуу тавьж, ийм газарт нутгын хүмүүс очиж тайлга тахилга хийдэг ёс байсаар байна. Унгарын эртний христосын сүмийн дөрвөн өнцөгт хүний толгойг сийлж тэд нарын царай Төв Азийн хүн чулуун хөшөөн дээрхи хүний нүүр царайтай төстэй шинжийг үзүүлж байна. Монголын хойд өндөрлөгт хүн чулуун хөшөө босгох тэр ёс заншил манай эрины XIY зууны сүүл үе хүртэл үргэлжлэн хэрэглэгдэж байсан ба эдгээр дурсгалууд Монгол орны зүүн өмнөд, төвийн бүс нутгуудаас олдож тэнд суугаа нүүдэлчид өвөг дээдэсийн тахилга зэрэг өвөрмөц бөөгийн зан үйлийн гэрч баримт болсоор байна. Унгарчуудын өөр үндэстэн болох секельчүүд гэрийнхээ гадна хашааны үүдний чулууг “хүн чулуу” гэж нэрлэдэг нь тохиолдолын бус маш эртний улбаатай ёс заншил юм.

Хүн чулуун хөшөөг, Унгарчууд “балваиь” гэдэг тэр үг, өдгөө монгол хэлэнд байхгүй боловч Оросын археологийн утга зохи олуудад энэ нэр томъёо “балбал” хэмээн хэрэглэдсээр байна. Ихэнхи судлаачид энэ үгийг түрэг үг мэтээр боддог боловч нөгөө нэг утга нь эдүгээгийн уг үг нь “суврага” гэсэн үгтэй бас адилхан утга агуулгатай байна. Тэр үгийн нэгэн эртний утга нь мөн “булшны тэмдэг” гэсэн үгтэй адил ба мөн тэр унгарын субуртай гэсэнтэй нэгэн адил үг байх ёстой.

Обрусанзки Борбала

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.