Шинэ ногооны салатны соус

2016 оны 12-р сар 31-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Орц:

Майонез – 5 амны том халбага

Алимны цуу – 1 амны том халбага

Нунтагласан гүнжидийн үр – 2 амны том халбага

Сой соус – 2 цайны жижиг халбага

Элсэн чихэр – 1~2 цайны жижиг халбага

Гүнжидийн тос – 2 цайны жижиг халбага

Нухсан сармис – 1~2 хумс

Хийх арга

Бүх орцуудаа хэмжээгээр нь аяганд хийгээд нийлүүлж хутгаад боллоо. Гүнжидийн үрийг шууд хийсэн ч болох бөгөөд гүнжидийн үрээ халуун хайруулын таваг дээр бага зэрэг шаргал болтол хуураад нунтаглаад соусдаа хийвэл илүү амттай болно. Бэлэн болсон соусаа таглаатай саванд хөргөгчинд 7 хоног орчим хадгалж хэрэглэж болно.

Шинэ ногооны салатан дээрээ бага зэрэг дусаагаад идэхэд амт нь үнэхээр гоё.

Оройны хоолонд бага зэрэг тахианы мах болон шинэ ногоонуудтай идсэн ч болно.

www.kitchenherb.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.