Мексикт хотын даргын амийг бүрэлгэжээ

2016 оны 01-р сар 04-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Мексикийн Морелос мужийн Темиско хотын даргаар сонгогдоод дөнгөж хоёр хонож байсан хатагтай Жизела Мотагийн амийг хөнөөжээ.

Тэрээр нийслэл Мехико хотоос 85 км-ийн зайд байдаг Темиско хотын даргын суудлыг албан ёсоор хүлээж аваад ердөө хоёр хоноод л гэртээ буудуулж амиа алдсан байна. Хэргийн газраас хэд хэдэн галт зэвсэг олдсон байна. Цагдаагийнхан нийт таван этгээдийг сэжиглэж мөрдөж хайснаас хоёр нь цагдаагийнхны гарт амиа алджээ.

Зүүний үзэлт Ардчилсан хувьсгал намын гишүүн, 33 настай Мота 100 мянган иргэнтэй, үйлдвэрлэл хөгжсөн Темиско хотыг хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэргээс цэвэрлэнэ хэмээн амласан байж. Өнгөрсөн онд Мексикийн хэд хэдэн хотын дарга хар тамхины наймаачдын гарт амиа алдсан юм.

Эх сурвалж: Yahoo News

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.217.85.91) 2016-01-04 09:30
      • 0
      • 0

      MANAID iim neg tseberlegee heregtee baigaam daaa toroos torson terbumtanguudiig bygdiine buudchih yumsan

      Хариулах