Та хэдэн төгрөгний тэтгэвэр авахаа мэдэх үү?

2017 оны 05-р сар 18-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Миний бие дѳнгѳж 30 гарч яваа нэгэн, хэдийгээр залуусын тоонд орж, хѳгшдѳд “хүүхэд” хэмээн “ѳхѳѳрдүүлдэг” ч аль хэдийн хоёр хүүхдийн эцэг болж ѳрх гэр толгойлж буйгаа бодвол үүрэг хариуцлага маань “хүүхэд” байхаа болиод удаж байна. Одоохондоо ч яахав авсан цалингаараа хоосон хонохгүй, мѳр бүтэн болоод л байна. Гэвч ирээдүйгээ би “болно доо”, “бүтнэ дээ” гэдэг хоёр найдварт даатган яваадаа ѳѳртѳѳ шүүмжлэлтэй ханддаг. Миний ижил 25-40 настай 1 сая Монголчуудын ихэнх нь мѳн миний адил итгэл найдвараар ирээдүйгээ тѳсѳѳлж яваа. Сард авдаг сая тѳгрѳг, түүнээс Нийгмийн Даатгалд тѳлдѳг 140 мянган тѳгрѳг маань үнэхээр миний, бас хүүхдүүдийн минь ирээдүйн санхүүгийн баталгаа болж чадах уу?

Хэрэв намайг тэтгэвэрт гарах үед тэтгэврийн насыг 65 болгон нэмсэн байна гэж үзээд миний цалин тогтмол нэг сая тѳгрѳг байна хэмээн тѳсѳѳлье л дѳѳ. Намайг тэтгэвэрт гарах 2040 онд миний нийгмийн даатгалын нэрийн дансанд 72 сая тѳгрѳг цугларсан байх нь. Энэхүү 72 сая тѳгрѳгѳѳ би эргүүлэн тэтгэвэр болгон авч чадах уу? Энэ миний мѳнгѳ мѳн үү? Уг нь 1999 онд батлагдсан Тэтгэврийн Даатгалын Нэрийн Дансны Тухай хуулийг ѳнгѳцхѳн харахад дээрх шимтгэл хураамжууд нь миний нэр дээрх ѳмч мэт боловч үнэндээ үр хүүхдүүддээ ѳвлүүлэх боломжгүй, цаашид, нэрийн дансанд дахь мѳнгѳѳ гүйцэд авч дуусаагүй хорвоог орхисон тохиолдолд нѳхѳн тѳлбѳр ирэх боломжгүй, ажээ. Ингээд бодохоор үнэндээ бол миний мѳнгѳ биш бѳгѳѳд 80 насалж байж л энэхүү цуглуулсан мѳнгѳѳ авах боломж бүрдэж байна. 80 ч бас л ѳндѳр сонсогдож байна шүү…

2014 оны сүүлээр Монгол улсын Нийгмийн Даатгалын Ерѳнхий Газраас тэтгэврийн насны тэтгэвэр авч буй 243 мянган иргэд байна, тэд дунджаар сард 250 мянган тѳгрѳгийн тэтгэвэр авдаг. Монгол улсын ѳнѳѳгийн тэтгэврийн тогтолцоо нь “Эв Санааны Нэгдлийн” буюу орлогоороо зардлаа нѳхдѳг систем тул залуус бидний тѳлж буй тэтгэврийн хураамжийг шууд тэтгэвэр болгон тѳлѳх зарчимтай. Тэгвэл зѳвхѳн миний жишээгээр бодоод үзэхэд би 65 настайдаа буюу 2040 онд тэтгэвэрт гарахдаа хэдэн тѳгрѳг авах нь тун “бүрхэг” асуудал. Ѳнѳѳгийн томьёоллоор бодвол миний хувьд 2040 он гараад сарын 400-500 мянган тѳгрѳг авах магадлалтай гэж дуулдана билээ. Мэдээж 2040 он гэхэд нийгмийн даатгалын тэтгэврийн шимтгэл тѳлѳгчид нь тэтгэвэр авахаар тѳлѳвлѳж буй биднийг “тэжээх” боломжтой байвал шүү дээ.

Тэгэхээр залуус бид найдсаар, хүлээсээр сууж болохгүй нь ойлгомжтой. 2040 он нэг л мэдэхэд хаяанд ирсэн байх тул ѳнѳѳдрѳѳс хуримтлал үүсгэх түүнийгээ инфляцид “идүүлэхээс” хамгаалах нь чухал. Эцэг эхтэй маань харьцуулахад бидний ѳмнѳ ѳргѳн боломжууд байна. Зѳвхѳн Засгийн Газарт ирээдүйгээ даатгаж болохгүй, мѳн ѳндѳр хүүтэй хэмээн сурталчлах зарим нэгэн хадгаламжийн бүтээгдэхүүнүүд ч гэсэн эрсдэл ѳндѳртэйг ойлгоорой, үнэгүй зүйл зѳвхѳн хулганын хавханд бийг бас санаарай!

