2016 оны тренд өнгө тодорлоо

"Pantone Color Institute" хүрээлэнгээс энэ жилийн хамгийн түгээмэл хэрэглэгдэх өнгийг нэрлэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнгөний зохицол байгалийн хуулийг дагадаг учир намар болоход хурц тод өнгөө алдаж, илүү гүн, дулаахан өнгө зонхилох гэнэ. 

Өнгөрсөн онд "Марсала" буюу улаан хүрэн өнгө хамгийн эрэлттэй байсан төдийгүй Социлийн нэртэй дарснаас санаа авч нэрлэгдсэн байна.

Дээрх хүрээлэн 2000 оноос хойш жил бүр хамгийн эрэлттэй байх өнгийг тодорхойлж ирсэн юм. Тэдний гаргасан энэхүү мэдээлэлд загварын ертөнцийн мэргэжилтнүүд, гоо сайханчид, график болон интерьер дизайнарууд хамгийн ихээр анхаарал хандуулдаг гэнэ. 

Тухайн жилийн онцлох өнгийг сонгохын тулд тус хүрээлэнгийн шинжээчид янз бүрийн чиг хандлага болон үзэгдлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр худалдан авагчдын үзэл бодол, санааг илэрхийлсэн тренд өнгийг гаргаж ирдэг ажээ. Ингээд 2016 онд моданд орж буй өнгөнүүдийг нэрлэе. 

Цөлийн мэт улбар шар өнгө

Энэ өнгө бүх хүнд зохих бөгөөд сэтгэл санааг сэргээж, баяр баясгалан, халуун дулаан байдлыг санагдуулахаас гадна байгалийн өнгө, тусгалыг агуулсан. 

Улбар шар өнгө нь сэргэж байгаа, амилж байгаа мэдрэмжийг төрүүлэх бөгөөд залуу хүмүүст илүү зохицно. Хувцсанд тэр тусмаа жижигхэн детальчилсан хэсэгт, хувцасны хээ зэрэгт голдуу хэрэглэгддэг. 

Номин ногоон өнгө

Ногоон номин, хаш ногоон өнгө энэ улирлын загварын өнгөний гол чиг хандлагыг давамгайлж байна. Энэ өнгийг шаргал, цайвар хүрэн өнгөтэй хослуулбал илүү дэгжин харагдана. Цэвэрхэн, гүн бөгөөд эрч хүчтэй өнгө. 

"Марсала" буюу улаан хүрэн өнгө

Энэ жилийн тренд өнгөөр Марсала буюу улаан хүрэн өнгө тодорчээ. Энэ өнгө нь биеийг өв тэгш харагдуулах төдийгүй их хотын гудамжаар бусадтай хөл нийлүүлэн өөртөө итгэлтэй алхахад тань тус болно.  

Дарсны мэт энэ өнгийг намар, өвлийн улиралд илүү тохиромжтой гэж үздэг. 70-аад оны үед энэ өнгө нь зөвхөн хувцсанд төдийгүй цүнх, малгай, гутланд илүү зонхилдог байжээ. Үүнийг бараан хөх, жинсний өнгөтэй хослуулбал тохиромжтой. 

Бор саарал өнгө

 
 

2016 оны хамгийн моданы өнгө бол мөстэй кофены өнгө буюу бор саарал өнгө. Үүнийг намрын улиралд ажил хэрэгч бүсгүйчүүд өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Харин хар өнгөтэй тун давгүй зохицдог. 

Оюун ухааны өнгө ба баяр баясгалан, уйтгар гуниг алиныг нь ч илэрхийлдэггүй. Тайван тэнцвэртэй, төвийг сахисан, даруу байдлыг илэрхийлдэг өнгө юм. 

Шүрэн ягаан өнгө

Цайвар арьсанд шүрэн ягаан, хүрэндүү өнгө зохимжтой. Энэ өнгө байр сууриа алдалгүй, 2016 оны хит өнгөнд тэргүүлсээр байна. Даруухан энэ өнгө загварлаг, тайван харагдуулна. 

