Шатахуун авахдаа машинаа унтрааж байгаарай

Twitter Print
2017 оны 03-р сар 25-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн машины банкны тагийг гүйцэд чангалж байх хэрэгтэй. Гүйцэт чангалаагүйгээс болж хянах самбар дээр check engine гэрэл асдаг. Дагаад шарвалтаас хамгаалах систем болон бусад системийн анхааруулах гэрлүүд асдаг. Шалтгаан нь банкинд байгаа ууршсан бензинийг хөдөлгүүрт оруулах эсвэл банкин дахь бензин доошлох үед агаарын даралтыг тэнцвэржүүлэх EVAP системийн ажиллагаа доголдож анхааруулах гэрлийг асаадаг.

Мөн хөдөлгүүрийг унтрааж бензин аваагүйгээс болж гэрэл асах боломжтой болдог. Унтраагаагүй үед дээрх систем идэвхтэй ажиллаж байдаг бөгөөд агаарын даралтыг зохицуулж чадахгүйн улмаас анхааруулах гэрлийг асаадаг сул талтай. Олон хэрэглэгч үүнийг мэдээгүйгээс болж эвдрээгүй банкны тагийг өндөр үнээр дахин авах, компьютер оношлогоонд орох гэх мэтээр цаг зав, мөнгөө үрдэг.

www.cardoctor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.