Хайран сайхан бөөрөө яйран болгодог 10 зуршил

Twitter Print
2019 оны 02-р сар 17-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Бөөр бол хүний бие махбодийн хамгийн чухал эрхтнүүдийн нэгд тооцогддог хос эрхтэн. Өөрөөр хэлбэл органик шүүлтүүр болж хүнд үүрэг даалгаврыг биелүүлдэг гэсэн үг. Түүнээс гадна цуснаас бүхий л хорыг шүүж цэвэрлэн, нянгийн халдварыг гадагшлуулж байдаг. Бөөр нь цусны улаан эс нөхөн төлжихөд оролцдог дааврыг ялгаруулж, цусны даралтыг тогтворжуулж, бие организмын ус, давсны харьцааг тэнцвэржүүлж байдаг.

Ингээд тоочоод байвал түүний үүрэг дэндүү их. Гэтэл хүмүүс энэ чухал эрхтнээ өөрсдөө “алаад” байдаг нь тун хэцүү.

Бөөрөө яйран болгодог хэцүү зуршлууд

1.Согтууруулах ундаа болон тамхи татах зуршил

Архи, тамхи хэрэглэх нь мэдээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр хортой зуршлууд нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, бие махбодид хортой бодисуудыг улам ихээр хуралдуулж байдаг. Тэгэхээр энэ аюултай зуршлаа хаях талаар дахиад сайн бодоод үзээрэй.

2.Нойрны дутагдал

Бөөрний эд шөнийн турш нөхөн төлжиж байдаг. Хэрэв та байнга л нойрны дутагдалтай байдаг бол бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрдэг.

3.Кофеин их хэмжээгээр хэрэглэх

Кофеин нь төрөл бүрийн согтууруулах ундаа агуулаагүй шүүс болон кофенд агуулагддаг бөгөөд энэ нь бие махбодийг тэр дундаа бөөрийг илүүтэй гэмтээдэг. Мөн шээс хөөх хүчтэй үйлчилгээтэй төдийгүй бие организмыг усгүйжүүлж, бөөрөнд өгөх ачааллыг нэмэгдүүлж түүнийг улам идэвхгүй болгож байдаг.

4.Амьдралын идэвхгүй байдал

Ихэвчлэн суугаа ажилтай хүмүүст бөөрөнд нь асуудал үүсдэг. Цусны эргэлтийн сайжруулахын тулд цаг бүрт дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Ингэж биедээ хөнгөхөн ачаалал өгөх нь бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлж чаддаг.

5.В6 аминдэмийн дутагдал

Бөөрний үйл ажиллагааг сайжруулахын тулд өдөр бүр 1.3 мл В6 аминдэм хэрэглэж заншаарай. В6 аминдэм нь шувуу болон загасны мах, цитрусын төрлийн жимснээс бусад олон төрлийн жимсэнд агуулагддаг.

6.Давсаганд ачаалал өгөх

Шээсээ удаан барьж хорих нь бөөрний дутагдалд хүргэдэг. Иймээс шээс хүрсэн л бол шууд ариун цэврийн өрөө орох хэрэгтэй.

7.Илүүдэл натри

Хүмүүс натрийн хэрэгцээгээ хоол хүнсэндээ хэрэглэдэг давснаас нөхөн авч байдаг. Хэрэв та давсыг хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний ус-давсны солилцоо алдагддаг. Насанд хүрсэн хүний хоногт хэрэглэх давсны зохистой хэмжээ бол 5-6 гр. Хоолоо үл ялиг амт оруулах төдийд давсаар амталж хэрэглэвэл бөөрөнд чинь л сайн шүү дээ.

8.Бодлогогүй хооллолт

Өөх шатаах хоолны дэглэм нь үнэн чанартаа бөөрийг “нүцгэлж”, хамгаалалтгүй болгож байгаагаас өөрцгүй юм. Үр дүнд нь сөрөг үр дагавар 2 дахин илүү тусдаг: нэг талаас цус шүүх тэнцвэр алдагдана, нөгөө талаас бөөр нь ашигтай бодисуудыг хүлээж авахгүй гэсэн үг.

9.Уургийн илүүдэл

Уураг нь өөх тос шиг бие махбодид хуримтлагдах чадваргүй байдаг. Иймээс илүүдэл уураг болон түүний задралын дүнд үүссэн бүтээгдэхүүн нь бөөрний ачааллыг нэмэгдүүлдэг. Хэрэв бөөр бодисын солилцооны дүнд үүссэн бүтээгдэхүүнийг шүүж чадахгүй бол энэ нь бөөрөнд чулуу үүсэх эхлэлийг тавьдаг.

10.Усыг бага хэмжээгээр хэрэглэх

Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжихэд усыг хангалттай сайн уух шаардлагатай. Учир нь ус биед хуримтлагдсан шаар буюу хортой бодисыг угааж байдгаараа давуу талтай. Харин та ус буюу шингэнийг бага хэрэглэдэг бол бөөрөө гэмтээж байна л гэсэн үг.

Харин одоо бөөр тань таны гарт. Хортой зуршлуудаасаа салж чадвал бөөр тань эрүүл.