Хөх өнгө

Хөх өнгө нь үнэнч шударга, журамтай, итгэлтэй, цэвэрч нямбай харагдуулахын зэрэгцээ хамгийн ажил хэрэгч, зарчимч, бие даасан, амгалан байдлыг илэрхийлдэг.

Энэ өнгийг таашаагчид сайхан сэтгэлтэй, уурласан ч уур нь дороо гарчихдаг, тэвчээртэй, даруу төлөв, итгэмтгий, мөн тэр хэмжээгээрээ итгэлтэй хүмүүс хэмээн мэргэжилтнүүд үзжээ. 

Цайвар цэнхэр

Цэнхэр цагаан өнгө хоорондоо зохицдог бөгөөд цайвар цэнхэр нь бараан өнгөтэй илүү зохицно. Ялангуяа хар өнгөтэй сайн зохицох ба ямар ч хүнд зохидог өнгө.

Цайвар цэнхэр өнгийг хараад хүний сэтгэл зүйд цэвэр цэмцгэр байдал төсөөлөгддөг. Түүнээс гадна цайвар цэнхэр өнгө харахад хүний бие организмд агуулагддаг Т4 гэдэг лимпоцит идэвхждэг. Энэ лимпоцит нь хүний дархлаанд чухлаар нөлөөлдөг бөгөөд цусан дахь цагаан бөөмийг ялгаруулдаг. Тийм учраас эмнэлэг болон сувилалын газарт цайвар өнгийн хувцас илүү тохиромжтой байдаг гэнэ.

Цайвар ногоон цэнхэр өнгө

Дээрх өнгийг энэ хаврын моданы өнгө хэмээн загварын мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Яг л хаврын урин өдрүүд шиг зөөлөн, сэтгэлд дотно энэ өнгө бүсгүй таныг гэрэлтүүлэхийн зэрэгцээ загвартай хөл нийлүүлэн алхахад тань тусална. 

Уг өнгө нь намуун, тайван уур амьсгалыг үүсгэх ба арай тод ногоон өнгө нь сэтгэл хөдлөл, идэвх зүтгэлийг илэрхийлдэг бол бараан ногоон нь тайван мэдрэмж төрүүлдэг. Бусад өнгөнүүдтэй хоршихоосоо илүү дангаараа хэрэглэгдэх нь түгээмэл бөгөөд цайвар арьстай хүнд илүү сайхан харагддаг.

Цайвар шар өнгө

Оюуны гэрэл гэгээ, итгэл найдварын өнгө. Шар өнгө нь нүдэнд сайн тусдаг өнгө бөгөөд нарны өнгө гэдэг утгаараа хөгжилтэй цовоо өнгө юм. Шар өнгө нь ягаанаас илүү цайвар шинэлэг бөгөөд романтик, нөхөрсөг, эмэгтэйлэг өнгө боловч хөнгөмсөг, сэтгэл хөдлөл, хүсэл тачаал, өвчин эмгэг, тэмцэл гэх мэт таагүй мэдрэмж ч төрүүлдэг.

Гэгээлэг залуу өнгөнд харьяалагдах өнгө бөгөөд бараан арьстай цонхигор хүнд зохихгүй. Шар өнгө нь ихэвчлэн дангаараа хэрэглэгддэг бөгөөд тодорхой хэсэгт нь уг өнгөтэй зохицох өнгөөр тодруулж өгвөл маш дэгжин харагдана.

Эх сурвалж: www.pinkstudio.nl

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Karcy

      (188.143.232.27) 2016-12-21 10:36
      • 0
      • 0

      I used to be recommended this website through my cousin. I’m now not positive whether or not this post is written via him as nobody else know such unique apetpximaroly my trouble. You are amazing! Thank you!

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.122) 2016-01-06 21:55
      • 0
      • 0

      Huren ongo ni lav mash orgon orj irsen bna lee. Espirit orj iim obgiin tsamts ond svsan shuu. Hund huren ongo bas l goyo yum bna.

      Хариулах