Зөгийн балтай тахианы далавч

Twitter Print
2018 оны 08-р сар 12-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Орц: 

- 1.5 кг тахианы далавч

- 3 аяга гурил

- 1 хоолны халбага давс

- 1 хоолны халбага нунтаг хар перец

- 2 хоолны халбага нунтаг сонгино

- 1 хоолны халбага нунтаг сармис 

- 1 хоолны халбага хатаасан ганга

- 1 хоолны халбага тос

- 3 хоолны халбага ус

- 1 аяга зөгийн бал

- Тал жүржийн хальсыг үрж бэлдэнэ.

- 1 хоолны халбага цагаан гаа 

- 1 цайны халбага нунтаг улаан чинжүү

- 3 ширхэг өндөг

Хийх арга

Эхлээд шарах шүүгээгээ 170 градуст халааж бэлдээрэй. Дараа нь гуриландаа нунтаг амтлагчаа хольж тавьчихаад өөр саванд өндгөө устайгаа сайн хольж хутгаад бэлдээрэй. Далавчин дээрээ давсаа цацаж амталсан гуриландаа өнхрүүлээд өндгөндөө дүрээд дахин гуриландаа бөмбөрүүлнэ.

Листээ тослоод далавчаа листэн дээрээ тавиад тосоо дээгүүр нь жигд хөнгөн гоожуулж өгөөд зуухандаа хийнэ. 40 минут хугацаанд байлгах ба шаржигнасан алтлаг өнгөтэй болохоор нь гаргаарай.

Соус бэлтгэхдээ: 

Жижиг хайруулын тавганд зөгийн бал, жүржийн үйрүүлсэн хальс хоёроо хийж холино. Бага галаар нэг минут орчим халаагаад далавчаа бэлэн болохоор дээр нь асгаж өгөөрэй. Ингээд л бэлэн боллоо.

www.chef.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.