Өмгөөлөгч Б.Батзаяаг цагдан хорьжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 04-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг хууль хяналтын байгууллагынхан цагдан хорьжээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэнэ. Түүнийг МИАТ-ын гэх мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээн буруутгаж буй гэнэ.

Түүнээс гадна Б.Батзаяаг хүмүүстэй хамтран хууль бусаар Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт буга, чоно, зэрлэг гахай авласан хэргийг дээрх хэрэгт нэгтгэсэн гэдгийг орон нутгийн цагдаагийн байгууллагынхан мэдээлжээ. Мөн иргэдээс өгсөн мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийнхан унаж явсан машиныг нь шалгахад бугын толгойн ястай эвэр, гөрөөсний эвэр, 3 чонын арьс, зэрлэг гахайн гуя зэрэг байжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.93.45.50) 2016-01-05 02:02
      • 0
      • 0

      Ёооё энэ нийгэмд хүн өнгөтэй өөдтэй явжболохгүйй юу. Заавал хурцад татвараа өгч байх ёстой юм уу

      Хариулах