Базиликтай үхрийн махан хуурга

Twitter Print
2017 оны 04-р сар 15-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Орц:

-Үхрийн мах 600 гр

-Амтат улаан чинжүү 1 ширхэг том

-Амтат шар чинжүү 1 ширхэг том

-Бөөрөнхий сонгино 1 ширхэг том

-Ногоон огурцы 1 ширхэг

-Үрлэн помидор 200 гр

-Давс

-Нунтаг хар перец

-Хатаасан базилик 10 гр

-Оливын тос эсвэл ургамлын тос

-Цагаан будаа

3-4 хүний порц

Хийх арга:

Үрлэн улаан лоолиноос бусад бүх ногоо, махаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. (ойролцоогоор 2,5 см). Хайруулын таваганд тосоо халаагаад сонгиноо чимх давстай шаргалттал шарж байгаад махаа хийж хуурна.

Мах болоод ирмэгц амтат улаан, шар чинжүү хийгээд 5 минут хуурч байгаад огурцы, помидор, давс, хар перец, базилик амтлагчуудаа хийгээд галаа багасгаад үргэлжлүүлэн ойролцоогоор 5 минут хуурч болгоно.

Мах ногооноос гарсан шүүс бага санагдвал бага зэргийн ус хийж болно. Хуурга бүрэн болоход шүүс нь өтгөрөөд сайхан болно. Агшаасан цагаан будаатай идвэл бүр янзтай. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.