
Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн. Төрийн хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит энэ оны залуучуудын улсын аварга тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчид өрсөлдөж байна.
21 хүртэлх насны залуучуудын дунд болдог УАШТ эрэгтэйчүүдийн 7, эмэгтэйчүүдийн 6 жинд аваргуудаа тодруулах бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж залуучуудын улсын рекордыг нийлбэр дүнгээр 16 кг-аар ахиулан шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөжээ. Эрэгтэйчүүдийн 62 кг хамгийн өрсөлдөөнтэй буюу 13 тамирчин оролцсон байна.
Э.Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.