Хавтсан доторх файлын нэрийг хэрхэн тодорхойлох вэ?

Twitter Print
2017 оны 01-р сар 26-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Олон файлтай ажилладаг хүмүүстээ зориулж, тухайн нэг фолдер буюу хавтсан доторх файлын нэрcийг Excel программ дээр хэрхэн тодорхойлох тухай нийтлэл бичье.

Компьютерийн дэлгэц буюу Desktop дээр My files нэртэй фолдер байна. Тус фолдер дотор дараах зурагт үзүүлсэн файлууд агуулагдаж байна.

FN_1

Эдгээр файлын нэрсийг Excel программд оруулах шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсэнтэй адилаар Excel программд оруулна.

FN_2

5 эсвэл 10-хан ширхэг файлын нэрсийг Excel программд оруулахад ядах юмгүй гараар оруулчихна. Харин 200, 300 файлын нэрсийг Excel программд оруулна гэвэл нэлээдгүй хүч хөдөлмөр шаардана байх шүү. Тэгвэл одоо хялбар аргаар тухайн нэг фолдер доторх файлын нэрсийг Excel программд хэрхэн оруулах талаар бичье.

Нэн тэргүүнд бид файлууд агуулж буй фолдерын замыг тодорхойлж, B1 нүдэнд дараах байдлаар бичнэ.

C:\Documents and Settings\magic\Desktop\My files\*

FN_3

Дээрх фолдер байршиж буй замын сүүлд * гэсэн тэмдэглэгээг оруулсан нь тухайн фолдер доторх бүх файл энэ зам дээр байна гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.

Ингээд Formula цэснээс Name Manager командыг өгч, Name Manager цонхыг нээнэ. Тус цонхноос New… командыг өгч New Name цонхыг нээнэ.

FN_5

New Name цонхны:

Name: талбарт File_name,

Refers to: талбарт =Files(Sheet1!$B$1) гэж бичээд, OK командыг өгч New Name цонхыг хаана. Мөн Name Manager цонхыг хаана.

FN_4

Одоо A1 нүдэнд дараах томъёог бичиж, A30 нүд хүртэл чирэх замаар хуулна.

=IFERROR(INDEX(File_name,ROWS($A$1:A1)),””)

FN_6

Үүний үр дүнд My Files фолдерт агуулагдах бүх файлын нэрс, өргөтгөлийн хамт A багананд үүсэх болно. Ингээд л болоо доо. Та бүхэнд амжилт хүсье. Туршаад үзээрэй. Хэзээ нэгэн цагт танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

www.excel.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.112.33) 2017-01-14 09:02
      • 0
      • 0

      Баярлалаа. Зөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдлээ

      Хариулах