Интернэт удахгүй гэрлийн хурдаар түгэх болно

2017 оны 05-р сар 11-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр техник, технологийн хөгжил гэрлийн хурдаар… интерэнэтэд холбогдох гэж бидний өнөө хурдыг нь нэмэж ядаад байдаг Wi-Fi технологи удахгүй халаагаа өгөх болж байна. Шотландын эрдэмтэд энэ тал дээр шинэ технологи хөгжүүлж чадсан учраас интернэтийн хурд гэдэг асуудал гэрэл асах төдий байх аж.

Харилцаа холбооны түүхэнд Wi-Fi дээр суурилсан технологиос илүү гарах хөгжил байхгүй мэт санагдаж байсан бол 2011 оноос арай ч болоогүй, цаашид ирээдүй байна гэдгийг мэдсэн гэдэг. Шотландын Эдинбург хотын их сургуулийн профессор Харальд Хаас чухам өөрийн судалгааны ажлын үр дүнд гаргаж авсан шинэ онолоо анх удаа танилцуулахад Li-Fi гэдэг үг интернэтэд орж ирсэн билээ.

Харин одоохондоо шинжлэх ухаан, технологийн хүрээнд хөгжүүлж байгаа энэ онол ёсоор бол мэдээллийг гэрлийн хурдаар дамжуулах бүрэн боломжтой аж. Энэ санааг сэдсэн эрдэмтэн цахилгаан гэрлийн диод буюу LED гэрэл, мөн давхар өгөгдөх код ашиглан мэдээлэл дамжуулах боломжтой гэдгийг нотолсон байна.

Уг технологийн мэдээлэл дамжуулах зарчим нь Морзын цагаан толгойг санагдуулах хэдий ч хурд нь бол гэрэл асаах төдий агшин зуурынх байх аж. Гэрлийн диодын энэ багц урсгал ямар ч тоног төхөөрөмжид урьд өмнө үзэгдээгүй өндөр хурдаар очих бөгөөд одоогоор таамаглаж байгаа хамгийн бага хурд  нь секундэд 11.5 мегабайт байх юм байна.

Хэдэн жилийн өмнөөс уг технологийг Эстони, Франц, Их Британид хэд хэдэн төслийн хүрээнд боловсруулж ирсэн бөгөөд диодот гэрлийн тусламжаар үнэхээр мэдээлэл дамжуулж болохыг баталсан хэдий ч хурд нь тооцоолж байснаас бага байсан байна. Гэхдээ Li-Fi технологийг тусгайлсан орчинд, тухайлбал тодорхой нэг хүрээнд холбогдсон тоног төхөөрөмжүүд дээр ашиглах хязгаарлалттай байдаг аж. Гэхдээ энэ хязгаарлалт нь зарим талаар давуу боломж олгодог байна. Нэгдүгээрт, Li-Fi технологид бүх тоног төхөөрөмжүүдээ ямар ч хүндрэлгүй холбож хязгааргүй өндөр хурдаар мэдээлэл хүлээн авах боломжтой. Хоёрдугаарт, Li-Fi-д суурилсан сүлжээний дотоод болон гадаад хамгаалалт маш өндөр түвшинд очдог аж.

Эх сурвалж: www.novate.ru

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.