Зидан “Реал Мадрид”-ийг дасгалжуулна

Twitter Print
2016 оны 01-р сар 06-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб ахлах дасгалжуулагч 55 настай Рафаел Бенитезийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 3 жилийн гэрээг клубтэй байгуулаад байсан ч тэрээр 7 сарын дараа ийнхүү “Реал Мадрид”-ыг орхиж байна. Түүний оронд Зинедин Зидан Реал Мадрид багийг дасгалжуулахаар боллоо.

“Реал Мадрид” клуб энэ улирал эхлээд талдаа орж байхад тун орон гаран тоглолтыг үзүүлсэн хэвээр байна. Европийн арван удаагийн аварга тэд одоогийн байдлаар Ла лигт гуравдугаар байранд тэргүүлэгч “Атлетико Мадрид” болон “Барселона” багуудаас дөрвөн онооны алдагдалтайгаар бичигдэж байна. Энэ нь багийн удирдлагуудад таалагдсангүй бололтой.

Багийн ерөнхийлөгч Перез багийн шинэ дасгалжуулагчаар Зинедин Зиданыг томилж байгаагаа мэдэгдсэн. Ямартай ч улирал дуустал Зидан Реалыг удирдахаар боллоо. Зидан нь 2014 оноос эхлэн “Реал Мадрид”-ийн “Б” багийг дасгалжуулж байсан билээ. Тэрээр Флорентино Перезийн клубын ерөнхийлөгч хийсэн 12 жилийн хугацаанд 11 дэх дасгалжуулагч нь болон томилогдож байна. Дэлхийн Аваргын цомын эзэн тэрээр “Би энэ ажилд зүрх сэтгэлээ зориулж, бүх хүчээ дайчлан ажиллах тул бүх зүйл бүтнэ гэж найдаж байна” хэмээв. Зиданы удирдах хамгийн эхний тоглолт энэ хагас сайн өдөр Депортиво Ла Корунагын эсрэг Бернабьюд болно. Зидан Перезд дэлхийн хамгийн их хөгжөөн дэмжигчтэй, шилдэг клубыг дасгалжуулах боломжийг олгосонд талархан “Улирлын сүүлээр багаа цомын эзэд болгохын төлөө хичээнэ” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Орчуулагч: О.Иш, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.