Энэтхэгт хүчтэй газар хөдлөлт болж 10 хүний амь үрэгдэв

Twitter Print
2016 оны 01-р сар 05-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Ням гарагт Энэтхэгийн Мьянмар, Бангладештэй хиллэдэг зүүн хойд Манипур мужид 6.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт мужийн төв Импхалаас 29 км зайд, газрын 55 км-ийн гүнд, орон нутгийн цагаар 04:35 цагт болсон аж.

Бүс нутагт хүчтэй чичиргээ мэдрэгдэх үеэр олон иргэн гэрээсээ зугтсан бөгөөд газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Тус улсын умард хэсэг бүхэлдээ газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг бөгөөд үүний улмаас Евро-Ази болон Энэтхэгийн эх газар жилд ойролцоогоор 4-5 см ойртсоор байгаа юм.

Үүний өмнө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Балба улсад 9000 хүний аминд хүрсэн аймшигт газар хөдлөлт болсон билээ. Мөн 2005 онд Энэтхэгийн Кашмир мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход 75 мянга орчим хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.