Хятадын Коммунист намын орлогч дарга авилгын хэрэгт холбогдов

Twitter Print
2016 оны 01-р сар 06-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Бээжин хотын ХКН-ын хорооны орлогч дарга Лиу Сивенийг авилгын хэрэгт сэжиглэн намаас нь хөөж, албан тушаалаас нь огцруулжээ.

Энэ талаар өчигдөр ХКН-ын Төв хорооны сахилга батыг шалгах асуудлаарх төв хорооноос албан ёсоор мэдээлсэн байна. Лиу Сивенийг намын сахилга бат зарчсөн, авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэж байгаа аж.

Мөн түүний ХКН-ын бодлогыг ул үндэслэлгүй шүүмжилж, өөрийн багаа бүрдүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж үзэж байна. Хятадын Сахилга батыг шалгах хорооноос Сивений хэргийг Прокурорын газарт шилжүүлэх аж. БНХАУ-ын дарга Си Жиньпин албан үүргээ хүлээн авсан даруйдаа авилгатай хатуу тэмцэхээ мэдэгдэн кампанит ажлыг өрнүүлэх болсон юм.

Эх сурвалж: news.xinhuanet.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Heregtei zuil

      (150.129.140.81) 2016-01-06 12:25
      • 0
      • 0

      Сахилга батыг шалгах хороо - yamar chuhal heregtei baiguulga ve!

      Хариулах