Тахиан мах, амтат сүмстэй шпагетти

Twitter Print
2017 оны 11-р сар 11-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Итали хоолонд дурлагчдын хамгийн дуртай зоогны нэг бол яах аргагүй шпаггети билээ. Шим тэжээлтэй бөгөөд маш амттай оройн зоогийг бэлтгэхэд ердөө л 30 минут хангалттай.

1.Гал дээр усаа буцалгаад гоймонгоо хийнэ. Ингээд буцалж эхэлмэгц 2 цайны халбага оливын тос мөн давсаа тааруулан хийгээд хутгана. 10 орчим минут буцлаад гоймон болно. Ингээд гоймонгоо сойгоод шүүнэ.

2.Тахиан махаа ойролцоогоор 0,5см өргөнтэй хэрчинэ. Хайруулын тавгандаа бага зэрэг оливын тос асгаад дунд зэргийн гал дээр тохируулна. Тахиан махаа хийгээд 2 орчим минут шараад давс, сармис болон бусад амтлагчаар амтлаад 20 орчим минут жигнэнэ.

3.Галаа унтраагаад бага зэрэг давс цацаад 1-2 минут шараад гаргана. Ингээд 2 хувааж шарж болно. Мөн ам бүлдээ тааруулан ихэсгэж багасгаж болно.

4.Улаан лоолио хальсалж үрэгчээр үрэгчээр үрнэ. Ингээд зөөлөн гал дээр тавина.

5.Дээрээс нь жижиглэн хэрчсэн сармис, улаан лоолийн сүмс болон базиль, перецээ нэмээд зөөлөн гал дээр 2-3 минут буцалгана.

6.Ингээд дээрээс нь тахиан махаа нэмж хийгээд галаа унтраана. Ингээд 2 орчим минут байлгана. Дээрээс нь гоймонгоо нэмээд холино.

7.Ингээд соустай, шүүслэг тахиан махтай шпаггети маань бэлэн боллоо. Бяслаг дээрээс нь цацаж өгвөл илүү сайхан амттай болох вий. Сайхан хооллоорой.

www.1000jor.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.