ОХУ Турктэй харилцан визгүй зорчих гэрээгээ цуцаллаа

Twitter Print
2016 оны 01-р сар 04-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

ОХУ, Турк улстай визгүй зорчих журмаа зогсоосон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай “Энэ нь манай иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой билээ. Турк улсаар дамжин исламын дайчид зорчих болсон” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Туркийн сөнөөгч “F-16” онгоц, Оросын байлдааны “Су 24” онгоцыг Туркийн агаарын хилийг зөрчсөн хэмээн буруутгаж, пуужингаар харвасан билээ. “Су 24” онгоцны сүйрлийн дараа Москвагийн удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, Анкарагийн эсрэг худалдаа, виз, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм.

Хэдий Орос, Туркийн эсрэг олон хориг тавьсан ч Анкарагийн удирдлагууд “Аль ч улсын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчсөн бол бид дээрх аргыг адилхан л хэрэглэх байсан” гэж хариу мэдэгдэж Оросуудад визгүй зорчих журамдаа өөрчлөлт оруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

Хоёр орны иргэд улс хоорондоо визгүй зорчих гэрээг 2010 оны дөрөвдүгээр сарын 19-нд байгуулж, 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.