Өнөөдөр Оросуудын баярын өдөр сочельник

Twitter Print
2019 оны 01-р сар 06-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Хүн нэмэж хүүхэд төрнө гэдэг шиг их хөөр баяр хаа ч үгүй. Өнөөдөр оросуудын хувьд Христ бурхан мэндэлсэн баярын өдөр, нэгдүгээр сарын 6. Христийн Католик, Лютеран шашны урсгалынхан онцгой тэмдэглэлт энэ баярыг зул сар хэмээн оны өмнө тэмдэглэсэн байтал Оросын үнэн алдартны шашинтнуудын хувьд энэ өдөр товлосон байдаг. Учир нь Георгиевийн тооллоос хамаарч Христийн мэндэлсэн баяр ийнхүү “хоцордог” байна.

Оросууд энэ баяраа “сочельник” хэмээн нэрлэдэг. Энэ нь ёс болгон хамгийн түрүүнд хүртдэг зоогний нэр бөгөөд буталж тээрэмдсэн улаан буудайн үрэн дээр оросоор сочиво буюу сок гэдэг шүүс хийсэн идээ байдаг билээ. Манайхаар бол цагаан сараар хамгийн түрүүн амсдаг цагаалга маягийн эд.

Оросууд ”очельник” баяраа тэмдэглэж ирсэн түүх эртнээс эхтэй, бүр III-IV зуунаас гэж үздэг бөгөөд Христ бурхан мэндэлсэн болоод загалмайлуулсан гэдэг хоёр баярыг нэг дор тэмдэглэж ирсэн бол хожмын үед Ромын сүм хийдээс энэ баяр ёслолыг хоёр салгасан учир үнэн алдартны шашинтнууд одоо Христ загалмайлуулсан баярыг нэгдүгээр сарын 19-нд тэмдэглэдэг болсон билээ. Харин  католик шашинтнуудын хувьд энэ баярыг нэгдүгээр сарын 6-н өнгөрсөний дараа эхний ням гарагт тэмдэглэж байх болсон байна.  

Христийн шашинтнууд энэ сайхан баяр ёслолоор ширээ дүүртэл идээ шүүс базааж, элбэг дэлбэг тэмдэглэхийг чухалчилдаг. Харин сочельник гэдэг нь оросуудын хувьд энэ баярын “битүүн”-ий идээ шүүс болдог байна.

Католик шашинтнуудын хувьд харин баярын өдрөө шинэхэн барьсан талх эмтлэн хугалж тарааснаар баярын идээ шүүсээ хүртдэг уламжлалтай аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.