Над шиг дундаж орлоготой залууст ѳнѳѳдѳр зайлшгүй хэрэгтэй байгаа санхүүгийн бүтээгдэхүүн бол “Хувийн Тэтгэврийн Даатгал” мѳн. Ѳнѳѳдѳр 30 настай би хувийн даатгалд даатгуулсан тохиолдолд сар бүр 31,000 тѳгрѳг тѳлѳѳд тэтгэвэрт гарахдаа сарын 200,000 тѳгрѳг авах боломжтой. Гагцхүү биднийг хүчээр тѳлүүлдэг нийгмийн даатгалаас ялгаатай нь хэрэв би энэхүү хуримтлагдсан мѳнгѳѳ авч чадалгүй хорвоог орхиход хүрвэл энэхүү даатгал маань миний гэр бүлд нѳхѳн тѳлбѳр болж очихоор хуульчилсан байдаг. Энэ нь гэр бүл, үр хүүхдээ ч гэсэн гэнэтийн эрсдэлд ѳртүүлэхгүй байх чухал хуримтлалын бүтээгдэхүүн гэдгийг олон улсын туршлага харуулж байна. АНУ-д дээрхтэй ижил амьдралын даатгалын бүтээгдэхүүн 2013 онд 540 тэрбум ам.доллар борлуулагдсан байна, Харин ѳнгѳрсѳн жилийн байдлаар 5.4 сая иргэнтэй Сингапур улсад 65 тэрбум ам.долларын амьдралын даатгалын бүтээгдэхүүн борлуулагдсан нь энэхүү бүтээгдэхүүний практик ач холбогдлыг илэрхийлнэ. Монголд дээрх чиглэлийн санхүүгийн бүтээгдэхүүн 2010 оноос нэвтэрсэн бѳгѳѳд СЗХ-ийн зохицуулалттай бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрээд даруй 5 жил болжээ. Хэрэв хүсвэл бүр гадаадын даатгалын компаниудаас ч энэхүү бүтээгдэхүүнийг авах боломж нь бидэнд бүрэн нээлттэй байна. Гагцхүү залуус бид цаг гаргаж судлах л шаардлагатай.

Монголчууд бид хэзээнээс хадгалах, хуримтлуулахаа урьтал болголгүй явсаар ирсэн нь 70 жил тѳрийн дэмжлэгтэйгээр аж тѳрсѳн социалист дэглэмийн нэгэн гажуудал. Харин 21-р зууны залуус тѳрѳѳс гуйж биш ѳѳртѳѳ итгэж амьдрахыг зах зээлийн систем аяндаа шаардах л болно. Гагцхүү энэ шаардлагыг эртнээс мэдэрч зохих санхүүгийн боломж шийдлүүдийг эрэлхийлээсэй гэж үзэн энэхүү нийтлэлийг бичлээ.

Эдийн засагч А.Билгүүн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Б.Наранцэцэг БГД

      (37.154.253.62) 19 цаг 30 минутын өмнө
      • 0
      • 0

      Энэ үнэн үү хувийн тэтгэврийн данс гэдэг нь алийг нь хэлээд байгаа юм тодорохой хэлээд ѳгѳѳч ажил хийгээд тѳлсѳн ньүү эсвэл хувиараа сайн дурын даатгалд тѳлсѳн үү яалгаж салгаад хэлээд ѳгѳѳч би удахгүй нэгжилийн дараа тэтгэвэрт гарах хүн байна ажилтай байх үедээ ажлын газартаа тѳлсѳн ажилгүй болоод хувиараа тѳлж байгаа мѳн тэтгэвэрээ нэмэгдүүлэх боломж гээд байх юм яаж нэмэгдүүлэх вэ хэлээд ѳгѳѳч

      Хариулах

    • Зочин

      (202.131.230.221) 2017-05-19 13:43
      • 0
      • 0

      тийм ээ та энэ жил 40 настай нийгмийн даатгалд сард 140000 төгрөгний шимтгэл төлж байгаад тэтгэвэртээ 20 жилийн дараа гарахад цалингийн 45% буюу 450000 төгрөгний тэтгэвэр авна. энэ 20 жилийн хугацаанд нас барах тохиолдолд үүссэн хуримтлалаа авахгүй эв нэгдлийн сандаа үлдэнэ. харин хувийн тэтгэврийн санд тэтгэврийн хуримтлал хийсэн бол 20 жилийн дараа 100 сая төгрөгний хуримтлал үүснэ. энэ хугацаанд нас барсан бол ямар хуримтлал үүссэн байна түүнийгээ ар гэртээ өвлүүлнэ.хамгийн их хуримтлал бий болж байгаа 60 насандаа нас барлаа гэхэд л 100 сая төгрөг ар гэрт чинь өвлөгдөнө. 60 наснаас хойш тэтгэвэр авч байгаад нас барлаа гэхэд хуримтлалынхаа үлдэгдлийг авч болно. насан туршдаа 450000 төгрөгний тэтгэвэр авахад хүрэлцэнэ хуримтлалынхаа үлдэгдлийг өвлүүлнэ ш дээ.

      Хариулах

    • х

      (202.72.245.122) 2016-01-08 11:51
      • 0
      • 0

      зөв л асуудал хөндсөн байна

      Хариулах