Говь-Алтай аймгийн МАН-ын залуус зодоон хийж нэгнийгээ хүнд гэмтээжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 06-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүд болох В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Алтай хотын “Залуур Алтай” бааранд архидан согтуурч улмаар танхайран намынхаа нөхдийг зодож хүндээр гэмтээсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тэдэнд зодуулсан Д.Шинэбаяр, Алтайбаатар нарын биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэд тус аймаг дахь МАН-ын хорооны дарга Ж.Ганбатын урилгаар цуглаад байхдаа уг зодооныг хийжээ. Хамгийн ноцтой нь уг хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгахгүй өнгөрч байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгөв.

В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар нь өмнө нь танхайн хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан бөгөөд Өршөөлийн хуулиар өршөөгдөөд байсан гэнэ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.