Үс уналтын эсрэг үр дүнтэй арга

Twitter Print
2019 оны 05-р сар 04-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Хүний гоо сайхны нэг хэмжүүр бол яалт ч үгүй үс. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг ч бий. Харин өтгөн сайхан үс нь унаж шингэрээд санаа зовоогоод байна уу? Гэрийн нөхцөлд үс уналттай тэмцэх үр дүнтэй аргыг хүргэе.

Танд 1 ампул В6 аминдэм, 1 ампул В12 аминдэм, 1гр С аминдэм /эмийн санд худалдаалдаг/, 2 амны халбага касторовын тос /касторовое масло/, 2 амны халбага зөгийн бал /шилэн саванд хийгээд халуун усанд дүрж халаана/, 2 амны халбага үсэнд зориулсан дурын тэжээлийн тос хэрэгтэй.

Эдгээр орцуудаа холиод үсээ угаахаасаа 1 цагийн өмнө үсний уг хэсэгт түрхэж, дараа нь үсэндээ нийтэд нь жигд тараан түрхэнэ. Ингээд зориулалтын гялгар уутан малгай өмсөөд халуун бүлээн алчуураар ороож бигнэнэ. Хэдхэн угаалтын дараа үс өтгөрч, уналт багасч гялалзсан сайхан өнгөтэй болно.

Энэ масканд тос орсон учраас угаахад төвөггүйхэн арилдаг. 

Эх сурвалж: www.golbis.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.