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.35.1) 2018-02-03 07:06
      • 0
      • 0

      Эрүүл мэнд бидний л хариуцлага даа

      Хариулах

    • Зочин

      (103.212.116.149) 2017-08-28 23:24
      • 0
      • 0

      Баярлалаа Золоо. Амжилт

      Хариулах

    • зочин

      (202.9.40.204) 2017-03-10 22:01
      • 0
      • 0

      нэгэнт бөөрний архаг өвчтэй хүнд ус их ууж болохгүй. бөөрөнд улам ачаалхл өгдөг. Эрүүл хүн бол өдөрт 2 л ууж болно

      Хариулах

    • Easter

      (188.143.232.32) 2016-11-18 12:07
      • 0
      • 0

      Andrea,How creative and imiganitave! Your positiveness shined through right away. And what a wonderful mother you are to care for your children as you did. Your photos are truly beautiful! Bless you during your recovery days with those sweet boys!Brenda Snider

      Хариулах

    • bilgee

      (202.179.31.82) 2016-11-14 12:12
      • 0
      • 0

      za bayrlallaa

      Хариулах

    • Заяа

      (139.5.216.93) 2016-11-13 23:24
      • 0
      • 0

      Усыг бага хэмжээгээр хэрэглэх. Энэ тэрийг энийг гдгээ болимоор. Ус бага уух гээд биччихэж болоогүй юм уу?

      Хариулах

    • Jagaanaa

      (150.129.143.79) 2016-11-12 20:50
      • 0
      • 0

      Shn zuwluguu bn thanks

      Хариулах

    • Зочин

      (126.168.89.214) 2016-06-20 09:15
      • 0
      • 0

      Сайн бна уу? Миний 2 бөөр жоохон үрэвсэлтэй бдгиймаа.сүүлийн үед гар,нүүр,хөл өглөө оройдоо хавагнаад бх боллоо.эмч нар шингэн зүйл 1 литрээс илүү ууж болохгүй гэхийн.гэтэл бүх л зөвөлгөөн дээр ус маш сайн уух хэрэгтэй гэсэн бхын.алийг нь дагаж мөрдөхөө мэдэхээ блаа.яасан нь дээр вэ? Зөвлөөч хө...

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.113) 2016-11-22 10:00
      • 0
      • 0

      Heviin hun shingen ih yyh heregtei baidag negent havagnadg bolsn bol ys ih yyj bolhgui ih yyval ys n havang chin nemne buuru sain vzuulerei

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.224) 2016-11-13 11:41
      • 0
      • 0

      us bagdsanaas bolj hawagnadag usig zow uuh vm bol em buruu uuwal shees bolj boorond achaalal ogdog odort kg jin tuamd 40ml usiig buleeneer shimj uugad oroi 5 tsagaas hoish shingen baga uugad uzeerei

      Хариулах

    • Зочин

      (110.168.229.13) 2016-06-21 02:55
      • 0
      • 0

      baragshin uuh heregtei 10 shirhegiig haluun usand nairyylaad udurt 3 huvaaj uuna buh emiin sand bgaa 30 honog uuna shuu

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.62) 2016-06-20 20:47
      • 0
      • 0

      Тодорхой бнашдээ урэвсэлтэй бееренд ачаалал маш бага егех хэрэгтэй тиимд бага юм ууж энэ хугацаанд яаралтай эмчлуулээрэй!!! Овчтэй уед хоолны дэглэм чухал шарсан хоол еех тос маш муу бас кофе газтай ундаа. Узэмнии шуус сайн уугаад эмчилгээ яаралтай эхлуулэхгуй бол удахгуй л диалезын аппаратанд орно шуу!!!

      Хариулах

    • Зочин

      (202.21.100.154) 2016-08-23 18:05
      • 0
      • 0

      Минийх бас тэгээд байх юмаа. Эмчид үзүүлэхээр бөөрний үрэвсэл гээд хэдэн антибиотек бичиж өгөхийн хэсэг гайгүй болж байснаа дахидаг. Сайн бөөрний эмчийн хяналтанд ормоор байна.Гайгүй сайн эмч байна уу туслаач.

      Хариулах

    • Mp

      (202.179.27.34) 2016-03-14 21:09
      • 0
      • 0

      Nudrnd dulsahan mash saihan busgui

      Хариулах

    • zochin

      (202.9.42.4) 2016-03-11 15:44
      • 0
      • 0

      Zaawal uu xaigaad bx yum xergteigee awaad xereggvi gesnee xayad syrl da

      Хариулах

    • Altan

      (202.131.252.209) 2016-03-10 09:40
      • 0
      • 0

      Olon saihan ashigtai medeelel hurgedegt bayarladag shuu amjilt

      Хариулах

    • heidi

      (150.129.141.28) 2016-01-08 20:04
      • 0
      • 0

      buh yum oilgomjtoi tsegtstei bna. bayrlalaa heregte medeelel bna

      Хариулах

    • Galzuu bar

      (62.47.204.125) 2016-01-05 16:56
      • 1
      • 4

      Usiig baga uuwal Buurund muu l gesen bna shuu dee Oilgoj unsh l daa.Shuumjlehee l urital bolgoh yum daa

      Хариулах

    • Зочин

      (202.21.112.202) 2016-01-05 16:08
      • 1
      • 1

      Овоо сайт юмсан. Даанч бөөн алдаа. Усыг бага хэмжээгээр хэрэглэх гэсэн гарчигийн дор Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжихэд усыг хангалттай сайн уух шаардлагатай. Энэ одоо юу бичээд бна аа. ккккк.

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.24) 2016-03-11 00:09
      • 0
      • 0

      Oilgj unshildaa garchigaa. Muu zurshiluud gsn bgaa bzdeee

      Хариулах